Энэ сарын 9-ний өдрийн 13.00 цагт Төрийн ордны зүүн талд буюу МУИС-ийн урд талд нүх үүсч цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албанаас хамгаалалтад авсан. Тэгвэл үүссэн уг нүх хуучин траншей байсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.
Тэгвэл олон нийтийн дунд аль нэг газарт хүрэх хонгил хэмээн яригдаж байсан уг нүхийг дээр үед иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглаж байсан хоргодох байр хэмээн ОБЕГ-аас хэлж байсан юм.
Уг нүх нь 10 м урттай, таван м өргөнтэй, дөрвөн талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой, газарт нэг метр орчим гүн ус тогтсон траншейний байгууламж болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)