Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны наймдугаар байранд өчигдөр буюу энэ сарын 2-нд химийн бодис алдагджээ. Уг дуудлагын дагуу Онцгой байдал, мэргэжлийн хяналт, түргэн тусламжийн байгууллагаас хамтарсан шалгалт хийхэд 2.25 м.кв талбайд аммиак асгарсан байжээ. Асгарсан амиакаас дээж авч хэмжилт хийхэд хүний биед ямар нэгэн аюул учруулах түвшинд байгаагүй батлагдсан байна. Тиймээс хөрсийг хуулж, усаар саармагжуулан аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагч тус газрыг хүлээлгэн өгчээ.