Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ариунбуян: Бид алба хаагчдаа орхихгүй. Эмчилгээний дараа ажиллах нөхцөлийг нь хөнгөрүүлнэ

2019-7-30
0
ЖИРГЭХ

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар очсон Онцгой байдлын дөрвөн залуу гал түймэрт өртөж, түлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Аврагчид нүүр, гар, нуруу зэрэг биеийн хэсэг түлэгдсэн юм. Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон залууст ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.


-Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан гал түймрийн улмаас дөрвөн гал сөнөөгч түлэгдсэн хэрэг гарсан. Аврагдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цаг мөч бүрт бэлэн байх үүрэг хүлээдэг өндөр шаардлага тавигддаг онцлогтой алба. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт ойн түймэр гарах үеэр Булган аймаг дахь Онцгой байдлын газрын томилгоот бүрэлдэхүүн ажилласан юм. Түймрийн үеэр голомтод ажиллаж байсан алба хаагчид түймрийн уулганд өртсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Биеийн байдлыг нь авч үзвэл, өндөр зэргийн түлэгдэлтэй. Урьдчилсан байдлаар 3А, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа. Монголд эмчлэх боломжтой эсэх талаар ГССҮТ-ийн салбар зөвлөлийн шинжээчид дүгнэлт гаргах юм билээ. Бидний зүгээс албан хаагчдынхаа эрүүл мэнд, эмчилгээний тал дээр анхаарал хандуулж ар гэрийнхэнтэй нь байнга холбогддог. Түүнчлэн Сэлэнгэ сум болон Богд ууланд гарсан түймэрт түлэгдсэн албан хаагчдад нөхөн сэргээх, түлэгдэлтийн эмчилгээ хийлгүүлсэн.

-Онцгой байдлын газраас галд түлэгдсэн иргэдэд яаж тусалж байна вэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатын хувьд Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5х6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын түвшинд албан үүргээ гүйцэтгэж байгаад тодорхой хэмжээний эрсдэл хүлээсэн албан хаагчдад 10 хүртэлх сая төгрөгийн тодорхой дэмжлэг үзүүлдэг юм байна.

Тиймээс холбогдох асуудлуудыг судлан мэдээлэл, танилцуулгад бэлдэн Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн хэд хоногийн өмнө Дорнод аймгийн Онцгой байдлын газрын түймэрт өртсөн алба хаагчдад 10 сая төгрөгийн тусламж Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үүнтэй адил шийдвэрлүүлэхээр Засгийн газарт өргөн барина гэсэн үг. Мөн Онцгой байдлын газрын хэмжээнд хандивын аян өрнүүлж байна.

-Эдгээр алба хаагчдын эмчилгээний зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

-Алба хаагчдыг “Миг даатгал”-ын гэнэтийн ослын даатгалд хамруулсан байдаг. Даатгалын хэмжээ нь 35 сая төгрөг. Гэрээний дагуу даатгалын компаниас албан хаагчдын эмчилгээний зардлыг өдрөөр тооцож, олгодог. Одоогийн байдлаар 3.9 сая төгрөгийн даатгалын компаниас олгосон.

-Э.Үнэнбатын хувьд хоёр гар нь хөдөлгөөнгүй болсон гэсэн. Эмчилгээ нь дууссаны дараа тэдний гэр бүлд яаж туслах вэ. Мэдээж хөдөлмөрийн чадамжаа алдаж байгаатай ялгаагүй болно шүү дээ?

-Албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртсэн албан хаагчаа бид орхихгүй. Бүхий л талаас нь дэмжиж тусална. Эрүүл мэндийн үйлчилгээг нь бүрэн хийгдэх хүртэл анхаарлаа сулруулахгүй. Мөн ирэх сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллана. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан. Түүний эмчилгээ дууссаны дараа бидний зүгээс ажлын нөхцөлийг нь хөнгөлөх тал дээр анхаарна. Гэхдээ өмнө нь авч байсан цалин хөлсний хэмжээг бууруулахгүй.

-Гал сөнөөгчдийн ой хээрийн түймэрт ажиллах үед хэрэглэдэг хувцас хэрэглэл ихээхэн дутмаг байдаг гэсэн. Хувцас хэрэглэлийг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд хэчнээн төгрөг шаардлагатай байна вэ?

-Хувцас хэрэглэл дутмаг байгаа Засгийн газрын зүгээс нөхцөл байдлаас шалтгаалан 700 гаруй сая төгрөгийн хувцас хэрэглэл авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийн дийлэнх нь ой хээрийн түймрийн зориулалттай хувцас хэрэглэл худалдаж авахад зориулагдана. Бидний хийсэн судалгаагаар техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангамжийг үе шаттайгаар төсөвт суулгах, мөн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сайжруулж байна.

Тухайлбал, Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аврах гал унтраах зориулалтын техник тоног төхөөрөмжийг сайжруулах 3 сая еврогийн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Төслийн хүрээнд 15 автомашин, дагалдах хэрэгсэл нийлүүлэгдсэн. Мөн Беларусь Улсын Засгийн газрын Ерөнхий экспортын зээлийн хүрээнд 70 гаруй автомашин, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, УИХ-д өргөн барьсан. Энэ мэтчилэн УИХ, Засгийн газрын зүгээс онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна.

-Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-“Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. Энэ хуульд албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн заалт тусгагдсан байдаг. Тухайлбал, Онцгой байдлын газрын албан хаагчид мэргэжлийн зэрэгтэй байна гэж хуульчилсан. Үүний дагуу улсын төсөвт мэргэжлийн зэрэг олгохтой холбогдуулан 2.7 тэрбум төгрөг суулгасан. Энэ хүрээнд энэ оны долдугаар сард батлагдсан журмын дагуу бүх албан хаагчдын дунд мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулсан. Энэ нь албан хаагчдын цалин дээр тодорхой хэмжээний нэмэгдэл урамшуулал олгохоос гадна мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм. Хоёрдугаарт, гал сөнөөгч онцгой гавьяа байгуулсан тохиолдолд 100 хүртэлх сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор хуульчилсан. Тухайлбал, өнгөрсөн онд ажил үүргээ гүйцэтгэсэн үр дүнгээр нь дөрвөн албан хаагчийг тус бүр 16 сая төгрөгийг урамшуулсан.

-2017 онд ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч иргэд, аж ахуйн нэгжээс хандив цуглуулж, чамгүй мөнгө цугласан. Гэвч хэрхэн зарцуулсан талаар хээхэн маргаантай байдаг. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Онцгой байдлын байгууллагад нийт 1.4 тэрбум төгрөгийн хандив цугласан. Энэ хандивын мөнгөөр алба хаагчдад нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах хүрээнд зарцуулсан. Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, усчин аврагч, уулчин аврагчийн хувцас хэрэглэл, аврах ангиудад явагдаж байгаа автомашины дугуй сэлбэг хэрэгслүүд муудсан байдаг. Тиймээс хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүднээс тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр шаардлагатай багаж хэрэгслийг хангах ажлыг хандиваар цугласан мөнгөөр хийсэн.

-Гал сөнөөгчдөд тоног төхөөрөмж хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь. Энэ нь хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Техник төнөг төхөөрөмж 100 хувь хангалттай гэж хэлж чадахгүй. Тухайлбал, аврах, гал унтраах машины хангалт өнөөдрийн байдлаар 50 хувь, тусгай зориулалттын хувцас хэрэглэлийн хангалт 30, 35 хувийн хангалттай, холбоо зарлан мэдээллийн багаж хэрэгслийн хангалт 21 хувьд байна. Бид бүхний зүгээс улс орны байдал хүнд байгаа үед олон улсын байгууллага бусад улстай хамтарч ажилласан хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх замаар техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (122.201.24.4)
    ОБЕГ жилийн жилд л албан хаагчид нь хөдөлмөр хангамж муу ,ТҮЦ -с бэлэн гоймон зээлдэж аваад түймэр унтраахаар явдаг нь хэвээрээ байх юмаа. Отгонбаяр сайд нь төрсөн өдрөө тэмдэглэж байхад түймэрт явсан хөөрхий албан хаагчид нь онгоцтой гоо осолдсон ,одоо ч бас өөрчлөгдсөн сайжирсан юм байхгүй
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Нэргүйд (124.158.95.14)
    Орхон аймгийн Сэлэнгэ сум гээгүй Булган аймгийн Сэлэнгэ сум л гэж бичсэн байна ш тээ, яаж уншаад байгаа юм бэ?
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Роо (203.91.115.39)
    Гёнёрал болох амархан болжээ.энэ Ариунбуян гэх нөхөр ахмад цол ч зүүж үзээгүй армиас халагдсан нөхөр гёнёрал дарга болчихсон тууж явах юм даргын бөгс долоож улс төрөөр далдагнавал гёнёрал болно гэдгийг батлах юм. Онцгойн дарга Бадрал мөн адил цэргийн сургууль төгсөөгүй Элбэгээгийн бөгс долоогч .Ёр нь Онцгойн дарга нар дан бөгс долоогч хулгайч нар байх юм.Чүлтэмсүрэн гэж өмнө нь Онцгойгоос хулгай хийж баригдаад хөөгдсөн нөхөр мөн л бөгс долоож хурандаа болж бас л Хотын Онцгойн дарга болсон Ийм пялдага нар Онцгойг удирдаж байхад иргэд гал усанд үхэх нь аргагүй тэд бүгд мэргэжилийн бус бөгс долоогч нар
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Нэргүй (202.179.31.18)
    Орхон аймагт Сэлэнгэ гэж сум байтугай баг ч байхгүй.Харин Булган аймагт бол Сэлэнгэ гэж сум бий.Энэ сэтгүүлч нэр зүүсэн нөхөд жаахан ерөнхий мэдлэгтэй болох шаардлагатай шүү.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    22 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    25 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    25 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    28 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    2 цаг 53 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    3 цаг 4 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    3 цаг 6 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    3 цаг 13 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    3 цаг 31 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    3 цаг 33 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    3 цаг 40 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    3 цаг 50 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    3 цаг 58 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    4 цаг 3 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    4 цаг 20 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    4 цаг 35 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    4 цаг 49 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 51 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    4 цаг 55 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    5 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК