НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирол ирэх ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та энэ оны долдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа наймдугаар сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер шагнал 60 сая төгрөг байх юм.