Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, "Баянцээл" худалдааны төвийн эсрэг талд байрлах барилгын явган хүний зам хааж шат барьсан зөрчлийг арилгуулахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлжээ.
Уг шаардлагын дагуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан явган хүний зам талбайг чөлөөлжээ.
Сэтгэгдэл (2)