ҮСХ-оос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн байдалд хийсэн статистик үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.
Тодруулбал, халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны долдугаар сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгджээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346-гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр тус тус буурчээ.
Мөн нийслэлд өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болсон байна.
Б.Лхам