Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Онлайн оффис”-ын багш

2019-7-24
0
ЖИРГЭХ

Түүнийг Б.Гэрэлчимэг гэдэг. 30 настай. АНУ-ын Сиэтлл хотод гэр бүлийн хамт амьдардаг энгийн нэгэн Монгол бүсгүй. Яагаад ч юм түүний амьдрал надад маш сонирхолтой санагддаг. Интернэт орчинд эерэг энерги түгээж 78 мянган эмэгтэйг нэг дор нэгтгэж сурах хүсэл мөрөөдлийнх нь гүүр болдог учраас тэр. Хүн хүсвэл юуг ч хийж болно гэдгийг Б.Гэрэлчимэг үйлдлээрээ харуулж байна. Арван жилийн сурагч байхдаа хэлнийхээ хичээлд тааруухан сурагч байсан тэрээр өдгөө олон эмэгтэйг англиар уншиж, бичихэд сургаж байна, зөвхөн фэйсбүүкээр гээд боддоо.

Арван жилийнх нь зорилго Б.Гэрэлчимэгийг хурцалж, англи хэлийг бие даан сурсан нь өнөөгийн хэмжээнд хүрэх гол хөшүүрэг болсон хэрэг. Нэг үгээр Б.Гэрэлчимэг дан ганц өөрийгөө хөгжүүлэхийг зорьсонгүй. Бидний өдөр тутмын хэрэглээ, өглөө бүр шинэхэн талх худалдаж авдагтай агаар нэг хэмжээнд дадсан цахим орчноор дамжуулж англи хэлийг зааж эхэлсэн нь энэ. Зарим нэгэнд нь жигтэй сонсогдож болох юм. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан 78 мянган гишүүнтэй Ladies групп бол түүний цахим орчин дахь оффис. Бүх гишүүн нь эмэгтэй, тэр дундаа гэртээ хүүхдээ хардаг ээжүүдээс бүрддэг энэ группыг бусадтай нь харьцуулахад тодорхой хэмжээнд жин дарна, хамгийн идэвхтэйд нь орно. Хэн нэгнийг шүүмжлэх, бусдад үзэл бодлоо тулгах, уур бухимдлаа гаргах магадгүй гомдлоо тайлах, худалдаа наймаа хийх, элдэв зар оруулах нь энэ группт хориотой, гишүүдийн ягштал барих ёстой дүрэм. Манайд тогтсон уламжлал төдийгүй дэлхий нийтэд явдаг ойлголтоор гэртээ хүүхдээ хардаг ээжүүд өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй ажиллах нь энүүхэнд. Бага насны хүүхдээ харахын хажуугаар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулсаар өөртөө гаргах цаг тун хомс. Олдсон хоромхон хугацаагаа юунд зарцуулж буйг нь энгийнээр гадарлах гээд үзвэл телевиз үзэх эсвэл ухаалаг утсаараа дамжуулан нийгмийн сүлжээтэй холбогддог болов уу.

Гэвч тэнд ямар мэдээлэл зонхилж байгаа нь тодорхойгүй. Хэн нэгний аминд хүрсэн, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллээс эхлээд өөрийн эрхгүй сөрөг хандлагад автах магадлал нь өндөр. Эргээд бяцхан амралтаа стресстэж дуусгана. Адаглаад гэртээ хүүхдээ харангаа ямар нэгэн сургалтад сууя гэхээр цаг заваас гадна төлбөр мөнгөний асуудал тэдний хүсэл эрмэлзлэлийг үгүй хийх гэмтэй. Амьдралын төвшин харилцан адилгүй байдаг нь ч үүнд багахан “босго” тавина. Ийм л нэгэн амьдралын, хүрээлэн буй орчны, нийгмийн стресст хичнээн ээж хүссэн хүсээгүй ордгийг хэлж мэдэхгүй. Лав хүүхдээ харж байгаа ээжүүдийн дийлэнх хувь нь зовлон нэгтэй болов уу. Харин гэртээ хүүхдээ харангаа Б.Гэрэлчимэгийн сургалтад хамрагдсан ээжүүд өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Тэрээр цахим ертөнцөөр сургалт явуулаад хоёр жил англи хэлийг заагаад 8 жилийг ардаа үджээ. Одоогийн байдлаар зөвхөн цахимаар 1000 гаруй ээжид анхан болон ахисан шатны хичээлийг заажээ. 1000 гэдэг мөнгөөр илэрхийлбэл өнөөгийн нийгэмд мэдээж бага дүн. Боодол бохины л мөнгө. Харин хүнээр илэрхийлбэл их. Дундаж хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуультай тэнцэнэ. Томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа барилгын компанийн ажилчдын тооноос хол давна. Ийм тооны ээжүүдийн оюунд Б.Гэрэлчимэг хөрөнгө оруулалт хийжээ. “Манай группын гишүүд гэртээ хүүхдээ хардаг ээжүүд. Төрснийхөө дараа бусдаас хоцроод байгаа юм шиг, хэнд ч үнэлэгдэхгүй байгаа мэт сэтгэгдэл надад төрж байсан. Зовлонг нь мэдэх болохоор тийм л үед нь ээжүүддээ туслахыг хүссэн" хэмээн Б.Гэрэлчимэг ярилаа. Үнэхээр ч тийм. Саяхан нэгэн судалгааны байгууллагаас Монголчуудын цахим орчин дахь хэрэглээний талаарх сонирхолтой тоо баримтыг гаргажээ. Судалгаанд дурдсанаар ухаалаг утастай хүн бүр өдөрт дунджаар найман цагийг цахим орчинд өнгөрүүлж байгааг онцолжээ.

Хоногийн 24 цаг гэж тооцоход түүнийхээ гуравны нэгийг зөвхөн цахим орчинд өнгөрүүлж байгаа нь нэг талаараа эмзэглэмээр тоо, нөгөө талаар биднийг цахим ертөнцөөс ямар хэмжээнд дөнгөлөөтэй байгааг илтгэнэ. Харин тэрхүү найман цагийн дөрвийг нь хэл сурахад зарцуулах нь гэртээ байгаа ээжүүдэд боломжийн хувилбар.“Би өдөрт дунджаар 6-8 цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Энэ нь миний онлайнаар ажлаа хийдэгтэй шууд холбоотой. Онлайн байх үедээ хичээлээ зааж байдаг.

Сүүлийн үед интернэтийн хэт зохисгүй хэрэглээний талаар хөндөгдөж эхэлсэн нь үнэн. Цахим ертөнц гэх энэхүү зүйлийг өөрийн мэдлэгийг тэлэх, өөртөө ашигтайгаар ашиглаж чадвал тийм ч муу зүйл гэж боддоггүй. Зөв ашиглавал дэлхийтэй харилцах хамгийн том цонх төдийгүй Монголд байхгүй дэлхийн боловсролыг эзэмших гарц юм” гэдгийг тэрээр онцолсон. Өдгөө Б.Гэрэлчимэгийн үүсгэн байгуулсан Ladies группээр дамжуулан англи хэл сурсан ээжүүдээс 10 нь TOEFL-д тэнцэж, 100 орчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанид ажилд оржээ. Тэдгээрээс зөвхөн англи хэлээр ярилцлага өгч хүссэн ажилдаа орсон нэгэн ч байна. Гэхдээ Б.Гэрэлчимэгийн энэхүү сургалт зөвхөн англи хэл заахаар хязгаарлагдсангүй. Англи хэлийг сайн сурсан сурагчдаасаа шалгалт авч, онлайн сургалтынхаа туслах багшаар ажиллуулж, цалинжуулдаг болжээ. Одоогийн байдлаар найман эмэгтэйг цалинжуулж байгаа гэнэ. Гэртээ хүүхдээ харахын хажуугаар цалинтай ажиллана гэдэг ээжүүдийн хувьд олдоод байх боломж биш. “Би багшийнхаа англи хэлний сургалтад гурван сар суусан. Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж сурсандаа баяртай байна. Одоогоор туслах багш хийгээд хоёр сар болж байгаа. Өдөрт 24 сурагчид дөрвөн цагаар ярианы дадлага хичээл ордог. Гэрээсээ интернэтээр холбогдож хичээл заадаг ч бусдын адил ажлын таван өдөртэй. Хүүхдээ хараад орлогогүй сууж байгаа ээжүүдэд гэрээсээ хичээл заагаад тодорхой хэмжээний цалинг сар бүр авах нь ховор боломж. Хагас цаг ажиллаа гэхэд тун боломжийн цалин авчихдаг" хэмээн түүний цахим сургалтаар хэлний мэдлэгээ дээшлүүлсэн М.Хулан хэлсэн юм.

Дунд шатны суралцагч байсан тэрээр өдгөө Б.Гэрэлчимэгийн туслах багшийн ажил хийж байгаа нь энэ. Цалингийн тухайд цухас дурдахад 900 мянган төгрөг. Эндээс онлайнаар сурсан мэдлэгээ бусдад заасныхаа хариуд төсвийн байгууллагын ажилтнаас ч төө илүү цалин авдгийг харж болно. Англи хэлийг мэддэг ч ярьж хэрэглээ болгож чаддаггүй байсан. Англи хэлийг сайн сурах шаардлага амьдралд маань тулгарсан. Тиймээс багшынхаа сургалтанд хамрагдсан нь хамгийн зөв гарц байсан. Англи хэлийг хүчээр биш сонирхлоороо суралцаж эхэлсэн. Энэ бол багшийн заах арга барилын онцлог. Сургалтын явцад ажлын ярилцлагад ч орсон. Хамгийн гайхалтай нь би англи хэлээр ярилцлага өгөхдөө маш амжилттай өгсөн. Богино хугацаанд маш сайн ахисан маань ингэж үр өгөөжөө өгсөнд баяртай байгаа"хэмээн “Ladies” группын гишүүн А.Халиун хэлж байлаа. Алс хол АНУ д амьдарч байгаа ч Монголдоо байгаа ээжүүдэд хэл зааж бас заримыг нь цалинжуулж байгаа нь цаанаа л бахархам. Өдгөө Б.Гэрэлчимэг монгол бүсгүйчүүдэд зориулсан ширээний ном гаргасан нь хэвлэлтээс гарчээ. Тэрээр “Бидний хувьд англи хэлний ном үргэлж л дүрмийн эсвэл унших агуулгатай байдаг. Тиймээс зөвхөн бүсгүйчүүдэд зориулж бүх зүйлийг цогц оруулсан сонирхолтой ном гаргасан. 60 хоногийн турш англи хэлээ хэрхэн сайжруулах талаао товч тодорхой заасан байгаа. Эерэг энерги, эрч хүч өгөх урамын үгс, сонирхолтой түүхийг оруулсан. Мөн шинэ үг бичих, сурсан зүйлээ тэмдэглэх зай бий.

Өдөр бүр цээжлэх үг, амьдралд ойр харилцан яриаг ч багтаасан. Өдрийн тэмдэглэлээ бичих хэсэг, дууг сонсож цээжлэх талаар ч оруулсан байгаа. Ер нь бол англи хэлийг цогцоор нь өдөр бүр сурах боломжийг олгож байгаа юм” гэв. Үүний хажуугаар Б.Гэрэлчимэгийн эхлүүлсэн нэгэн сургалтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, америкчуудад тэрээр давхар монгол хэл зааж эхэлжээ. Ингэхийн тулд өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгуулах нь чухал гэдгийг тэрээнрхэлсэн. Тэгж байж тэндэхийн иргэд монгол хэлийг сонирхож, сурахдаа ч хүндэтгэлттэй ханддаг гэнэ. Түүнчлэн долоо хоногт нэг удаа Монголын ахуй соёлыг сурталчлах сургалтыг зохион байгуулна. АНУ-ын иргэдийн Монголын талаарх мэдлэг нь харилцан адилгүй. Далайн эргий том хотуудад нь Монголын Монголын тухай харьцангуй гадарладаг бол бусад газарт нь огт мэддэггүй аж. “Америк хүмүүсийн хувьд хамгийн анхны уулзаж буй Монгол хүн нь байх тохиолдол олонтой байдаг учраас Монгол хүмүүс эелдэг, боловсролтой, сайхан сэтгэлтэй гэсэн бодлыг аль болох төрүүлэх юмсан гэж хичээж, алхам бүрээ зөв зүйтэй байлгахыг хичээдэг" хэмээн ярьсан тэрээр Малайзын Куала Лумпур хотод Бизнесийн Удирдлагын магистр хамгаалж, өнгөрсөн хавар Өмнөд Сиатлын их сургуулийг амжилттай дүүргэж, шилдэг оюутнаар тодорсон байна. Хэзээ эх орондоо ирэх тухай түүнээс лавлахад "Монголдоо очиж амьдрах юмсан гэж их боддог.

 

Одоогийн байдлаар арай болоогүй мэт санагддаг. Яагаад болоогүй байгаа нь шалтгаантай. Мэдлэгийн төвшин өсөж байгаа ч хувь хүний төлөвшлийн хувьд сурч мэдэх зүйл их байна. АНУ-аас өөрийн орны хөрсөнд нутагшуулах олон зүйлийг өөрийн болгох хүртлээ илүү ихийг сурах зорилгыг өөртөө тавьсан.Эх орондоо очоод олон сайхан зүйлийг хийнэ. Миний мөрөөдөл бол Монголдоо маш сайн гадаад хэлний сургуультай болох. Гадаад хэлний хувийн сургуулиуд байдаг ч сургалтын төлбөр нь хэт өндөр. Төлбөрөөс нь болоод жирийн иргэдийн хүүхдүүд суралцах ямар ч боломж байдаггүй. Тиймээс хүссэн хүн бүхэн хүүхдээ сургах боломжтой маш сайн англи хэлний сургууль нээхийг мөрөөддөг. болохоор дундаж болон түүнээс доогуур орлоготой хүүхдүүд сурах боломжтой, маш сайн англи хэлний сургууль нээхийг мөрөөддөг" гэв. Мөн тэрээр “Миний хобби бол аялах. 2009 оноос хойш 16 орноор аялсан. Аялах бүртээ шинэ содон зүйлийг сурдаг. Хамгийн сэтгэлд үлдсэн газар бол Балба улс. Балбад Монгол омгийнхон гэж нэрлэдэг хүмүүсийн дунд 10 хонож байлаа. Тэднээс яагаад ийн нэрийдэх болсныг асууж, Монголынхоо тухай ярьж өгч зураг, видео үзүүлж, тайлбарлаж өгсөн. Тэд ядуу хүмүүс байсан ч надад их санаа тавьж, оймс, бээлий нэхэж өгсөн. Сэрүүхэн байсныг ч хэлэх үү. Баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд тэрүүгээр хайж явсаар бялуу авч өгсөн. Ихэнхи нь өмнө нь бялуу идэж үзээгүй хүмүүс байсан. Тэгэхэд нэг зүсэм бялуу хүртэл амьдралын хүсэн хүлээх нэг зүйл байж болдгийг ойлгосон” хэмээх түүнийг яриа нэгийг өгүүлэх шиг. "Ганцаарчилсан сургалтад дөрвөн сар хамрагдсаны дараа TOEFL-д шалгалт өгч хариугаа саяхан авсан. Өмнө нь 57 оноо авч байсан юм. Харин энэ удаа 83 оноо авсан. ТOEFL оноогоо Аризонагийн Их Сургууль, Пенсилваны Их Сургууль болон Калифорны олон улсын их сургуулиуд руу явуулсан” хэмээх Г.Уянга Б.Гэрэлчимэгийн сургалтыг ямар үр дүнтэй вэ гэдгийг дүгнээд өгч байгаа юм. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа ч Монголоо тэр дундаа өөр шигээ ээжүүдийн боловсролд Б.Гэрэлчимэг хэмээх залуу үеийн төлөөлөл ямар хэмжээний мэдлэг оруулж байгааг дээр өгүүлсэн жишээнээс харж болохоор. Монголоо, эх орноо гэсэн сэтгэл түүний зүрхэнд уяатай явдаг ч хүссэн хэмжээндээ хүртэл төлөвшөөгүй учраас хараахан ирэх болоогүй хэмээн өөрийгөө голонгуй ярих түүн шиг залуус манайд хэд байгаа бол. Гэхдээ тэр чадаж байна. Монгол ээжүүдийн хэл сурах гүүр нь болоод зогсохгүй АНУ-ын иргэдэд Монголоо таниулж, сурталчилж яваа нь бахархмаар хэрэг биш гэж үү. Эцэст нь хэлэхэд Б.Гэрэлчимэгийн онлайнаар хичээл заах сургалтын төлбөр 50 мянган төгрөг. Зарим нэгний үдлээд буцахдаа хэрэглэдэг цайны мөнгө. Өдөртөө зарцуулах халаасны төсөв.

Өндөр төлбөртэй сургалтын төвүүдийн хажууд чамлахаар тоо ч ийм хэмжээний мөнгөөр ээжүүд англи хэл сураад зогсохгүй хүссэн сургуульдаа элсэж, зорьсон ажилдаа орж байна. Сайн бүхэн үнэтэй байх албагүй. Нэгэнт гэртээ хүүхдүүддээ харж буй ээжүүдэд зориулсан тул төлбөрөө огт нэмэхгүй гэж тэр хэлсэн. Түүний сургалтанд суусан бүсгүйчүүд танил талаа бараадах, бусдыг царайчлах шаардлага гарахгүй. Төрөөс олгож байгаа цалинтай ээжийнхээ 50 мянган төгрөгөөр англи хэл сурах боломжтой гэсэн үг. Юу сайхан энэ л сайхан. Цахим ертөнцийг зөв ашиглавал дэлхийтэй харилцах хамгийн том гарц хэмээсэн Б.Гэрэлчимэгийн үгийн үнэ цэнэ энд ч оршин байж мэднэ.

 

С. Ичинхорлоо 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zolbayar (202.55.188.45)
    яаж хамрагдах вэ
    2019 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    14 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    16 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    1 цаг 28 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    1 цаг 31 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    1 цаг 31 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    1 цаг 34 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    4 цаг 0 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    4 цаг 11 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    4 цаг 12 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    4 цаг 19 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    4 цаг 37 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    4 цаг 40 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    4 цаг 46 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    4 цаг 56 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    5 цаг 4 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    5 цаг 9 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    5 цаг 26 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    5 цаг 41 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    5 цаг 55 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    5 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК