Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Маргад: В2 түвшний хэлний мэдлэгтэй байхад Германд сурах боломжтой

2019-8-15
0
ЖИРГЭХ

Герман улс дахь Монголын оюутны холбоо байгуулагдаад гурван жилийг үджээ. Энэ хугацаанд тус улсад суралцах хүсэлтэй олон оюутан холбоонд хандаж, юуг хэрхэн бэлдэх талаар мэдээлэл өгөх хүсэлт хүргүүлжээ. Тиймээс холбооноос тэдгээр оюутан залууст мэдээлэл хүргэх, Герман улсад хэрхэн суралцах талаар танилцуулга хийсэн юм. Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Маргадтай ярилцсанаа хүргэе.


-Засгийн газрын тэтгэлэг болон тухайн улсын их сургуулиудын тэтгэлэгт хамрагдахад боломж хэр байдаг юм бэ?

-DAD хэмээх Германы эрдмийн солилцооны байгууллага байдаг. Манай улсад салбар нь байдаг юм билээ. Жилд ойролцоогоор 100-200 орчим оюутан залуусыг зуучилж суралцуулдаг гэсэн. Хичээвэл тэтгэлэг авах боломж их бий. Хамгийн гол нь холбогдох мэдээллүүдийг сайн судлах хэрэгтэй.  

-Сургалтын төлбөрийг хөнгөлөхөөс гадна тэтгэлэг байдаг. Герман улс хэд орчим төгрөгийн тэтгэлэг олгодог юм бол?

-Аль чиглэлээр сурвал тэдэн төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн журам байдаг. Гэхдээ бакалавраар суралцаж байгаа бүх оюутанд тэтгэлэг олгохгүй. Харин магистрын ангийн оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог.

-Ер нь гадаад улс руу суралцахаар CV бөглөж байгаа оюутнууд гол төлөв юун дээр алддаг вэ?

-Герман улсын Засгийн газрын тэтгэлгийн хувьд илүү нарийн стандарттай байдаг. Бичихдээ ч юм уу бага зэргийн алдаа гаргахад тэтгэлэг авах боломж буурдаг юм. Тиймээс цахим сүлжээтэй сайн харилцаж, эрж хайж, өөрийгөө бэлдэж, боловсруулах хэрэгтэй. Хамгийн гол шалгуур нь хэл байдаг. Германд суралцах хүсэлтэй дийлэнх оюутнуудын хувьд герман хэлний ямар ч түвшний мэдлэггүй байдаг. Эх орондоо тодорхой түвшний мэдлэгтэй болоод очвол эдийн засаг, нөгөөтэйгүүр цаг хугацаанд хэмнэлттэй. Ялангуяа анх очоод орон сууц, хоол хүнсээ өөрөө бэлдэхээс эхлээд хүндрэл их гарна. Тиймээс харилцааны түвшний хэлний мэдлэг хэрэгтэй. Энэ бүрт өөрийгөө эхнээс нь бэлтгэх хэрэгтэй гэж боддог юм. Бусад оюутанд зөвлөхөд хэрэв тус улсад суралцахаар зорьсон бол В2 түвшин хүртэл Монголдоо сураараа гэж хэлье.

-Герман улсад суралцахаар төлөвлөж буй оюутнууд хэдий үеэс бэлтгэж эхлэх ёстой вэ?

-Герман руу сурахаар төлөвлөсөн үеэсээ жилийн өмнө сонирхож байгаа сургууль, очих байршил зэргийг сайн судлах хэрэгтэй. Дараагийн гол зүйл нь виз байдаг. Сурах виз зарим хүмүүсийнх нь зургаан сар хүлээгддэг бол заримынх нь хэд хоноод гарчихдаг юм. Тиймээс жилийн өмнөөс эхлэн явах бэлтгэлээ сайтар базаах шаардлагатай байдаг.

-Яг ямар чиглэлээр гол төлөв тэтгэлэг олддог юм бол?

-Эдийн засаг, анагаах ухаан, уул уурхай, техникийн чиглэлээр оюутан залуусыг тэтгэлэгт их хамруулдаг юм билээ.

-Гадаадад суралцаж байгаа оюутнууд ар гэрээсээ мөнгө авахаас илүүтэй цагийн ажил хийхийг илүүд үздэг юм шиг санагддаг. Тэгэхээр Германд сурангаа цагийн ажил хийх боломжтой юу?

-Герман улсад суралцаж буй оюутан залуусын 80 орчим хувь нь хичээлийн гадуур цагийн ажил хийдэг. БНХАУ-д оюутнууд цагийн ажил хийхийг хориглодог бол энд хуулиар зөвшөөрдөг юм. Тухайлбал, долоо хоногийн 20 цаг ажиллаж болдог. Мөн цалин хөлсний хувьд ч боломжийн.

-Герман улсад хэчнээн монгол оюутан суралцдаг юм бэ. Оюутнууд дунд асуудал гарган буцаж байсан тохиолдол бий юу?

-Яг хэдэн оюутан суралцаж байгаа талаарх нарийн тоо Элчин сайдын яаманд байдаггүй юм байна лээ. Ойролцоогоор 1000-2000 орчим оюутан байдаг гэсэн. Оюутнууд асуудал гаргасан талаар ганц нэг юм сонсогддог. Гэхдээ хувь хүний нууц болохоор тэр бүр олон нийтэд ил байдаггүй.

-Берлин дахь Монголын оюутны холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?

-2016 онд байгуулагдсан. Анх 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 60 орчим гишүүнтэй болсон. Манай холбоо руу Герман улсад хэрхэн суралуах талаар оюутан залуусаас их ханддаг. Тиймээс тэдний хүсэлтийг нэгтгэн багц мэдээлэл хүргэх зорилго тавин ажиллаж байна. Мөн тус улсад төрж өссөн маш олон монгол хүүхдүүд байдаг. Тэдэнд зориулж эх хэл, өв соёлыг нь таниулан мэдүүлэх, сургах зорилгоор монгол хэлний курс явуулдаг. Өнгөрсөн оны хувьд Герман дахь мэргэжил эзэмшигч болон Оюутны холбоо хамтран Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан.

-Оюутнуудын хувьд холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна.

-Оюутны холбооны хувьд сард нэг удаа хуралддаг. Мөн жилд нэг удаа удирдах зөвлөлийн хурлаа явуулж, тэргүүнээ сонгодог юм. Оюутнуудын хувьд ямар нэг асуудал, бэрхшээл гарлаа гэхэд өмнө нь Элчин сайдын яам руу ханддаг байсан бол одоо холбоо руу ханддаг болж байна. Бид хичээлийнхээ зав зайгаар бусдадаа туслах, суралцах хүсэлтэй оюутнуудад мэдлэг, мэдээлэл өгөх зэргээр сайн дурын ажлыг хийдэг.

-Германд амьдрахад өртгийн хувьд хэр байдаг вэ?

-Герман руу очихдоо 10 мянга орчим евро банкинд байршуулсан байх шаардлагатай байдаг. Энэ нь тухайн оюутаны жилийн хоол хүнс, бусад хэрэгцээнд  нь зарцуулдаг юм. Уг байршуулсан мөнгөнөөсөө сар бүр тодорхой хэмжээний мөнгө авч болдог.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    3 цаг 19 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    5 цаг 13 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 24 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    5 цаг 42 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 51 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Өчигдөр 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 33 мин
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    Уржигдар 15 цаг 08 мин
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
    Уржигдар 13 цаг 16 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК