Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өв соёл, эв нэгдэл, авьяасаар хөглөгдсөн "Мөнгөн хараацай - 2019

2019-7-29
0
ЖИРГЭХ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадам  VIII ээлжийн үеэр зохион байгуулагдлаа. Хүүхдийн дуу хуурын ордон болсон “Хараацай” театрын их танхимд  үндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцсон юм.

Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж бөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Урлагийн солилцооны нийгэмлэг”–тэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээ, ур чадвар,  улам нэмэгдүүлсээр байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.


Шилдгүүдийн гала тоглолтын үеэр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгээс урлагийн наадам, Найрамдал цогцолборын ойн талаар тодрууллаа.

-“Мөнгөн Хараацай -2019“ урлагийн наадам Найрамдал цогцолборт болж байна. Энэ удаагийн наадмын онцлог юу байна, хичнээн хүүхэд оролцов?

-Хүүхдүүдийн минь хувьд баярын өдөр болж байна. Урлаг соёл тэр дундаа үндэсний урлагаараа өрсөлдөөд өнөөдөр гала тоглолтоо хийж байна. Мөн 5 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа урлагийн их наадам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа. Оролцогч хүүхдүүдийн тоо, хүрээ нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Хоёр үе шаттай явсан урлагийн наадамд 1300 орчим хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс өнөөдөр 200 гаруй хүүхэд шалгарч гала тоглолтонд оролцож байна.

-Наадмын цар хүрээ тэлж хөрш орнуудын хүүхдүүд оролцож байгаа гэсэн. Гала тоглолтонд тэр хүүхдүүд шалгарч оролцож байна уу?

- БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос, ОХУ-ын Иркутск мужаас олон авьяаслаг хүүхдүүд ирсэн. Гала тоглолтонд эдгээр хүүхдүүд улс үндэснийхээ онцлогийг харуулсан тоглолтоор оролцож байна. Мөн гурван орны Урлаг соёлын солилцооны нийгэмлэгийн хүрээнд улс орнууд харилцан туршлага солилцох боломжийг багш нарт олгож байна.

-Найрамдал цогцолбор энэ жил 41 дэх жилтэйгээ золголоо. Энэ жил ямар ажлуудыг амжуулав?

- Найрамдал цогцолбор маань 2018 онд 40 жилийн болж өргөн тэмдэглэж, амжилт ололтоо ярилцаж, ирэх 40 жилд хийх, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж төлөвлөлөө. 41 жилийн ойн хүрээнд бид найрамдлын арга зүйн төв болохынхоо хувьд бусад аймаг, дүүрэгт хэрхэн өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүүхдийн зуслангуудыг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гарч Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр зуслан нээж ажиллуулж байна. Тун удахгүй Хан-Уул дүүрэг хамгаалалтанд байгаа газраасаа зуслангийн зориулалтаар ашиглахаар болж байна. Орон нутагт Хөвсгөл аймаг далайн эрэг дээрээ олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар судалгааны ажлаа хийж байгаа. Найрамдал цогцолбор дангаараа хүүхдүүдийн амрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүй учир орон нутагт ижил төрлийн хөтөлбөртэй зуслангуудыг байгуулахад арга зүйн талаас нь хамтран ажиллаж байна. Ингэснээр олон хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

“Мөнгөн Хараацай -2019“ олон улсын наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөд  нийтдээ  200 гаруй хүүхдүүд оролцож  гоцлол дуу, гоцлол бүжиг , язгуур урлаг, хамтлаг дуу , хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө.  Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сүлд Хошуу, Хөлөнбуйр аймгийн Өөнг хошуу, Альша аймгийн Альша зүүн хошуу, Оросын холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг , Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд , Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд амжилттай оролцсон байна.

Урлагийн их наадмын шүүгчээр ажилласан Монголын хүүхдийн орны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэг “ Жил бүрийн “Мөнгөн Хараацай” урлагийн наадам их сайхан, онцлогтой, дурсамжтай болдог. Жил ирэх бүрт хүүхдүүдийн авьяас чадвар маш их сайжирч байна. Энэ жилийн наадам маш өрсөлдөөнтэй, өмнөх жилээсээ илүү олон хүүхэд оролцсон. Тэр дундаа бүжгийн төрөл хамгийн их өрсөлдөөнтэй болж шүүгчдээс ч ур ухаан шаардлаа. Хамгийн гол нь ардын өв уламжлалыг тээн, өвлөн авч,  үе тэнгийнхэндээ харуулж чаддагаараа энэ наадмын ач холбогдол юм. ОХУ, Өвөрмонголоос оролцож байгаа хүүхдүүд өмнөх жилээсээ илүү сайжирч бэлтгэл сайтай ирсэн байна” гэж наадам шүүсэн этгэгдлээ хуваалцлаа.

ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж ,  тус цогцолборын  хөгжлийн  хөтөлбөрт  хамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хааны  музей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогт  байгалийн аялалдявах гээд  олон  хөтөлбөрт оролцож хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлж байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    23 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    26 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    26 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    29 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    2 цаг 54 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    3 цаг 5 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    3 цаг 7 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    3 цаг 14 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    3 цаг 32 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    3 цаг 34 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    3 цаг 41 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    3 цаг 51 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    3 цаг 59 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    4 цаг 4 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    4 цаг 21 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    4 цаг 36 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    4 цаг 50 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 52 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    4 цаг 56 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    5 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК