Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Шүүх тогтолцоо эрх мэдэлтний халаасны биш жинхэнэ утгаараа хараат бус болно

2019-9-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлтийг дурьдсаныг эшлэлээр хүргэж байна.


-Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг ярьж эхэлснээс хойш сүүлийн 20-иод жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн үе үеийн УИХ-ын гишүүд “оролдлого”, ард түмний хүсэл зориг, нийгмийн захиа даалгавар дээр тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан.

-Олон жил шүүмжилж байгаа “ДАВХАР ДЭЭЛ”-ийг бүрмөсөн тайлна. Зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна, бусад сайдууд “ДАВХАР ДЭЭЛ”-гүй байна гэж заасан.

-Засгийн газар фракц бүлэглэлийн барьцаанд орсон “ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДУУД”-аар биш МЭРГЭЖЛИЙН сайдуудаар танхимаа бүрдүүлнэ.

-УИХ-д хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд байна. Зарим эрх мэдлийг нь Гүйцэтгэх засаглал руу шилжүүлье, УИХ нь төрийн бодлого тодорхойлдог, баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг болъё харин Засгийн газар нь хуулийн биелэлтийг хангадаг, зохион байгуулдаг байх. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан эрх мэдлээ эдэлдэг байх өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.

-АН-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 90 орчим хувь нь Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй утга агуулга ижил байгаа юм. Гэсэн ч АН-ын гишүүд 108 ГИШҮҮНИЙГ 99 БОЛГОЛОО, холимог тогтолцоо ярихгүй байна гэсэн шалтаг ярьж чуулганы хуралд суухгүй байна.

-Өнөөдөр сумын төв гэгдэж буй Дархан, Эрдэнэт болон Ховд зэрэг 21 аймгийн төв хот шиг ХОТ болж , улс орон улс шиг хөгжих эрх зүйн боломжийг эцэг хуулиар бүрдүүлнэ.

-БАЙГАЛИЙН БАЯЛАГ эрх мэдэлтэй, илүү мэдээлэлтэй цөөнхид биш иргэд олон нийтэд ТЭГШ ШУДАРГА хуваарилагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.

-Төсвийн зардал дураараа нэмж, төрийн мөнгийг ГАРЫН САЛААГААР УРСГАДАГ УИХ-ын үрэлгэн эрх мэдлийг хязгаарлана.

-Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг ӨӨРӨӨ ТОМИЛДОГ, ЧӨЛӨӨЛДӨГ, ОГЦРУУЛДАГ болно.

-Улс төрийн намуудын САНХҮҮЖИЛТ ШИЛЭН БОЛЖ, намуудаас эхтэй АВЛИГЫН ТОРЫГ тасална.

-Эрх мэдэлтний ХАЛААСНЫ ШҮҮХ БИШ жинхэнэ хараат бус шүүхийн тогтолцоо бий болно.

-Урт хугацааны ХӨГЖЛИЙН БОДЛОГОО хуульчлан мөрдөж, ямар ч Засгийн газар гарсан түүнд нийцүүлж Үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв хэрэгжүүлдэг болно.

-2000 оны нэмэлт өөрчлөлтийг 4 цагийн дотор, 1999 оны нэмэлт өөрчлөлтийг 2 өдөр хэлэлцэж байсан.

-Эгүүлэн татах боломжгүйгээс УИХ-ын гишүүн нэг сонгогдоод л алга болдог, хариуцлага тооцох боломжгүй гэсэн шүүмжлэл асуудал бий. Энэ асуудлыг шийдэж УИХ-ын гишүүн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа буцсан бол хариуцлага тооцож ЭГҮҮЛЭН татдаг болох заалтыг шинээр оруулж өгч байна.

-Хууль батлах БОСГО ӨНДӨРСӨЖ, хуралдаа суусан олонх биш нийт олонхийн саналаар ХУУЛЬ эцэслэн батлагддаг болно. Хуулийг чанаргүй баталж байна, гишүүдийн лобби орж байна гэсэн хардлага маш их байна. Байнгын хорооны хуралдаанд 5 гишүүн, чуулган хуралдаанд 20 гаруй гишүүн сууж байгаад л хууль баталдаг гээд. Тэгвэл энэхүү нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн олохийн саналаар хууль баталдаг байх өөрчлөлт дэмжигдээд явж байна.

-УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэн батлах үеэр ЗАРЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ байх ёстой гэсэн заалтыг нэмж өгч байна.

-Сайдууд УИХ-ын гишүүдээс дальдчиж айж ажлаа хийдэг. Одоо орох өөрчлөлтөөр Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг ажлаа хийдэг болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (159.65.98.131)
    Сумын Засаг даргыг намаас нэр дэвшүүлж сонгууль явуулахаар бөөн талцал хуваагдал, хагарал тэмцэл. Шууд иргэдээс сонгоё гэхээр аль олон ах дүүтэй нь, эсвэл ашигт малтмалтай суманд бол баян компаний захиалгын Засаг дарга л мөнгөөр сонгогдоно. Яалтай ч юм билээ. Сайн нухацтай бодоорой таанууд
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (104.248.198.35)
    62 гишүүн өргөн барьсан төслөө танихгүй байна гээд байгаа. Ерөнхийлөгч миний саналын 80 хувийг аваагүй гээд байгаа. Тэгэхээр харин маш сайн зөвшилцсөн байна гэж хараад байгаа шүү. Харин ч нухацтай сайн ажиллаж, аль алиных нь сайныг авч, шаарыг нь хаясан ТББХ-нд баяр хүргэе. Одоо гишүүд үг дуугүй батлах ёстой
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (169.57.90.236)
    СОНГОДОГ ПАРЛАМЕНТЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛОХ НЬ ЗӨВ ӨӨ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУДАД ХҮНИЙ ЭРХ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХОГ ДЭЭР ҮСЭРДЭГ. МАНАЙХ ШИГ ОРОНД ЯАВЧ ТААРАХГҮЙ
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (5.181.235.186)
    Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хийхийн тулд Үндсэн хуулиа өөрчил, өөрчилсөн заалтаа ягштал мөрдөгтүн, сахигтун
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (45.9.251.53)
    Шударга ёсны хямрал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л засагдана
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (217.115.112.225)
    Одоо л Үндсэн хуулиа батлаж чадахгүй бол бид дахиад 30 жил энэ хэвээрээ л байх болно. Бүр дордож ч магадгүй. ҮХдэг хууль биш Үндсэн хууль шиг хууль баймаар байна шүү
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.228.153.229)
    Нийт гишүүдийн олонхийн саналаар хууль эцэслэн батлагддаг болох нь маш зүйтэй шүү. Наадахаа хийхгүй бол 39 хүн ирц бүрдүүлээд, 20 гишүүн хууль батлаад сууж байна. Энэ нь захиалгын хууль гарах, төрөөс хулгай хийх нөхцлийг бүрдүүлээд байна. Үүнийг засахын төлөө зүтгэж байгаа С.Бямбацогтод амжилт
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.120.114.169)
    Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх нь зөв өө. Тэгэхгүй бол УИХ сайд нарыг томилдог, огцруулдаг чөлөөлдөг байж таарахгүй. Түүгээрээ барьцаалж Засгийн ажлыг дандаа унагаана. Ерөнхий сайд өөрөө сайдаа томилдог, чөлөөлдөг, огцруулдаг байх нь туйлын зөв
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (157.230.117.128)
    С.Бямбацогт цөөнхийн бүлгийн дарга байхдаа МАН-ыг хүчтэй сөрөг хүчин байлгаж чадсан. Түүний хүчинд нам нь ялсан. Даанч МАНгарууд ялалтандаа бялуурсан даа. Одоо Үндсэн хуулиа яаж ийгээд зас, сайжруул. Ард түмэн хүлээж байна шүү
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Энэ гишүүд чинь эгүүлэн татна гэхээр айгаад хуралдаа суухгүй байгаан бишүү
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (62.210.99.163)
    Төрийн дээр нам, намын дээр мафи зайдагнасан гэдэг бол үнэн шүү. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л арилгаж чадна. Өөр ямар ч хууль гаргаад нэмэр байхгүй
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (185.245.84.206)
    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын санхүүжилтийн эх үүвэрийг ил болгох нь туйлын зөв. Ингэж чадвал улс оронд маш хэрэгтэй. Нам баахан бизнес нэртэй паразитуудаар дүүрсэн, тэдэндээ үйлчилдэг, захиалгаар нь хөдөлдөг болчихоод байна
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (142.93.156.228)
    УИХ төсөв, томилгоо хоёроос өөр юм хийхгүй , сүүлдээ бүр Үндсэн хуулиа ч батлаж чадахаа болих нь. Наадуулаа сайн шах С.Бямбацогтоо
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (169.57.213.160)
    Давхар дээлийг Үндэн хуулиар л тайлахгүй бол цаадуул чинь мөнхөд давхарлаж өмссөөр л байх болно
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (159.65.226.178)
    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж өнөөдрийн энэ гацаа түгжээнээс гарна шүү. МАН ингэж чадахгүй бол цаана нь УИХ тарах эрсдэл үүсэж байна.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Эргүүлээд татдаг болох хэрэгтэй зөв
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    zow oo zow
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Бямбацогт харин овоо яриад байга аюм шиүүүү
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    давхар дээл хэрэггүй ээ
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    зөв ярьж байнаа
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    2 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    30 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    34 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    44 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    46 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    54 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    55 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 9 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 26 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 36 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    1 цаг 43 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    1 цаг 45 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 52 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 25 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    17 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    17 цаг 44 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    18 цаг 0 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК