“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт өнөөдрөөс эхэлж байна.
Уг хөтөлбөртэй холбогдуулан энэ сарын 14-нд буюу өчигдөр сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш орон нутгийг зорилоо.
Сургагч багш нар нийт 28000 багшид уг сургалтыг хүргэх бөгөөд эхний ээлжид 11 аймгийн 14000 багш энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамрагдах бол үлдсэн 14000 багш энэ сарын 20-24-ний хооронд сургалтад хамрагдах юм байна. Харин Улаанбаатар хотын багш нарын сургалт наймдугаар сарын 27-30 хооронд явагдана.