Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ сарын эхээр эхэлсэн шалгалтад арав орчим компанийн шүдний эмнэлгийн хамруулаад буй. Шалгалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй “Эрхэс дент” шүдний эмнэлгийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцсан байна. Хяналт шалгалтаар зөөврийн рентген аппарат ашиглан рентген оношилгоо хийж, ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.