Төв аймаг Баян сумын III баг ”Мааньт өртөөн дээр гурван вагон замаас гарсан” гэсэн дуудлага энэ сарын 14-нд буюу өчигдөр 10.30 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу шуурхай ажиллахад Төв аймаг Баянсум III баг Мааньт өртөө 521 дүгээр километрийн гуравдугаар зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656 дугаар галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5,6,7 дугаар вагон унасан хэрэг гарсан байжээ. Уг хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байна.
ЦЕГ
Сэтгэгдэл (2)