“Их хурд 8” уралдааны азарганы насны уралдаа өнөөдөр боллоо. Уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, “Land cruiser” маркийн автомашинаар шагнуулсан байна.
Харин унаач хүү болох Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, найман настай н.Энхбаяр хүүг 36 сая төгрөгийн үнэ бүхий нэг өрөө байраар шагнасан байна.
Уралдаан маргааш их насны морьдын уралдаанаар үргэлжлэнэ.
Сэтгэгдэл (6)