
Боловсролын ерөнхий газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “COP17 хурлыг Монголд зохион байгуулахтай холбогдуулан Их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Нэмэлт болон элслэтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 17-ноос эхлэн цахимаар болно. Мөн их сургуулийн хичээл сонголт 100 хувь цахимаар явагдана. Тиймээс орон нутгаас ирж суралцах оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй. Ирсэн ч сургуульд нь ажил явагдахгүй учраас үр ашиггүй. Хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. Харин есдүгээр сарын 14-нөөс танхимын хичээл эхэлнэ” гэв.



















































