Филиппин улсын гоо бүсгүй “Miss Universe” тэмцээний 67 дахь удаагийн ялагч Катриона Грэй манай улсад ирэх гэж байна. Түүнийг дэлхийн хамгийн сайхан бүсгүй ч гэж ярих нь бий.
Тэрбээр JCI Progress байгууллагаас хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” хүмүүнлэгийн төслийн ажилд оролцож байгаа юм байна.
Энэ нь ирэх оны Токиогийн паралимпийн наадамд оролцох тэргэнцэртэй туялзуур сэлмийн спортын тамирчдыг дэмжих зорилготой аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Катриона Грэй энэ сарын сүүлээр манай улсад ирэх юм байна.