Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдүүд: Үлэг гүрвэлийн музейг үлдээгээч

2019-8-01
0
ЖИРГЭХ

“Ээж ээ, кинон дээр гардаг динозавр жинхэнэ юм байна. Тэгээд одоо яагаад байдаггүй юм бэ” хэмээн шалгаах хүү. Хүүхдийн ертөнцөд зөвхөн кинон дээр л гардаг энэ амьтан магад үлгэрийн баатар мэт санагддаг байж магад. Тийм ч учраас үлэг гүрвэлийн музейг хүүхдүүд ихэд шимтэн үзэж байлаа. Энд ээж, аавыгаа дагуулан ирсэн олон хүүхэд дотоод төсөөллөө бодитоор буулгаж, “хөөх” хэмээн дуу алдсаар биенийгээ дагуулан ийш тийш гүйлдэнэ. Үлэг гүрвэлийн музей яах аргагүй хүүхдүүдийн хамгийн их очих дуртай, үзэх дуртай газрын нэг ажээ.


-ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ ҮЗЭГЧДЭЭР ДҮҮРЭН БАЙНА-

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан музейд гадаадын жуулчид их харагдана. Ойрын өдрүүдэд музей хүн ихтэй байгаа бөгөөд өдөрт дунджаар 100 орчим гадаад жуулчин, 200-300 хүүхэд сонирхож үздэг аж. Энэ утгаараа музей сүүлийн 21 хоногт 20 гаруй сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Музей 2013 оноос үүдээ нээсэн бөгөөд энэ хугацаанд хагас тэрбум төгрөгийн орлого олж, тодорхой хэсгийг нь улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Манай музейг хүүхдээр төсөөлбөл анх байгуулагдах үедээ дөнгөж хэлд орж байсан бол одоо хөлд орчихоод бүр гүйдэг болох гэж байна. Ингэж бага багаар өргөжиж, хөгжиж явна” хэмээн инээвхийлэн нэгэн хижээл насны эмэгтэй хэлэв. Тэрбээр энэ музейн захирлаар ажилладаг бөгөөд ижил дасал болж, өөрийн гэрээс өөрцгүй болсон музейгээ хөгжүүлэхийн төлөө ханцуй шамлан зүтгэж яваа нэгэн. Мэдээж орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг гаднын жуулчдыг татахын тулд жил бүр шинэлэг орчныг бий болгох ёстой хэмээн хэлж байлаа. Түүнийг Н.Жавжмаа гэх бөгөөд “Дэлхийд он тооллын таблиц гэж ярьдаг. Энэ нь эрт төрмөлийн эрин, дунд төрмөлийн эрин, шинэ төрмөлийн эрин гэж хуваагддаг юм. Харин бид өнөөдөр музейн тав дахь танхим болох “Эрт төрмөлийн эрин”-г нээж байна” гэлээ.

Энэ танхим 324 м.кв талбайтай бөгөөд 120 орчим сая төгрөгөөр бүтжээ. Танхимыг бүтээхэд улсаас засварын ажилд 20 орчим сая төгрөгийг өгсөн байна. Энэ танхим нийт 300-400 орчим үзмэртэй. Түүнчлэн үзвэр, үзэсгэлэн, дэглэлтийн багийнхан амьтдыг харуулах үүднээс барьмал бүтээлүүдийг урлажээ. 30 гаруй төрөл зүйлийн амьтан ургамал энд хадгалагдаж байна. Түүнчлэн танхимыг бүтээхэд маш олон аж ахуйн нэгж, сайн санаатай хүмүүс чадах чинээгээрээ сэтгэлийн хандив өргөжээ. Зарим нь бараа материал солилцох замаар хамтран ажилласан гэдгийг дуулгав. Тухайлбал, “Өнө мөнхийн түшиг”, Инишлпойнт”, “Рояал Колор”, “Тэнгэрлэг үсэг” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллажээ. Олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд чин сэтгэлээ өргөж буй залуус, дэмжигч байгууллагууд энэ мэт олон байгаасай.

Үлэг гүрвэлийн музей концевцийн дагуу есөн танхимыг ашиглалтад оруулах ёстой аж. Үүнээс өчигдөр буюу өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр тав дахь танхимаа ашиглалтад оруулсан юм. Түүнчлэн үлэг гүрвэлийн заалыг ирэх есдүгээрд сард багтаан дуусгаж, үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөөд байна.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд энэ музей ихээхэн ач холбогдолтой.

-БАГАЧУУДААС ДУРТАЙ МУЗЕЙГ НЬ БУЛААХ ХЭРЭГГҮЙ-

Ингээд бид цааш явсаар шинээр нээгдэж буй “Эрт төрмөлийн эрин” танхимтай танилцлаа.

“Эрт төрмөлийн эрин”-ийг Архей, Протерозой, Палеозой гэсэн гурван үед хуваан үздэг юм байна. Эдгээр эринүүдийн түүх их сонирхолтой. Архей эрин нь дотроо мөн гурав ангилагдана. Тухайлбал, Плазойн галавын үед дэлхий дээр анхны агаар мандал, усан мандал бүрэлдэж байжээ. Энэ үед галт уул идэвхтэй үйл ажиллагаатай байж. Дараагийн үе Мейн архейн үед дэлхийн анхны тив болох вайлбер бүрэлдэж эхэлжээ. Харин дараагийн үе Нео архейн үед дэлхийн ашигт малтмалууд бүрэлдэж эхэлсэн байна.

Тайлбарлагч амьд бие организм, агаар мандал, сээр нуруутан зэрэг бусад амьтад, галт уул зэрэг хэрхэн үүссэн талаарх түүхийг ярихад их сонирхолтой санагдана. “Үүнийг хар даа” хэмээн бие биенээ дагуулан бужигналдаж байсан хүүхдүүдэд ч гэсэн сонирхолтой байгаа нь илт байв. Дуугаа хураацгааж, тайлбарлагчийн үгийг чих тавин сонсоно. 

Энэ танхимын өнгө үзэмж, гэрэлтүүлэг зэрэг нь тухайн үеийн үзмэрүүдтэй ихэд зохицжээ. Загварын дийлэнхийг хар өнгөөр суурь болгон бүтээж бусад гоёл, чимэглэлүүдтэй хослуулсан байх аж.

“Эрт төрмөлийн эрин”-ий дараагийн эрин болох Протерозойн үе. Энэ нь дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн эрин аж. Үлэг гүрвэлийн амьдарч байсан цаг хугацаа 150 сая жил үргэлжилсэн гэдэг. Харин протерозой нь хоёр тэрбум жил үргэлжилжээ. Энэ хугацаа нь гурав хуваагддаг бөгөөд энэ үед дэлхийн гадаргуу бүхэлдээ мөсөөр хучигдаж, олон эст бактериуд үүссэн байна.

Хамгийн сүүлийн эрин болох Палеозойн үе. Энэ нь 541-252 сая жил үргэлжилжээ. Дотроо зургаан галавтай бөгөөд Кембри галатв хамгийн анхны усан ургамал буюу хаг, хөвд, замггийн доод ургамлууд бий болсон байна. Харин амьтны төрлөөс цахиурлаг хатуу биетүүд бий болжээ. Ордовик галавт үе хөлтөн, сээр нуруугүйтэн амьтад их хэмжээгээр оршиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, далайн суваг бий болжээ. Харин Силурийн галавт Ордовикийн үед оршиж амьтдаас гадна сээр нуруутан амьтан бий болсон аж. Тухайлбал, хуягт загас болон махчин загасны төрлүүд бий болжээ. Мөн үед шүр, дун хясаа бий болсноороо онцлогтой. Девоний үед Силурийн үед амьдарч байсан ихэнх амьтад устан үгүй болжээ. Харин үлдсэн хэсэг нь хувьсалд орж чадсан байна. Энэ үеийн онцлог нь эх газрын ургамал бий болсон байна. Тэгвэл Карбон галавын үед нүүрс болон бусад газар доох баялгууд бий болсон аж. Энэ үед амьдарч байсан амьтдын ихэнх нь дулаан уур амьсгалд амьдрах чадвартай болжээ. Харин Пермийн үед далайн амьтдын ихэнх нь буюу 95 хувь нь устаж таван хувь нь хувьсаж, үлэг гүрвэлийн эхлэл болжээ.

Хүмүүс ихэвчлэн эртний амьтан гэхээр зөвхөн үлэг гүрвэл байсан мэтээр ойлгодог аж. Тиймээс энэ танхимын онцлог нь үлэг гүрвэлээс өмнө амьд организм, бичил биетэн байсан байна гэдгийг харуулах зорилготой.

Гэтэл... Үлэг гүрвэлийн музейг татан буулгах чимээ танхимд байгаа иргэдийг сэрдхийлгэв

Үлэг гүрвэлийн төв музей үйл ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ихээхэн дэмжлэг үзүүлж байв. Учир нь тухайн үед музейн анхны үзмэр Батаараас өмнө хэдэн мянган үлэг гүрвэл олдсон ч нэг нь ч Монгол Улсын олдвор болж бүртгэгдээгүй юм. Тиймээс тэдгээр үлэг гүрвэлийн үзмэрүүдийг өөрийн гэсэн “гэр”-тэй болгох, хүүхэд залууст таниулан мэдүүлэх зорилгоор энэ музейг анх нээж байжээ. Гэвч Засгийн газрын долдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор нэн ховор үзмэрүүдээрээ жуулчдын ихээхэн анхаарлыг татдаг, багачуудын үзэх дуртай музейг татан буулгах шийдвэр гаргажээ.

Нийслэл хотод хүүхдийнхээ оюуныг тэлэх, сонирхууштай цөөн газрын нэг нь энэ музей гэж хэлж болно. Гэтэл энэ мэдээг сонссон эцэг, эхчүүд “Хүүхдүүддээ юу үзүүлэх билээ” гэж халаглах бол хүүхдүүд “Үгүй” байлгүй дээ гэсээр уулга алдацгаав.

Ц.Оюунгэрэл: “ХҮННҮ МОЛЛ”-Д БАЙГАА ҮЗМЭРИЙГ МУЗЕЙД БҮРТГҮҮЛЭХГҮЙ БАЙНА

-Та энэ музейг бий болгоход гар бие оролцож байсан хүн. Засгийн газрын эл шийдвэрийг мэдэж байв уу?

-Үгүй. Энэ тухай өчигдөр олж мэдлээ. Өнөөдөр энэ музейд шинэ танхим нээгдэж буй баяртай өдөр боловч төрөлжсөн, бие даасан музей гэдгээрээ ажиллах ганцхан өдөр үлдсэнд харамсаж байна. 2013 онд энэ музей байгуулагдахад анхны үзмэр Тарбазор Батаар гэж байсан. Батаараас өмнө хэдэн мянган үлэг гүрвэл олдсон мөртлөө нэг нь ч одоог хүртэл Үлэг гүрвэлийн музейн олдвор болж бүртгэгдээгүй.  Эрдэмтдийн гар дээр буй олон үзмэрийн аль нь ч судлагдаж дуусаагүй. Монгол Улсын баялаг болж бүртгэгдээгүй байсан. Тиймээс би Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байхдаа олон үзмэрийг бүртгэж авдаг музейтэй болгоё хэмээн шийдэж, Үлэг гүрвэлийн музейг анх байгуулж байлаа.

-Гэвч монгол эрдэмтдийн судалсан нэг ч үзмэр музейд бүртгэгдээгүй гэж ярьдаг шүү дээ?

-Тийм. Монгол эрдэмтдийн судалсан нэг ч үзмэр музейн олдворт бүртгэгдээгүйд маш их харамсаж явдаг. Уг нь Засгийн газар Палентелогийн хүрээлэн дээр байгаа хэдэн арван жилийн турш олон нийтийн өмч болгон шилжүүлж өгөөгүй үзмэрүүдийг орон байраар хангах ёстой байсан юм. Гэтэл одоо цөөхөн хэдэн үлэг гүрвэлийн орогнож байгаа байрыг булаацалдаж байна. Монгол Улс дэлхийд I, II, III-т ордог үлэг гүрвэлийн ховор олдвортой. Эдгээр олдворуудыг нэг байтугай хоёр, гурван байранд байрлуулахад ч хүрэлцэхээргүй их гэсэн үг.

-“Хүннү Молл”-д байдаг үлэг гүрвэлийг жинхэнэ хувилбар нь гэж ярих юм. Энгийн нэг дэлгүүрт ховор үзмэр тавьж болдог юм уу. Уг нь хуулиараа музейд байж байх ёстой юм биш үү?

-26 жил европоор “яваад” Италийн Милан хотоос авчирч чадахгүй байсан 186 олдворыг би авчруулах ажлыг зохион байгуулж байсан. Энэ ажлыг япончуудаар ивээн тэтгүүлж, 60 орчим үлэг гүрвэлийн үзмэрийг онгоцоор, үлдсэнийг нь далайгаар авчирсан. Гэтэл үлэг гүрвэлийн үзмэр Монголд буух үед надад болон Үлэг гүрвэлийн музейд мэдэгдэлгүйгээр “Хүннү Молл”-д үлэг гүрвэлийн жинхэнэ хувилбар тавигдчихсан. Уг нь Хүннү Моллд хувь нь байх ёстой. Үүнийг Соёлын өвийн тухай хуулиар зохицуулсан байдаг. 1х1 хэмжээтэй хувийг Засгийн газрын зөвшөөрлөөр худалдах ёстой гэсэн заалттай. Гэтэл “Хүннү Молл”-д байгаа жинхэнэ хувилбар Соёлын өвийн тухай хуулийн ноцтой зөрчиж байгаа юм. Хамгийн гол нь музейд үзмэрээ өгөхгүй байгаа эрдэмтэд Засгийн газрын шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байна гэж үзэж байна.

Тухайнд үед Н.Жавзмаа захиралд хэлж байсан. “Яагаад танайх энэ ховорд тооцогдох үлэг гүрвэлийг музейдээ авсангүй вэ” гэж асуухад Палентологийн хүрээлэнгийнхэн авчирч тушаасангүй гэж хэлсэн. Ингээд Палетологийн хүрээлэнгийнхэнд үзмэрийг Үлэг гүрмэлийн музейд авчирч тушаах ёстой гэсэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч одоог хүртэл нэг ч ширхэг өндөг хүлээлгэж өгөөгүй байна. Дэлхийд байхгүй ховор үзмэр одоог хүртэл музейн үзмэр биш байна. Эрдэмтэд Монголыг алдаршуулж, сайн сайхан юм хийж байгаа, судалж байгаа зэргээр олон жил магтсан. Одоо нэг хатуу үг хэлэх болсон. Энэ музейд та нар нэг ч үзмэр өгөхгүй байж байгаад хаалгаж байна шүү. Бид 60 жилийн турш та нарын судалсан бүтээлийг олон нийтэд хүргэх үүднээс энэ талбайг нээсэн юм шүү гэж хэлье. 

Энэ музейд үлэг гүрвэлийн 1000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 30 гаруй үлэг гүрвэлийн олдворыг дэлгэж тавьжээ. Учир нь үлэг гүрвэлийн олдворууд маш удаан хугацаанд боловсрогдож, сэргээн засварлагддаг байна. Тухайлбал, нэг үлэг гүрвэлийн үзмэрийг цэвэрлэж янзлаад үзмэр болгоход бараг нэг жил орчим хугацаа зарцуулдаг аж. Соёлын биет өвийг хадгалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх энэ үйлсийг цааш нь хөгжүүлдэггүй юм аа гэхэд энэ атгахан газрыг нь битгий булаагаач гэж төр засагтаа дамжуулах нь зүйн хэрэг юм. Дэлхийд гайхагдах Монголын ховор олдворуудыг орон гэртэй нь үлдээхэд бид санаа сэтгэлээ нэгтгэх хэрэгтэй гэдгийг дайгаад энэ удаагийнхаа сурвалжилгаа дуусгая. 

 

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tuya (202.9.45.254)
    Muzeig tatan buulgaagui Baugakiin tuuhiin muzeitei negtgej bgam hudlaa humuusiig toorogduulehee bolimoor ym
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.21.52)
    Музей байх ёстой ,
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    6 цаг 49 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    8 цаг 43 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 54 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    9 цаг 12 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 21 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Өчигдөр 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 33 мин
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    Уржигдар 15 цаг 08 мин
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
    Уржигдар 13 цаг 16 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК