Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бяцхан үрсийг “Туулайхан” брэнд гоёно

2019-8-05
0
ЖИРГЭХ

Энэ удаагийн “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа “Туулайхан” брэндийг үүсгэн байгуулагч Ш.Гантуяаг урьлаа.


Тэрбээр мэргэжлийн хяналтын байгууллагад улсын байцаагчаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч дөрөв дэх хүүхдээ төрүүлжээ. Хоёр охин, хоёр хүүгийн ээж тэрбээр гэр бүлийнхээ гишүүдийн хэрэглээний хувцсыг өөрөө оёдог. Хүүдээ зориулж, дээлийг орчин үеийн загварт оруулж, малгайтай урласнаа цахим орчинд зургийг нь байршуулснаар ээжүүдийн сонирхлыг татжээ. Үүнд урамшсан Ш.Гантуяа уг ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна.

“Би мэргэжлийн оёдолчин биш. Хэрэгцээнийхээ хувцсыг оёод өмсдөг. Хүүдээ хаврын сэрүүнд өмсүүлэх дээл оёсон юм. Малгайтай хийчихвэл салхи сийгэхгүй гэж бодоод конбонзоных нь чихтэй малгайг харж байгаад эсгүүр гаргаж оёсон. Оёж дуусаад ээжүүдийн группт “Хүүхдээ зориулж малгайтай дээл оёлоо” гээд пост бичиж оруулсан. Ээжүүдээс хүүхдэдээ хийлгэе гэсэн санал их ирсэн. Тухайн үед өөрт байгаа материалаар хийж өгсөн” гэв. Тэр үеэс өнөөг хүртэл  0-3 насны бяцхан үрсэд зориулж, малгайтай дээлийг боломжийн үнээр оёсоор байна.  Хүүхдийн хувцсыг сайн чанарын материалаар оёх ёстой. Тэрбээр сайн чанарын материал сонгохын тулд нэлээд олон өдөр худалдааны төвүүдээр эрэл хайгуул хийж, солонгос даавуу сонгожээ. “Хүүхдийн хувцасны материал маш чухал байдаг. Биед эвтэйхэн, будаг гардаггүй байх ёстой. Нярай хүүхэд өмсөх учраас зөөлхөн, салхи сайн нэвтэрдгээр нь солонгос даавууг сонгосон. Даавуугаа угааж хүртэл үздэг. Будаг гарч байна уу, сунаж байна уу гэдгийг нь шалгана. Будаг гарахгүй байвал худалдаж аваад дээлээ хийж эхэлнэ” гэв.

10 гаруй өнгөний сонголттой оёдог тэрбээр одоогоор 300 орчим дээлийн захиалга авч, оёжээ. Өөрөө гэртээ хүүхдээ хардаг учир дээлийнхээ үнийг ээжүүдэд зориулж уян хатан тогтоосон гэнэ. Наснаасаа шалтгаалаад 25-35 мянган төгрөгийн хооронд худалддаг байна. “Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд санхүүгийн асуудал хумигдмал байдаг. Төрөөс өгч байгаа 50 мянган төгрөгөөс өөр орлогогүй ч ээж бий. Орлого нь харилцан адилгүй. Тиймээс дундаж үнээр тогтоосон. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахгүй. Гэртээ оёчихдог болохоор надад өндөр үнээр худалдаалах шаардлага байхгүй” хэмээв. Тэрбээр орлого олохын тулд биш олон бяцхан үрсийг чанартай даавуугаар хийсэн дэгжин дээлээр гоёх сонирхолдоо хөтлөгдөн оёж байгаа аж.

Ажлыг хийх тусам сайжирч, арга эвийг нь олох тусам гарт орно. Анх дээлээ хийхдээ нэг бүрчлэн хэмжиж, эсгэдэг байсан бол одоо нүдэн баримжаагаар хийдэг болсон гэнэ. Энэ нь өдөр бүр хийж байгаатай холбоотой биз. “Одоо гарт ороод байна. Хийж эхэлж байхдаа захны ухлаадсаа гараар оёод дараа нь тулгаж машинддаг байсан. Харин одоо шууд машиндахад яг цав таарна. Цаг хугацааны хувьд ч анх хийж эхэлж байх үетэй харьцуулахад хурдан хийдэг болсон. Хийцийн хувьд хүнд гологдохгүй. Захиалга авсан ээжүүд баярласан талархсанаа илэрхийлдэг. Ээжүүд л миний оёсон дээлэнд үнэлгээ өгдөг шүү дээ” гэсэн юм.

Хүүдээ зориулж хийсэн дээлийн загвар өдгөө олон бяцхан үрсийн байнгын хэрэглээ болсонд Ш.Гантуяагийн хань, хүүхдүүдийн оролцоо их байдаг гэнэ. Анхныхаа захиалгыг хийхдээ ханиасаа 40 мянган төгрөг авч, материалаа авсан гэдэг. Түүний оёсон дээлийн хүргэлтийн үйлчилгээг нөхөр нь орой нь цагаар хүүтэйгээ хариуцахаас гадна ажлынхаа ойр байвал цаг алдалгүй хүргээд өгчихдөг байна. Харин түүний охидууд дээлийн хаваас хийж, товчийг нь хадаж  өгдөг аж. Хамгийн бага долоон сартай хүү нь ээжийнхээ урласан дээлийг өмсч, загварын танилцуулга хийх бяцхан “моделын” ажлыг хариуцдаг байна. Нэг хүүхдийн дээлийг урлахад нэлээд хүний сэтгэл шингэдгийг эндээс харж болно.

Долоон сартай хүүгээ харахын хажуугаар энэ бүхнийг амжуулдаг ээжийн ажил өглөөнөөс үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Заримдаа шөнөжин сууж оёх үе ч байдаг. Өндөр үнэтэй зардаггүй ч өрхийн орлогод нэмэртэй учраас. Хүүхдийнхээ сүү, живхнээс эхлээд гэр бүлийнхээ хоол хүнснийг өөрийнхөө хөдөлмөрөөр олно гэдэг гэртээ хүүхдээ хардаг ээжийн хувьд тун боломжийн ажил. “Хань минь төсвийн байгууллагад ажилладаг. Ганц хүний цалингаар амьдрахад зургаан гишүүнтэй гэр бүлд хүрэлцдэггүй. Хоёр охины сургалтын төлбөр төлнө. Их сургуулийн төлбөр жилээс жилд нэмэгдэж байна.Тиймээс миний энэ бичил бизнес надад үр өгөөжөө өгч л байна. Их хэмжээний ашиг олохгүй ч амьдралд минь нэмэртэй” байдаг гэлээ. Ш.Гантуяа залуу хүн завтай сууна гэдгийг эмгэнэл гэж боддог. Тиймдээ ч зүгээр сууж чаддаггүй учир оёх ажилдаа хичээнгүй ханддаг байна. Өөрийн фэйсбүүк хуудас болон ээжүүдийн группт зар оруулж захиалга өгдөг түүний дэлгүүр бол цахим орчин. Цахим орчинг зөв ашиглаж чадвал гэртээ хүүхдээ харангаа орлого олох боломжтойг  үг, үйлдлээрээ үлгэрлэн үзүүлж буй ээж дээлнийхээ үнийг нэмэхгүй. Цаашид  материалын үнэ нэмэгдэхгүй бол энэ үнэлгээрээ хийж борлуулах бодолтой байгаа гэнэ.

Түүний гаргасан “Туулайхан” загварт ээжүүд тун ч тааламжтай ханддаг аж. Тиймээс жилийн дөрвөн улиралд тохируулан загвар гаргах талд анхаарал хандуулж, судалгаа хийж байгаа юм байна.

Бяцхан үрсэд сэтгэлээ шингээж дээл урладаг бүсгүй анх есдүгээр ангидаа өөртөө зориулан дээл хийсэн гэнэ. “Би хөдөө малчны хотонд өссөн. Хөдөө айл хотлоороо нийлээд дээлээ эсгэж оёдог шүү дээ. Тэр үед эгч нараас дээл эсгэж, хэрхэн яаж оёхыг сурсан юм. Есдүгээр ангидаа өөртөө зориулж цэнхэр өнгөтэй дээл оёж байсан” гэв. “Оёдолчноор нэг ч юм оёулж үзээгүй” хэмээх Ш.Гантуяа Цагаан сар болон охидуудынхаа баяр ёслолын хувцасны загварыг өөрөө эсгээд оёдог гэнэ. Эмээ нь оёж, хатгаж, урлаж шаглах үйлдээ тун гаргууд нэгэн байсан хэмээн хуучлах түүнд тэрхүү ур дүй нь өвлөгдөн ирсэн ч байж мэдэх юм.

Хүн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандвал үр өгөөжөө өгдөг гэдэг. Тэрбээр үндэслүүлсэн мөчрөөсөө үр өгөөжөө хүртэж байна. Ажлынхаа амтанд орж, амрах завгүй ажиллаж байгаа уран ээжийн гэр урлан завгүй хэрнээ хариуцлагатай байдгийг энд тодотгох хэрэгтэй.

                                                                                                                            С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Аагий (64.119.22.160)
    Уран бүсгүйд амжилтын дээдийг хүсье
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    57 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    1 цаг 8 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    1 цаг 10 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    1 цаг 17 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    1 цаг 35 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    1 цаг 37 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    1 цаг 44 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    1 цаг 53 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    2 цаг 2 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    2 цаг 7 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    2 цаг 24 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    2 цаг 39 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    2 цаг 53 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    2 цаг 55 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    2 цаг 59 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    3 цаг 18 мин
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    3 цаг 40 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    3 цаг 59 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    4 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 6 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК