Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бөх бол Төр”

2019-8-13
0
ЖИРГЭХ

Монголчууд үндэсний бөхдөө хайртай. Эрт үеэс “Эрийн гурван наадам” хэмээн тодотгож, энэ цагт ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авах хүртэл нь хайрласаар ирсэн юм. Цөөхөн монголчуудын баярлаж, бахархах шалтгаан нь үндэсний бөх байсаар байгаа нь үүний илрэл. Тэгэх нь ч аргагүй. Аварга, арслан, гарьд, заан тэргүүтэй хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр зүүн, барууны магнайд гарахад түүнийг үзэн суугаа нэгэнд баяр, баясал цаанаасаа төрдөг бас захыг нь мушгидаг. Дэмждэг бөх нь давахад баярлаж, унахад нь харамсаж, халагладаг Монгол зан хүн бүрээс өөрийн мэдэлгүй гардаг характер, цаашдаа ч байх нь маргашгүй үнэн. 1984 онд анх үзэгчдийн хүртээл болгосон “Гарьд магнай” кино одоо ч үнэ цэнээ алдалгүй яваа нь бас нэгэн үнэн.

Үнээ саалгадаггүй “Хоёр Мөнх”-өөс эхлээд “Хоёр Эрдэнэ” тэгээд “Залуу зургаан заан”-аар уламжилж ирсэн орчин цагийн хүчит бөхийн хөгжлийн дараагийн үеийг шинэ аварга, арслангууд нь үргэлжүүлж, үзэгч олноо баясгаж байна.

Гэвч Үндэсний Их баяр наадмын тухай яриа хуучраагүй байхад шөвгийн 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн талаарх яриа өндрөө авав. Мэдээлэл анх түгсэн өдрөөс эхлээд бөх сонирхогч, засуул бүр улстөрчид хүртэл хоёр хуваагдаж, сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх тэдгээр бөхийн эрэлд гарав. “Танай, манай”, “Тэр, энэ бөх” гэсээр бараг л Монгол Улс задрах “дөхөв”. Яг л УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт Дархан аварга цол олгосны дараа зүүний магнайд хэн нь гарах тухай маргаан дэгдэж, монголчууд нийтээрээ хоёр хуваагдаж байсан шиг.

Сонирхолтой нь, энэ удаагийнх хоёр бөхөөр тогтсонгүй ээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцоод яв” хэмээн лүндэн буулгаж, хачир нэмэв.

Араас нь Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хоёр бөхөөс сэргээш илэрснийг хүлээн зөвшөөрч, энэ сарын 19-нийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол олон нийтэд ил тод зарлахаа мэдэгдлээ.

Түүний энэ мэдэгдэлд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин В сорьцын хариу ирсний дараа сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг шууд зарлана хэмээн хүч нэмэв. Ямар ч байсан ээлж дараалсан эдгээр мэдэгдлийн учиг В сорьцын хариу ирэхээс шалтгаална, олон нийтэд нэрийг нь зарласны дараа намжих шинжтэй байна. Угтаа шөвгийг 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан даруйдаа холбогдох газар руу нь явуулж, долоон хоногийн хугацаанд олон нийтэд мэдээлэх, асуудал гарсан тохиолдолд нэн даруй хариуцлага тооцох нь Үндэсний баяр наадмыг зохион байгуулах болон түүний салбар хорооны үүрэг. Одоогийнх шиг олон нийтийг талцуулахгүй, бөхчүүдэд ч сургамж болно. Зөв жишиг тогтооно.

Гэтэл найр наадам дуусах тийшээ шувтарч, бөх тойрсон яриа хөөрөө нэг талдаа гарч байхад хоёр бөхөөс сэргээш илэрсэн тухай зарласан нь хуурай өвсөнд чүдэнз зурсантай агаар нэг үйл явдал болов.

Одоо салбар хорооныхон яаж ч тайлбар хийгээд олон нийт хүлээж авахгүй нь мэдээж. Сэргээш илэрсэн гэх хоёр бөхийн нэрсийг зарлахыг шаардана. Тэр хэрээрээ дахин талцал үүснэ. Хэн нэгнийг чичилнэ. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх цаг хэдийнэ болжээ. Шөвөгт үлдсэн 16 бөхийн шинжилгээний хариуг долоо хоногийн дотор олон нийтэд зарладаг болъё.

Тэгэхгүй бол “Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон” буюу “Бөх бол Төр” хэмээх дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатын алдарт зүйрлэл бодитоор бууж эхлээд байна.

Г.Ханд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.123.221)
    БӨХИЙГ ТӨРТЭЙ НЭГ ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗДЭГ ЯМАР ИХ САНАА ВЭ? МОНГОЛД ӨНӨӨГИЙН БАЙДЛААР ХАМГИЙН МУУ МУУХАЙ ЗҮЙЛ БӨХ НАРААС ГАРЧ БАЙНА. ӨӨРСДИЙГӨӨ ЯМАР ИХ ӨНДӨРТ ТАВИН ВЭ?ИЧЭЭЧ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Бүү тэнэгт (66.181.178.250)
    Хөлс нь цувж, баас нь чихэлдсэн тэнэгүүдийн ноцолдоон нийгэмд ямар хэрэгтэй юм.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Монгол хүү (66.181.161.93)
    ингэж их дэвэргэж талцуулж байгаа гол зүйл нь 2 бөхийн холбооны зөрчилтэй холбоотой одоо бүр төрийн наадам үймүүлэх хэмжээнд очиж байна энэн дээр хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    1 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    3 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    10 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    28 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    31 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    37 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    47 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    55 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    1 цаг 0 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    1 цаг 17 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    1 цаг 32 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    1 цаг 46 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    1 цаг 49 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    1 цаг 52 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    2 цаг 12 мин
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    2 цаг 33 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    2 цаг 52 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    2 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 59 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    3 цаг 2 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК