Шүдний дэлгэмэл болон гавлын хажуугийн рентген зураг авдаг суурин рентген аппаратуудыг шинээр суурилуулсан “Хатагтай” ХХК, “Удвал медикал групп” ХХК-ийн шүдний эмнэлгүүдийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Уг шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу хийсэн аж.
Үүний дагуу дээрх кампанийн шүдний эмнэлгийн ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.