Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Отгонбаатар: Хөдөлмөрлөж олсон бүхэн хамгийн үнэ цэнэтэй

2019-8-02
0
ЖИРГЭХ

Хүүхэд нас хүргэж өгдөг

Гал тэрэг хэрвээ байдаг бол... хэмээн дуулж, хүүхэд насныхаа дурсамж дүүрэн он жилүүдээ дурсахдаа бид гэнэн томоогүй үеийнхээ жаргалтай агшиныг мэдэрдэг. Тиймээс л хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас гэж тодотгодог. Алсран одсон ч хүн бүрийн зүрхэнд хадгалаастай үлдсэн хүүхэд ахуй нас хүн шиг хүн байхын эхлэлийг тавьж, энэ орчлонд зөв алхах чигээ олж авдаг. Хүн бүр хүүхэд насыг тойрдоггүй, дайрч гардаг нь амьдралын маргашгүй үнэн юм. Ийм л нэгэн бодол бас яриагаар бидний яриа эхэлсэн юм. Түүнийг хүмүүс “Үнэн ба Зөв” намын дарга гэдгээр нь эчнээ таних биз ээ.

“Би их дэггүй хүүхэд байсан. Борог амьдралд өссөн гэдгээ бусдаас хэзээ ч нууж байгаагүй ээ. Цоорхой гутал өмсч өссөн ч хиртэй хувцастай явж үзээгүй" хэмээн бодлогошронгуй хэлэх А.Отгонбаатар хүүхэд насаараа хэсэгхэн хором аялах шиг болов.

Хорвоогийн жамаар өнгөрүүлсэн хором бүр амьдралд түүх болон бичигдэн үлддэг. Жаргал, зовлон ээлжлэн сүлэлддэг амьдралын эргүүлэгт тэр ч гэсэн өөрийн түүхээ сийрүүлж яваа эгэл жирийн нэгэн. Намын дарга гэдгээр нь монголчууд мэднэ. Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн болон туулахаас ч өөр сонголтгүйгээр босгосон амьдралын түүх нь энгийн агаад эгэл ажээ. Эцэг, эхийнхээ хайранд өсч, элэг бүтэн амьдрахын жаргалд умбаж явсан түүнд хангай шиг түшигтэй аавыгаа алдсан үе хүнд туссан гэдэг.

Аавын үгүйд таван өнчин хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж хөдөлмөрлөж явсан түүний ээж автобаазад үйлчлэгчийн ажил хийдэг байжээ. “Айлд ороход гэрийн эзэн нүднийхээ үзүүрээр муухай харж, тавагнаас нь ганц ширхэг чихэр авахад “гуйлгачин шиг” гэж зэмлэдэг байлаа. Өөр хүүхдийг авахад өхөөрддөг хэрнээ намайг адлаад байгаа юм шиг санагдаад их гомддог байсан. Хүүхэд болсон хойно гомдол тээх нь ойлгомжтой. Ээж минь их хөдөлмөрч. Багаасаа ах нарынхаа багадсан хувцсыг өмсдөг байлаа. Шинэ хувцас авахуулж өмсөж байгаагүй. "Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог байхгүй" гэдэг үг үнэн дээ” гэв.

Түүний хэлж буй хэдхэн үгээс ээж нь хөдөлмөрч, хүүхдүүдийнхээ ирээдүйн замыг өөрөөрөө үлгэрлэж зассан эгэл жирийн амьдрал дунд цэвэр цэмцгэр байх ухааныг зааж өсгөсөн нь илт ойлгогдоно.

 

ХААИС-Д АНХ АЖИЛД ОРОХОД ЭЭЖ МИНЬ "БОЛЖ ДЭЭ, ХҮҮ МИНЬ" ГЭСЭН

Хөдөөгийн буйдхан сумын сургуульд дэггүйгээрээ алдартай А.Отгонбаатар алтан гурвын эзэн байжээ. Арван жил төгсч, аймгийн төв рүү конкурс өгөхөөр ганцаараа явж байсан гэнэ.

Шалгалтаа өгчихөөд гарахад ангийнх нь найзуудынх нь аав, ээж нь хоол унд зэхчихсэн хүлээж байхад А.Отгонбаатарыг хүлээх хэн ч байгаагүй хэрэг.

Яг тэр үед ээж нь ахынх нь хүүхдийг Улаанбаатарт харж таарч л дээ. Амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байсан хүүтэйгээ утсаар ярьж, “Хамгийн бага төлбөртэй сургуульд ороорой. Өндөр төлбөртэй сургуульд сургаж чадахгүй шүү” хэмээн анхааруулж. Бусад хүүхдийн адилаар суралцахыг хүсэж байсан сургуулиа сонгох эрх түүний амьдралын боломжоос шалтгаалж хумигдсан нь энэ. Тиймээс хамгийн бага төлбөртэй ХААИС-иас өөрт таалагдах хуваарийг сонгохоос өөр гарц түүнд үлдсэнгүй. “ХААИС-ийн төлбөр бусад сургуулийг бодвол арай бага төлбөртэй, 490 мянган төгрөг. Тиймээс яалт ч үгүй сонгох шаардлага тулгарсан хэрэг. Мэргэжлийнхээ сонголтыг хийж чадаагүй байтал инженер багшийн хуваарь үлдсэн байв. Хоёр ирсний нэг нь үлдэж. Сайн мэргэжил учраас нэг хувиар үлдсэн байна гэж бодоод сонгосон. Сургалтынхаа төлбөрийг хагас өнчний тэтгэмжээр төлөөд 190 мянган төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдээд төлж чадахгүй. Яах учраа олохгүй хэцүүхэн байсан. Тухайн үед 60 мянган төгрөг төлөөд сургуульдаа бүртгүүлэх боломж байсан юм. Ээж минь энэ мөнгийг төлж, сурах боломжтой болсон” гэлээ.

Ингэж их сургуулийн босго алхаж, олон мянган оюутнуудтай мөр зэрэгцэн алхав. Сургалтынхаа төлбөрийг дутуу төлсөн учир хичээлд нь суулгахгүй хөөх тохиолдол их гарна. Тэр бүрт захирлынхаа өрөөнд орж “Би тэтгэлэгт хамрагдахаараа төлбөрөө өгье. Ар гэрийн гачигдалтай” гэж учирлаж хэлээд гуйж, хичээлдээ суух эрх авдаг байжээ. Ангийнх нь хүүхдүүд төлбөргүй гэж аав, ээж рүүгээ утас цохиж байхад А.Отгонбаатар захирлынхаа аргыг олчихсон учир ээждээ нэг ч үг дурсдаггүй байжээ. Оюутны он жилүүд үргэлжилж төгсөх курст орлоо.

Гэтэл төлбөрийн асуудлаас болж, төгсөх боломжгүй болсон гэнэ. Түүнийг сургалтын менежерийн өрөөнд дуудахад нь айж эмээн очиход “Ажилд авна” гэх гайхшрал төрүүлэм саналыг тавьжээ.

“Төлбөрийн үлдэгдэлтэй надад сургуульд ажилд орох санал тавьсан.

Инженерийн сургуулийн дипломыг зургадугаар сард гардуулж өгдөг. Гэтэл би тавдугаар сард ажилд орох тушаалаа гаргуулж байлаа. Захирлын саналыг хүлээж аваад ээждээ хэлэх л хамгийн жаргалтай мөч байсан. Ээж минь хатуу амьдрал туулсан болоод ч тэр үү, ил баярладаггүй хүн. “Болж дээ. Хүү минь” л гэсэн. Би ХААИС-д гурван жил ажилласан” хэмээн ярилаа.

МИКРО АВТОБУСАНД КОНДУКТАР ХИЙЖ, НЭГ ШУУДАЙ НҮҮРС, СҮҮТЭЙ ХАРЬДАГ БАЙЛАА

ХААИС-д суралцаж байхдаа А.Отгонбаатар ханьтайгаа танилцаж, хоёрдугаар курстээ аав болжээ. Түүний эгч "Миний дүү хөдөөний охинтой ханилаарай" гэж чихэнд нь хоногштол хэлдэг байж. Тийм болоод ч тэр үү, хөдөөний охинтой гэрлэнэ гэж бодож явдаг байсан гэж инээмсэглэн хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Ханьтайгаа мессеж бичиж, танилцаж байлаа. 2007 оны аравдугаар сард Сүхбаатарын талбай дээр анх болзож байсан. Болзсон бүсгүйг кинонд урьж, хамт хооллодог байтал надад ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд Төрийн ордны арын цэцэрлэгт хэдэн цаг ярилцаж сууж байсан. Тэр үеэс өнөөг хүртэл хамтдаа жаргал ,зовлонгоо хуваалцаад амьдарч байна даа” хэмээв.

Хоёрдугаар курстээ аав болсон А.Отгонбаатараас амьдрал асар их хариуцлага шаардаж байсан нь мэдээж. Хичээлийнхээ хажуугаар микро автобусанд кондуктар хийдэг байсан тэрбээр мөн л эл ажлаа хийж явахад эхнэр нь ЭХЭМҮТ-д нярайлж, охинтой болцгоожээ. Энэ үеэс илүү их хичээж, оюутан ч гэсэн орой харихдаа хүүхдийнхээ сүүг, живхтэйтэй очих шаардлага тулгарчээ. “Хоёрдугаар курстээ өрх тусгаарлаж байлаа.

Гэрлэлтээ батлуулаад 500 мянга, төрсний дараах төрөөс олгодог хэдэн төгрөгийг нэгтгээд гэрийн мод аваад хуучин дөрвөн ханатынхаа дээврийг тавиад хөндий гэрт хуримаа хийж амьдралаа эхэлж байлаа.

Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Охин маань гурван сартайдаа мөөмнөөсөө гарсан. Орой харихдаа нэг шуудай нүүрс, өглөөний сүүтэй л харих ёстой байсан. Тэгээд микронд кондуктар хийнэ. Эсвэл сургуулийнхаа ах нартай мөрийтэй хөзөр тоглодог байлаа. Голомт банкнаас сар бүр 60 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан. Тэр бүгдээр зохицуулахаас гадна сэт өндөг 3600 төгрөгөөр худалдаж аваад чанаад “Нарантуул” зах дээр нэг ширхэгийг нь 300-гаар зарна. Орлогоороо хоол хүнсээ бэлдэж харьдаг байсан” гэв.

Хичээлийнхээ хажуугаар барилгын туслах хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог тэрбээр тоос, шороо болсон хувцастай явж байхдаа найзтайгаа таарсандаа санаа нь зовниж “Ингэж явах ч дээ” гэж өөртөө гутарч явсан гэдэг.

Микро автобусанд хүртэл кондуктар хийж байсан. Өдрийн 5000 төгрөгийн цалинтай. Хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхан олсон мөнгө хамгийн үнэ цэнэтэй байдаг” гэв.

Өдгөө ч А.Отгонбаатар эхнэр, хоёр охиныхоо хамт гэр хороололд амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй бусдын адил хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байна хэмээн хуучлах тэрбээр “Нарантуул” захад хэд хэдэн гутлын лангуутай. Эхний жил өөрөө ганзагын наймаанд явж, худалдагч хүртэл хийж байсан гэнэ. “Намынхаа даргыг ч хийнэ. Наймаагаа ч бас хийнэ. Одоо эгч нар маань гутлын лангуунуудыг хариуцаж ажиллаж байгаа. Эх үрсийн баяраар “Нарантуул”-ын худалдааны төвийн ах, эгч нарынхаа хүүхдүүдийг баярлуулсан. Тэд нар чинь миний эгч нар шүү дээ” хэмээсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Намын дарга хийдэг учир түүнийг боломжийн амьдралтай гэж дүгнэх нэгэн байдаг. Гэвч тэрбээр намаасаа цалин авдаггүй. Наймаанаасаа тодорхой хэмжээний ашиг олж, ажил амьдралынхаа санхүүжилтийг шийдвэрлэдэг гэдгээ нуусангүй. Харин түүний эхнэр ХААИС-д багшилдаг. Тэднийх бусдын адил банкны зээлтэй ч амьдралын төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн гэр бүл юм.

 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • sywdaa (202.126.88.193)
    Jargal zowlon uzsen hun yhaantai saihan amidarch chadna. Ene zalyy bagaasaa zowlon jargal uzsen ba. Hodolmorch daishin shargyy zaluu ba.ajliin amjilt sain saihan buhnig husie
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • tylgaa (202.126.88.193)
    Saihan hodolmorch zalyy ba.jargal zowlon tyylsan hun yhaantai amidardag unen. Ene zalyygiin ger buld az jargal husie.
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.184.223)
    Хөдөөнөөс хотод ирсэн ядруухан нөхөд буруу сэхвэл хотын хулиганаас илүү хорлонтой болдог доо. Харин энэ дарга хир юм бол. Сайхансамбуугаа тэтгэдэг гэж дуугарахгүй юм.
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.107)
    Одооны монгол залуус арьсандаа багтахаа больтол таргалдаг болжээ!!! Гоо сайхнаа боддоггүй юм гэхэд эрүүл мэндээ бодох хэрэгтэй шдээ!! Хэт таргалалт диабет, зүрх судас, даралт, элэг, бөөр гээд хамаг өвчний үүр уурхай болдог юм шүү!!!
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • mmmmmm (64.119.16.205)
    mash sain uhaalag hun
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Irgen (202.126.89.136)
    Ene Poldogo hol yavahgui ee. Sayahan gert amidardag geed garaad baisan odoo tom Jeep unatsan jinhene Oimschin gar garna shuu
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.113.20)
    ЧАМАЙГ САЙХАНСАМБУУ САНХҮҮЖҮҮЛДЭГ ГЭСЭН ҮНЭН ҮҮ. ХЭТ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ ГЭЖ
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.216)
    наймаачин хүн намайчин байдаг итгэл үзүүлж болохгүй намтартай элбэгдоржийн өрөөсөн
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • эмээ (64.119.23.236)
    Otonbaatar engiin daruuhan amidralaar amidarsan tumnii zovlon medeh eldevt shunalgui saihan huu baina.
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    5 цаг 44 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    7 цаг 39 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 49 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    8 цаг 8 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    8 цаг 17 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Өчигдөр 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 33 мин
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    Уржигдар 15 цаг 08 мин
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
    Уржигдар 13 цаг 16 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК