Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд асан М.Сономпилийг 15 сая ам.долларын хахуул авсан гэх “бор шувуу” ба Таванбогд групп дахин хариуцлага алдлаа

2019-7-28
0
ЖИРГЭХ

Өнгөрч буй долоо хоногийн халуун сэдвийн тоонд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, саналыг УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй уялуудах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ.


Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төвөлшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлд орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн үеэр стратегийн орд газар, түүнтэй холбоотой гэрээг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэхгүй шийдэж байгааг шүүмжлэлсэн юм. Үүнээс гадна УИХ-ын  гишүүдийг тоог 108 болгож нэмэгдүүлэх замаар эрх мэдлийг нь хумиж, хариуцлагыг чангаруулах ёстой онцолсон юм.

 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыйн зүгээс Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Ингэхдээ ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж, парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно. Үүнээс гадна, УИХ-ын гишүүдийн тоог 55 болговол зохистой, хоёр танхимтай  парламент байх нь зөв гэдгийг хэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлэг наймдугаар сарын 09-нд болно.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, саналын хэлэлцүүлгээс гадна дуулиан дагуулсан нэгэн хэрэг болсон юм. Энэ бол ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон УЕП-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт буруутгагдаад буй тэдгээр иргэд өөрсдийгөө буруугүй хэмээгээд “Хэрвээ гэм буруутай үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэдгээ илэрхийлээд буй. Энэ удаагийн шүүх хурлаар санаанд оромгүй үйл явдал болсон нь эрүүдэн шүүх ажиллагаанд гар бие оролцсон Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах санал гаргасан явдал. Зарим хуульчдын үзэж буйгаар эрүүдэн шүүлтийг Ц.Амгаланбаатар гардан гүйцэтгэсэн. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж байсан төрийн албан хаагчдэд эрүүдэн шүүсэн хэрэг тулгаж буй нь хууль бус зүйл гэдгийг онцолсон. Ямартай ч шүүгчдэгч нарын нэг нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшилсон юм.

 

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал олны анхаарлыг татаж байх зуур 266 сая төгрөгийн хахууль авч, хятадын компанид давуу эрх олгосон Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн ял оноосон юм. Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүнийг 266 сая төгрөг биш харин 15 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл байна. Яг одоогоор энэ мэдээлэл батлагдаагүй ч гэлээ ортой байхыг үгүйсгэхгүй. Олны анхаарлыг татсан дээрх хоёр шүүх хуралтай зэрэгцэн баян, хоосноор нь ялгаварласан шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргалаа хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлээд байна. Энэ бол нийслэлийн авто замын бүсчлэлийг гурван бүсэд хуваахаар болсон бөгөөд ингэхдээ A, B бүсэд өнгө үзэмжгүй болон торгуулиа төлөөгүй автомашиныг нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасантай холбоотой. Иргэдийн үзэж буйгаар хотын төвөөр зөвхөн гоё ганган машинтай иргэд зорчдог болох нь. Энгийн ард иргэдийн эрхэнд халдаж байна хэмээн цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлээд буй.

Ийнхүү ард нийт дуйргүйцлээ илэрхийлэхтэй зэрэгцэн Говь үйлдвэрт ажилд ороод гуравхан сар болсон 18 настай залуу лаганд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Зарим эх сурвалж болон хэвлэл мэдээллийн байгууллын мэдээлж буйгаар уг ослыг Говь үйлдвэрийн ажилчид нуун дарагдуулах гэж ихэд хичээсэн гэх мэдээлэл бий. Говь үйлдвэр бол Таванбогд группийн охин компани. Таванбогд группийн мэдлийн KFC түргэн хоолны газарт  хоолны хордлого гарч олон арван иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Бүх нийтээр нь хордлогод өртүүлж, аюултай байдал үүсгэсэн байхад тус компанийнхан иргэдээс уучлал гуйсан нь нэгээхэн үгүй. Тэгвэл дуулиан намжаагүй байхад эл хэрэг гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан компани болохыг дахин баталлаа.

Түүнчлэн 10 сартай бяцхан хүү хананы толгойноос унжуулсан байсан уяанд орооцолдож амиа алдсан бол Сэлэнгэ аймгийн Булган суманд гарсан ой хээрийн гал түймрийг унтраах гэж байгаад түлэгдсэн дөрвөн залуугийн ар гэр хэвлэлийн хурал хийсэн юм. Ар гэрийнхний хэлж буйгаар хохирогчдын түлэнхийн хувийг бүрэн тогтоогоогүй, гадагшаа эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай болсон байна. Тиймээс ард түмнээсээ тусламж гуйж байгаагаа хэлсэн. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, тусламж хүссэн боловч өнөөг хүртэл шийдтэй хариу хэлээгүйг онцолсон юм. Уг мэдээллийн дараагаар түлэгдсэн залууст туслахаар урлаг, спортын залуус нэгдэж буй мэдээлэл цахим орчинд түгсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    22 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    25 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    25 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    28 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    2 цаг 53 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    3 цаг 4 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    3 цаг 6 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    3 цаг 13 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    3 цаг 31 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    3 цаг 33 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    3 цаг 40 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    3 цаг 49 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    3 цаг 58 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    4 цаг 3 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    4 цаг 20 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    4 цаг 35 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    4 цаг 49 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 51 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    4 цаг 55 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    5 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК