Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Янжиндулам: Есдүгээр сараас сурагчдыг сүрьеэгийн үзлэгт хамруулна

2019-8-05
0
ЖИРГЭХ

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын эмч П.Янжиндуламтай ярилцлаа.


-Сүрьеэ өвчний тархалт манай улсад маш их хэмжээтэй байгаа нь үе шаттай хийсэн тандалт судалгаагаар ил боллоо. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхийд жил бүр 10 орчим сая хүн сүрьеэгээр өвчилж байна гэсэн тооцоо бий. Эдгээр хүмүүс оношлогдох хүртлээ бусдад халдвар тарааж, сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлдэг. Уг өвчний халдвар авсан хүмүүсийн дархлаа суларснаас өвчин болдог. Энэ өвчний тархалт ажилгүйдэл, ядуурал, хүнс тэжээлийн дутагдал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Түүнчлэн хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол тэр дундаа сүрье өвчний халдвар, өвчлөлийг ялгахгүй байх, шинж тэмдэг илэрвэл хэнд хандахаа мэдэхгүй байх зэргээс шалтгаалж эмчид хандахгүй явахдаа дараа дараагийн хүнд халдвар тараах суурь эрсдэл болдог. Дэлхий дээр гурван тэрбум хүн сүрьеэгийн халдвар авсан байдаг боловч энэ хүмүүс бүгд сүрьеэгээр өвчлөхгүй. Харин амьдралынхаа аль нэг хугацаанд дархлаа нь суларвал өвчлөх эрсдэлтэй. Манай улсад жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад улстай харьцуулахад өвчлөл өндөртэй орны тоонд ордог юм. Нийт өвчлөлийн 85 хувь нь 6-8 сарын хугацаанд эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрдэг. Хамгийн гол нь шинж тэмдэг, зовиур илэрвэл хэнд хандах, ямар эмчилгээ хийлгэхээ сайн мэдэж байх ёстой. 

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?

-Ихэвчлэн амьсгалын замаар дамждаг учраас сүрьеэгийн нян уушгийг гэмтээдэг. Уушгинд орсон нянгууд идэвхжин өсөж үржин орчныхоо эд эсийг гэмтээнэ. Ингэснээр цочрол өгч ханиалгалт бий болдог. Хүмүүс ханиалгалтыг өвчний тоонд авч үздэггүй. Дур мэдэн хүссэн антибиотикоо уух нь их байдаг. Үүнээс үүдэн өвчнийг даамжруулдаг. Ингээд өвчлөл 14 буюу түүнээс дээш хугацаагаар даамжраад эхэлбэл цэр ялгарч эхэлдэг. Энд сүрьеэгийн нян агуулагдаж байдаг юм. Энэ нь бусдад халдвар тараах нэг суурь болдог. Нөгөөтэйгүүр, оношлох нэг хэлбэр болно. Түүнчлэн халуурах, хөлрөх, тууралт зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс эмчид яаралтай хандах шаардлагатай.

-Эмчилгээг яаж хийх вэ?

-Өмнө нь сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаагүй хүмүүс зургаан сарын турш эм уудаг. Эхний хоёр сар дөрвөн төрлийн эм уудаг тул бусад хордлого тайлах, элэг хамгаалах эмчилгээг эмчийн заавраар нэмж хэрэглэх шаардлагатай. Ингээд эмчилгээ үр дүнтэй байвал дараагийн саруудад хоёр төрлийн эм уудаг. Харин өмнө нь сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан хүмүүс дахиад эмчлүүлэх шаардлагатай болбол эмчилгээний хугацаа сунгагддаг. Мөн эмчилгээ дутуу хийлгэсэн хүмүүсийн эмчилгээ хоёр хүртэлх жилээр сунгагддаг.

-Сүрьеэ өвчин сэдрэх тохиолдол байдаг уу?

-Биед байгаа сүрьеэгийн нянг дөрвөн төрлийн хүчтэй эмээр эмчилдэг. Нян устсан ч уушгинд үлдэц өөрчлөлт үлдсэн бол эргэж сэдрэх эрсдэлтэй. Эмийг эмчийн зааврын дагуу бүрэн уугаагүй, удаан сүрьеэгээр өвчилсөнөө мэдэхгүй явснаас их хэмжээний эмгэг өөрчлөлт үүссэн зэргээс сүрьеэ өвчин үлдэцтэй эдгэвэл хэсэг хугацааны дараа дахин сэдрэх магадлалтай гэсэн үг. Гэхдээ энэ тохиолдол харьцангуй бага байдаг.

-Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх тал дээр ХӨСҮТ-ээс яаж ажиллаж байна вэ?

-1993 оноос эхлэн манай орон ДЭМБ-ын баримталж буй бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн. Тэгэхээр дэлхийн бусад улс ямар эм, техник, оношлогооны шинэ арга нэвтрүүлж байна тухай бүрт нь авч хэрэглэдэг. Бидний зүгээс нэгдүгээрт, халдвар тарааж буй хүнийг хайдаг. Дээр дурдсан түрхэцийн шинжилгээгээр цэрэнд нь сүрьеэгийн нян байна уу гэдгийг үздэг шинжилгээг бүх аймаг, дүүрэгт үнэ өртөггүй хийдэг. Мөн дараагийн гол арга нь зургаан сарын өдөр тутмын хяналттай эмчилгээ юм. Үүний дүнд маш олон хүнийг эдгээж, эмчилж байна. Гол асуудал нь эдгээр хүмүүс оношлогдох хүртлээ бусдад халдвар тараасны улмаас олон хүн халдвар авах шалтгаан болж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шат шатны ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Жишээ нь 2014-2016 онд үндэсний хэмжээнд сүрьеэгийн тархалт ямар байна вэ гэдгийг судалж, дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр гарсан. Тиймээс идэвхтэй илрүүлэлтийг өргөжүүлж хийж эхэлсэн. Тухайлбал, тухайн аймаг, сум, дүүрэг, цэцэрлэг, сургуульд нь очиж үзэх аргыг хэрэглэж байна. Гэхдээ энэ арга нь зардал их, төлөвлөлт шаардлагатай ажил. Ирэх сараас хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж эхлэхээр мөн илрүүлгийн ажлыг сургалт сурталчилгаатай хавсран явуулна. Сүрьеэ өвчний үед илэрдэг шинж тэмдэгүүдийг сайн мэддэг болчихвол 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, халуурах хөлрөх зэрэг шинжүүд илрэхэд эмчид үзүүлж зөвлөгөө аваад өвчилсөн бол хүндрэхээс, бусдад халдвар тараахаас сэргийлэх юм.

-Тухайн газарт нь очиж үзлэг шинжилгээ хийх нь мэдээж үр дүнтэй байхаас гадна хэрэв сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар цааш тарахаас сэргийлнэ. Мөн иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл олгох чухал. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тийм. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд зохион байгуулалттай олон хүнийг хамруулан үзлэг шинжилгээ хийх нь өөрийгөө сүрьеэгээр өвчилснийг ч мэдээгүй байхад нь эрт илрүүлэх давуу талтай тул эрт илрүүлж үүнийгээ дагаад эдгэрэлт төдий чинээгээр нэмэгдэх давуу талтай. Тэгэхдээ иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөх нь илүү чухал байна. 100 хүнийг очиж үзсэнээс ийм тооны хүнтэй уулзаж, мэдээлэл өгөх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хожим шинж тэмдэг илрэхэд эрт эмнэлэгт хандах мэдлэгтэй үлдэх нь чухал.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Өнгөрсөн хичээлийн жилийн төгсөлд 500 гаруй сурагч сүрьеэгийн халдвар авсан асуудал гарсан шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү. ХӨСҮТ-ээс цаашид хэрхэн ажиллах вэ?

-Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралынхаа аль нэг үед өвчлөх магадлалтай гэж үздэг. Халдвар авсан хүмүүст өвчлөхөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга байна. Халдвар авсан насанд хүрсэн хүмүүсийн хэн нь тодорхой хугацааны дараа дархлаа нь сулран өвчлөх вэ гэдгийг гаргаж ирэх боломжгүй учраас бид зөвхөн зөвлөгөө өгч, хяналтандаа аван шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай гэсэн чиглэлийг өгдөг. 0-5 насны хүүхдүүдийн дархлаа сул байдаг тул өвчлөх эрсдэл өндөр байдаг. Энэ хүүхдүүдэд сүрьеэгийн халдвар авсан бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу энэ насыг өргөжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор сургуулиудын хийсэн үзлэгээр халдвартай гэж гарсан сурагчдыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа. Тэгэхээр сүрьеэгийн халдвар, өвчин хоёр ялгаатай. Халдвар авсан бол урьдчилан сэргийлэх, өвчилсөн бол эмчлэх шаардлагатай.

“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” 2017 онд батлагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ирэх таван жилд сүрьеэгийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулахыг төлөвлөсөн. Үүний дагуу олон үйл ажиллагаа явж байгаа. Өөрөөр хэлбэл, аль аль сургуулиудыг үзлэг шинжилгээнд хамруулахыг төлөвлөн ажиллаж байна.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    57 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    1 цаг 8 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    1 цаг 9 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    1 цаг 17 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    1 цаг 34 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    1 цаг 37 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    1 цаг 43 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    1 цаг 53 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    2 цаг 2 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    2 цаг 6 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    2 цаг 23 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    2 цаг 38 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    2 цаг 52 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    2 цаг 55 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    2 цаг 58 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    3 цаг 18 мин
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    3 цаг 39 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    3 цаг 59 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    4 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 6 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК