Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд аа, Хөшөөтийн уурхайн эзэдтэй "хариуцлага" тооцох цаг иржээ

2019-9-04
0
ЖИРГЭХ

МАХН-ын томоохон санхүүжүүлэгч хэмээгдэж байсан Байгаль орчны сайд асан У.Барсболдын “нууц” эзэмшил гэгддэг Хөшөөтийн уурхайгаас болж Хөшөөт багийн иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэх асуудал энэ цаг үед сөхөгдөөд байна.

Цагтаа Хөшөөтийн нүүрсний уурхайг 87.5 сая тоннын нөөцтэй хэмээн худал материал бүрдүүлж стратегийн ордоос хасуулж, хулгайлсан гэх хэрэгт хардагдаж, хуулийн байгууллагад дуудагдах ёстой хэмээгдэж байсан эл нөхөр өнөөдөр хаана, юу хийж явдаг нь тодорхойгүй. Гэсэн ч энэ завсар Хөшөөт багийн нутгийн иргэд өнгөрсөн наймдугаар сарын 28-наас хойш өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар жагсаж байна.

Гэвч төр засгаас ч тэр, “Мон Эн Ко” компанийн зүгээс ч дорвитой алхам хийхгүй байсаар долоо хоног өнгөрчээ.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн компаниудыг цэгцэлнэ, байгаль орчинд болоод иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж лоозондсон. Энэ ч утгаараа цөөнгүй уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар болсноо зарласан юм.

Гэтэл аль ч төр засгийн үед “ТОМ” байсаар ирсэн Хөшөөтийн уурхай руу нэг л халдаж чадахгүй байгаа бололтой.

Үүнийг нь ч бүхэл бүтэн долоо хоног жагсаж байгаа иргэдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэр анхаарал хандуулж байгаагаас харж болно.

Зарим эх сурвалжууд тус ордыг 306-460 сая тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Энэ нь Тавантолгойн нүүрсний ордын араас бичигдэх томоохон тоо гэсэн үг л дээ. Ордын дийлэнх хувьцааг БНХАУ-ын иргэн Лю Чэн Ли буюу “Мон Эн Ко” компани 51 хувийг эзэмшдэг.
Түүнчлэн тус компани өөрийн албан ёсны цахим хуудастаа нүүрсний нөөцийг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн зарлаж, цаашид 4.4 тэрбум болтлоо өсөх магадлалтай хэмээсэн гэх. Ийм том тоог харсан хэн ч сүрдэх нь аргагүй. Тиймдээ ч улстөрчдөөс эхлээд хөрөнгө чинээ ихтэй хүмүүс эл ордын төлөө бараг л дайн өрнүүлж байв. Энэ нь бараг 10 жилийн өмнөх үйл явдал л даа. Эцэстээ сайд асан У.Барсболдын “нууц” эзэмшил гэсэн яриа гарч өдөр тутмын сонинууд тухайн үед хэсэгтээ л сенсаацалсан. Гэтэл нийгмийн хариуцлагын хүрээнд гэх халхавчин дор засмал зам барьснаа сурталчилснаар дуулиан намжиж, эцэстээ уурхайн талаар хэн ч сонирхохоо больсон.

Энэ нь ч нууц эздэд ашигтай байсан биз.

Тэгвэл өнөөдөр өрнөөд буй асуудал нь Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэхтэй зэрэгцэн нутгийн иргэд эрүүл мэндээрээ хохирсны нөхөн төлбөрийг нэмэх шаардлага тавьсантай холбоотой. Тодруулбал, Хөшөөт баг нь тус уурхайгаас 20-30 орчим метрийн зайд байрладаг  байна. Тус багт 200 гаруй өрхийн 820 орчим иргэн амьдардаг бөгөөд уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалж оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр иржээ. Тиймээс Ховд аймаг болон “Мо Эн Ко” ХХК-ийн 2017-2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлыг энэ оны ес дүгээр сард багтаахаар төлөвлөсөн байна.

 

Хөшөөт багийн шинэ суурьшлын бүс нь Цэцэг сумын төвөөс холгүйхэн бөгөөд 2018 онд улсын төсвөөс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж “Багийн төвийн барилга”-ыг бүтээн байгуулж, орон нутагт хүлээлгэн өгчээ. Харин “Мо Эн Ко” ХХК-ийн зүгээс нэг загварын 100 гаруй айл өрхийн хашааг барьж өгч буян болсон байна. Гэхдээ иргэдэд энэ нь хангалтгүй. Дээрх гэрээний дагуу тухайн үед нутгийн иргэдийн эрүүл мэндийн хохирлийн нөхөн төлбөр гэж иргэн тус бүрт 4 сая төгрөг уурхайгаас төсөвлөж, үүнийгээ 4 жилд хуваан олгохоор болсон байгаа юм. Бүхэл бүтэн 10 гаруй жил нүүрсний уурхайн тэсэлгээн дор амьдарч эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд 4 сая төгрөг чамлалттай байх нь аргагүй.

Тиймээс хохирлын хэмжээг 10 сая төгрөг болгох шаардлага хүргүүлсэн ч уурхайн эзэд хүлээн зөвшөөрөөгүй аж.

Уг нь бол Монголын баялагийг хил давуулж буй хүмүүст энэ зэргийн мөнгө юу ч биш байлтай. Тэр дундаа иргэдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байхад жаахан ч гэсэн сэтгэл гаргах ёстой атал өнөөдрийг хүртэл хойш гэдийсээр л...

 

Нутгийн иргэдийн хэлснээр уурхайн тэсэлгээ, нүүрсний тээвэрлэлтээс үүссэн тоосжилтоос болж уушгины өвчтэй болсон байна. Мөн бага насны хүүхдүүд хатгаа авах нь олширч, өндөр настай иргэдийн даралт ихсэх болжээ. Зарим иргэд тэсэлгээний чимээнээс болж нойргүйдэх өвчтэй болж толгой нь байнга өвддөг болсноо мөл хэлсэн юм.

Тиймээс Ерөнхий сайд аа, аль ч цаг үед том байсаар ирсэн Хөшөөтийн уурхайн эзэдтэй хариуцлага тооцох цаг нь иржээ. Тэдний балгаар бүхэл бүтэн нэг багийн 800 гаруй иргэн эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Та юу бодож байна вэ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (66.181.189.245)
    hovdiihond hushuutiin nvvrs ch avch chadahaa bsan.gazriin baylag ard tvmnii umch baih estoi shvv.haya avch irsen nvvrs ni heterhii vnetei
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.233.182)
    пүрэвдорж барсболд гэдэг нууц эздүүд нь 3 дахь үеийн хятадууд гэж нутгийн хүмүүс нь батладаг. энэ новшнууд өнөөдөр монголд байна уу тад хүмүүс гэж нутгийн хүмүүс нь ярьдаг
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
  • Иргэн (43.242.243.225)
    ХӨШӨӨТ БАГИЙНХАН ЧАНГА ДУУГААР САЙН УЙЛААРАЙ. ТЭГВЭЛ ҮР ДҮНД ХҮРДЭГИЙМ ДАА. УЙЛАХГҮЙ БОЛ ХЭН Ч ТООХГҮЙ.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • хөшөөт орд (202.131.229.36)
    ер нь бол юмыг үнэн зөвөөр нь мэдчихээд балбасан дээр шүү. юу юугүй л дайрах юм. эндээр бичиж байгаа зүйлүүд ямар ч баримтгүй ор үндэсгүй байх юм. тэр уурхай дээр нь очооч, тэр шинэ тосгон дээр нь очооч дээ. нүдээрээ харчаад шаа. хүний захиалсан юмыг уншчаад үнэмшээд дур зоргоороо балбах сайхан байгаа юм уу? Хөшөөт бол маш хариуцлагатай уурхай бас нийгэмийн хаиуцлагаа маш сайн биелүүлдэг сайн компани юм. эдийн засгийн хямралаас болж сул зогсох хүртэл ажилчидаа 60%-ийн цалинг нь олгодог. сүүний мөнгө өгдөг. ус цахилгаанаар үнэгүй хангадаг. өглөө орой нь тосч хүргэдэг....................хэлээд барахгүй сайн зүйлүүд бий. яагаад буруу мэдээлэл цацаад байгаа юм бэ??? хэний захиалгаар хийж байгаа юм бэ??? энэ маягаар монгол улс мань хэзээ өөдлөн хөгжих бээ???????
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.229.36)
    Yaj buyan bolson genew? Boddoo hovdiin hevlel medeelel, baiguullaguudiinx ni alban site uudaar yawaad bsn ter 100 huuhdiin tsetserleg, soyliun tuv, shugam suljee, haluun us hudag deerees ni bas jorlon muu usnii nux ailuudiin baishing ni hurtel barij bgaa gedeg ni hudlaa yum uu? Survaljlax niitlex bol olon taliin ex survalj barimttai bmaar bna
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (217.160.25.226)
    Нөхөн олговор нэхэх нь зөвшд. Гэхдээ түүнийхээ хажуугаар наадуул чинь өөрсдөө бас бүтэхгүй гаруудаа. Дөшшш... Нүүлгэе гэхээр нүүхгүй. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амь насыг ч болохгүй хэлэн төгрөг зулгаачих гээд чичирчихнэ. УИХ гишүүн Пүрэвдорж гэж нэг дурак бүр хажуугаар ороод тэнэг харагдуулж байгаам. Одоо сонгууль ойртсон өнгөтэй өөдтэйнүүдийгээ газар доогуур оиуулах биз
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Ховдын хүү (202.21.118.178)
    Хөшөөт багийнханыг технологийн талбайгаас гаргаж шинэ иж бүрэн тохижуулсан, эрүүл аюулгүй орчинд амьдруулах саналыг компанийнх нь зүгээс тавиад 10-д жилийн нүүр үзэж байгаал юм байналээшд. Өөрсдөө багийнхаа хурлаар шийдэж чадахгүй хоорондоо маргалдсаар 10 -д жилийн нүүр үзчихээд бүх буруугаа нөгөө нулгаадаг уул уурхайн компанилуугаа чихээд сууж байгаад Ховд аймгийнханыхаа өмнөөс ичиж байна. Олон жил л сошиалаар тавигдаад яригдаад байсан сэдэв. Яахаараа ингэж өөрсдийн буруугаа бусдаас хайж шантааж хийж байх ёстой юм болоо. Нөхөн олговор нэхэх нь зөв аа гэхдээ нүүгээгүй буруу бол өөрсдийнх нь л буруушдээ...
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
    • Chi yu meddeg ym shunalda awtsan darga naraas bolj bid iim asuudald orood bn
      2019 оны 09 сарын 04
  • Зочин (202.21.111.20)
    4-5хан метр зайтай гэнэ үү? Хөшөөтийн уурхай гарч явбал сум яаж амьдрах вэ? Төсөөлөл бгаа болов уу? Уурхай хэнээс мах худалдан авдаг бол? Стратегийн болчвол харин ч сумыг тоохгүй бүх татвар хураамж нь нэгдсэн төсөвт шингээд орон нутагт нь ямар ч хамаагүй болноо доо
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.111.65)
    Бүр болиулна гэхгүй авах мөнгөө л ихэсгэх ШАНТААЖ хийж байгаа юмаа даа. Ширхэг ч төгрөгийн татвар өгөхгүй байж, халамж үйлчилгээнд шунахаасаа ичдэггүй юм уу.Үнэхээр эрүүл мэндээ бодож байгаа бол МӨНГӨ НЭМЭХ тухай биш ХААХ тухай ярьмаар юм даа
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    3 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    31 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    35 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    45 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    47 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    55 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    55 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 9 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 26 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    1 цаг 44 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    1 цаг 46 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 53 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 5 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 26 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    17 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    17 цаг 45 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    18 цаг 1 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК