Өнгөрсөн даваа, мягмар гарагуудад зам тээврийн шинжтэй хэд хэлэн осол Тээврийн Цагдаагийн албанд бүртгэгджээ.
Тцхайлбал, энэ сарын 12-ны өдрийн 17.50 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол улсын гудамж, “Мандала” хотхоны урд замд Тоёото приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдөж, гэмтээжээ. Унадаг дугуй унаж яван Б нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ.
Түүнчлэн энэ сарын 13-ны өдөр Тээврийн цагдаагийн алба нийт 258 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд есөн хүн гэмтэж бэртсний дөрөв нь хүүхэд байна.
Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЦА