Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн IX хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-26-ны хооронд тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх нэг км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Иймд тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
НАЗХГ