Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэр бидэнд юу үлдээгээд буцав

2019-9-04
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Түүхийн хуудас сөхвөл, түүнийг нь шүүж үзвэл дөрвөн жилийн энэ өдөр, тэрнээс хойш дөрөв дэх удаагаа айлчилсан нь энэ байв. Ялгаатай ганц юм бий нь түүнийг айлчилсан энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш Х.Баттулга угтлаа, мөн урьжээ. Товлосон цагаасаа 20 гаруй минут “хоцорсон” түүнийг жанжин Сүхбаатарын талбайд урилга явуулсан Монголын Төрийн тэргүүн угтан авсан. Угаасаа хойд хөршийн Ерөнхийлөгч товлосон цагтаа ирдэггүй бусдыг хүлээлгэдгээрээ “алдар”-тай тухай гаднын хэвлэлээр нэг бус удаа бичсэн, түүнийг нь он, сар, цаг хугацаатай нь гаргасан нь бий. Тэрхүү статистик дотор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч багтсан байдаг юм. За тэр ч яах вэ.

Есдүгээр сарын 2-ны орой Монголд газардаж, олон улсын сүлжээ Шангри-Ла зочид буудалд буугаад мордсон ОХУ-ын Ерөнхийлөгчид цагаасаа хоцрох шалтгаан байсныг урьдчилан таамаглаж, түүндээ дүгнэлт хийх нь илүүц.

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч, саяхан Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь орноор тодорсон АНУ-тай түнжин тааруу яваа хойд хөршийн тэргүүн таван жилийн дараа Монголд айлчилж, хэд хэдэн хэлэлцээ хийсэн нь энд чухал. Гагцхүү түүний айлчлалаас Монгол Улсад юу үлдэв гэдгийг зураглах гээд үзье. Үнэндээ тэр бидэнд юу үлдээгээд буцав.

Товлосон цагаасаа төө илүү сунгасан уулзалт

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины албан ёсны айлчлалын хүрээнд анхаарал татах нэг асуудал байсан нь Төрийн тэргүүн Х.Баттулгатай хийсэн ганцаарчилсан уулзалт байв. Угтаа Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд айлчилсан гэх ч цаагуураа АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай болсон, түүнийг нь гардан санаачилсан Ерөнхийлөгч Х.Баттулгатай В.Путин юу ярих нь сонирхолтой сэдэв байсан нь мэдээж.

“Хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн” гэж хэвлэлийн албанаас нь мэдээлснийг эс тооцвол, Монгол, ОХУ хооронд хугацаагүйгээр Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан хэмээн зөөлрүүлж байгаа болохоос Төрийн тэргүүн нарын ярианы сэдэв юу байсныг хэлж мэдэхгүй. Уулзалтаас өмнө тэднийг 40 орчим минут албан яриа хийх тухай мэдээлэл түгээд байсан юм. 

Ил болсон нь ОХУ-тай хугацаагүй Иж бүрэн стратегийн түншлэлтэй болж, түүнд дотроо 10 гаруй гэрээ байгуулсныг тооцвол шүү дээ. Хатуухан хэлэхэд хоёр улсын Ерөнхийлөгч нарын хооронд хийсэн аман ярианы хүрээнд Монгол, Оросын УБТЗ-ын нийгэмлэгийн хувь эзэмшлийн тухай болон хил хоорондын татварын асуудал хөндөгдсөнгүй. Цаашлаад ашиглалтад оруулсан тохиолдолд Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэгддэг, гадаад, дотоодын эрх ашгийг байнга хөнддөг, түүнтэй нүүр тулж ирсэн Эгийн голын усан цахилгаан станцын тухай ярьсангүй. Энэ талаар шийдэлд хүрсэнгүй.

Жанжин А.В.Суворовын “дэмжлэгтэй” УИХ-ын даргын гомдол

Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийсэн ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө айлчлалын хөтөлбөр шахуу байгааг дурдангаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзах товтой байгаагаа илэрхийлсэн. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд бараалхсан юм. Уулзалтын үеэр Г.Занданшатар дарга “Халх голын ялалтын ойд биечлэн оролцож, албан ёсоор айлчилж буй нь  ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэн хоёр орон, ард түмний найрамдал нөхөрлөлийн үнэ цэнийг дурсан хүндэтгэсээр байгааг дахин нотолж байна” хэмээгээд “Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм” гэжээ.

Мөн Монгол, ОХУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярих үеэрээ “2018 онд хоёр улсын хоорондох худалдааны хэмжээ 27 хувь өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны хэмжээ ийнхүү өсөж байгаа нь биднийг баярлуулж байгаа хэдий ч Оросын талд дийлэнх хэсэг нь ногддог байдал үргэлжилсээр байна. Монголын экспортын хэмжээ нийт бараа эргэлтийн дүнд ердөө 5 хувийг л эзэлж байгаа юм. Ийм дүр зураг олон жилийн турш үргэлжилсээр байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ цаг үед худалдааны орлогоос ногдох хувь нь манай талд хэтэрхий чамлалттай байгааг спикер Г.Занданшатар Ерөнхийлөгч В.Путинд дуулгаад авсан нь энэ.

Худалдааны нөхцөлөө хөнгөвчлөх Ерөнхий сайдын “хачир”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхаснаар В.Путины албан ёсны айлчлалын Төрийн ордон дахь маршрут үндсэндээ дуусах тийшээ хандсан. Энэ үеэр “Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаа. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө” буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчид учирласны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүгээр ч нэг нэмж “хачир”-лаагүй нь тодорхой. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга 1.40 цаг үргэлжилсэн ганцаарчилсан уулзалтынхаа үеэр ч энэ асуудлыг тодотгосон байхыг үгүйсгэхгүй.

Ямар ч байсан ОХУ руу Монголын бараа бүтээгдэхүүн экспортлоход татвараас эхлээд хэд хэдэн хүндрэл бэрхшээл тулгардгийг дан ганц УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тодотгоогүй нь лав. Тийшээ бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ экспортолдог Монголын бизнесмэнүүд, худалдаачдад тулгардаг зовлон. Юу үнэн энэ л үнэн.

Ямартай ч ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин таван жилийн дараа Монголд үдлээд буцлаа. Энэ удаад тэрбээр хэдхэн цагийн хөтөлбөрөөр биш нэг хоноод буцав. Энэ хүрээнд Монгол Улс ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийг хугацаагүйгээр байгууллаа. Мэдээж сайн хэрэг. Хамгийн гол нь, дөрөв дэх удаагаа Монголд ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийсэн аман болон цаасан дээр буусан гэрээ хэлэлцээ бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгөх эсэхийг цаг хугацаа харуулна. Түүнээс урьтаж баярлаж, хөөрцөглөх нь бидний хувьд эртдэнэ. Тэгээд ч удахгүй УИХ-ын сонгууль болно. Араас нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль золгоно. Төрийн эрх барьж байгаа одоогийн албан тушаалтнууд тэр үед байх эсэх нь тухайн үеийн нөхцөл байдал, сонгогчдын саналаас шууд хамаарах учраас баярлахад эрт гэсэн үг. Нэг нь нөгөөгөөр солигдоход өмнө нь хийсэн, хэрэгжүүлж байсан, гадаад, дотоод гэлтгүй төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцээ таг зогсдог нь монголчуудын гэм биш зан учраас тэр шүү дээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын хооронд хийсэн ганцаарчилсан уулзалтын хүрээнд хийсэн албан ёсны хэлэлцээрийн хүрээнд гарын үсэг зурсан 10 асуудлыг дурдахад:

1.“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,

2.“Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,

3.“Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,

4.“Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,

5.“Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,

6.“Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,

7.“Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,

8.“Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,

9.“Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,

10.“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурсан.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.190.18)
    Убтз-ын 49 оны гэрээг 1990 онд цуцлах байсан юм. Тэр үед орсууд
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.190.18)
    Монгол тухайн үед жийргэвч улс
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Иргэн (64.119.27.61)
    Бат хааны Алтан ордны улсын суурин дээр агуу Орос орон бий болсон , Путин монголд бас олигтой юм даже амалсангуй дээ.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ganzaarchilsan uulzalt iim udaan bolno gedeg sainii temdeg, ymarch eronhiilogchtei iim udaan uulzdaggui
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.186.125)
    Манайхан ч өрөвдөлтэй онигоотой улс юм даа хийж бүтээж чадах зүйл байхгүй хүний эрхэнд хэн юу өгөх нь үү үлдээх нь үү гээд өөрийн гэсэн толгой байхгүй амь зогоож байгаа нь байгалийнхаа баялгийг гадагш гаргах тэр нь ард түмэнд биш хэсэг хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх зориулттай
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (43.228.129.56)
    tovloson tsaguudaa sungaad baina gedeg bol unendee sain uzuulelt bish sh dee. baidag l zuil uuniigee sur badruulahaa bolichih heregtei.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.46)
    Манай Женко Путинд юу амалсан бол доо??? Ганцаарчилсан уулзалтаар цаадах нь яаж ч шахаанд оруулсан байж магадгүй шүү!!!
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • g (49.0.135.174)
    harinch uzel bodloo zuv ilerhiilchih 3 undurlugtei bgadaa bayarlah heregtei. ene muuhai hujaagaas l salah yumsan
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
    • zochin
      manaid songolt baihgui shuu dee 2 -hon ulstai hilledeg hoyulantai ni harilchahaas uur arga ugui zah zeeliin unuugiin niigemd huvi hunii hariutslaga sahilga medlege bolovsrol medremj mash chuhal huuhdiin setugehuin tuvshinii setgegdlee olon niitiin suljeend taviad baimaargui l sanagdah yum
      2019 оны 09 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    2 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    30 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    34 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    44 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    46 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    54 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    55 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 9 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 26 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 36 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    1 цаг 43 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    1 цаг 45 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 52 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 25 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    17 цаг 35 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    17 цаг 44 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    18 цаг 0 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК