Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Давааням: “Явган зорчигч ба гарц” аяны хүрээнд явганаар гэмтэх хэргийн тоо буурсан

2019-9-04
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогтойгоор  явганаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэгвэл Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс  “Явган зорчигч гарц” арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ аяны талаар болон дүүргийн нөхцөл байдлын талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Даваанямтай ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгооор зорчих хөдөлгөөн нэмэгдлээ. Танай дүүргийн хувьд энэ хөдөлгөөний эрчмийг бууруулах тал дээр ямар зохицуулалт хийж ажиллаж байна.

-Баянгол дүүргийн хувьд дөрвөн дүүрэгтэй хил залгадаг төвийн дүүрэг. Дамжин өнгөрөх хөдөлгөөн, томоохон худалдааны төв, бар, ресторан ихтэй учир ганц хичээлийн шинэ жил ч гэлтгүй баяр ёслолын үед ч, энгийн үед ч тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг.  Бидний хувьд өдөр бүр цагдаа зохицуулагч уулзвар бүр дээр хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.  Үүнээс гадна хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргээс     8–р сарын 10-аас энэ сарын 10-ны өдрийг хүртэл “Явган зорчигч ба гарц” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уулзварт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид маань яг энэ чиглэл дээрээ түлхүү анхаарч, явган зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.  Дээрх нөлөөллийн  аяны хүрээнд томоохон LED дэлгэцтэй найман газартай гэрээ байгуулж, нөлөөллийн шторкийг цаг тухай бүрт нь цацаж байна. Үүнээс гадна албаны авто машинтай үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид чанга яригчаар суртал ухуулга байнга хийж ажиллаж байна. Одоогийн байдлаар тус арга хэмжээ нилээд үр дүнтэй явж байгаа. Осол аваарын дуудлага мэдээ өмнөх оны энэ үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Төрийн алба 18 цаг гээд ажлаа зогсоодог бол цагдаа нар хөдөлгөөн хэзээ сийрнэ,  хэзээ түгжрэл гацаагүй болно тэр хүртэл ажилласаар л байдаг.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Сургууль орчмын бүсэд хүүхэд аюулгүй зорчих ёстой. Энэ тал дээр танай байгууллагаас ямар арга хэмжээг авч ажиллаж байна.

-Манай дүүрэгт төрийн өмчийн 19, хувийн хувийн хэвшлийн 24 сургууль, төрийн өмчийн 36 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль орчмын бүсэд хариуцсан офицер зохицуулагч нар үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр зохицуулагч нар маань хичээл эхлэх болон тарах цагт School police-тай хамтран хөдөлгөөний зохицуулалтыг хийж байдаг. Үүнээс гадна Баянгол дүүргийн Засаг даргын 181 дүгээр захирамж гарсан.

Үүнийхээ хүрээнд Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дээр хэлсэн сургууль, цэцэрлэгт “сургагч багш” бэлтгэсэн. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр манай хэлтсээс дээрх сургууль цэцэрлэгийн 40 гаруй сургагч багш нараа сургалтанд хамруулдаг.

Энэ багш нарын хувьд бид бүхэнтэй гүүрэн холбоотой ажилладаг. Биднээс өгсөн замын хөдөлгөөний дүрэм, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр замын хөдөлгөөний эмхэтгэл, хууль эрх зүйн актийг танилцуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тухайн сургуулийн бага ангийн багшид танилцуулж, хэрэгжилтэн дээр анхаарал тавьж ажилладаг.  Сургууль орчимд эцэг эхчүүд “School police”  болж ажилладаг. Энэ үед нь сургагч багш нар эцэг эхчүүдэд биднээс авсан зааварчилгааны дагуу  хүүхдийг тээвэрлэх, хүүхдийг гарцаар гаргах, тээврийн хэрэгслийн ингэж хааж зогсооно, хүүхэд явж байвал хэрхэн аюулгүй зорчуулах гэх мэт бүх зааварчилгааг өгч ажилладаг. Тэгэхээр сургагч багш нар маань хүүхдийг аюулгүй зорчуулах тал дээр ерөнхийдөө их том ажлыг хийж, нугалж байна гэсэн үг юм.

-Дээр хэлсэнчлэн төвийн дүүргийн хувьд авто замын хөдөлгөөн ихтэй. Тэгвэл үйлдэгдэж байгаа хэргийн дийлэнхи хувийг ямар осол эзэлж байна вэ?

-Баянгол дүүргийн хувьд энгийн өдөртөө 60-70 дуудлага ирдэг. Энэнээс эд материалын хохиролтой дуудлага нь 58 байх жишээтэй. Үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын хувьд мөргөлдөх, шүргэлдэх төрлийн хэргүүд гардаг. Мөн дээр хэлсэнчлэн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй учир явганаар хөдөлгөөнд оролцож явахдаа мөргүүлэх, шүргүүлэх хэргүүд мөн их гардаг. Мөн урин дулаан цагт хороолол доторх хөдөлгөөн ихэсдэг. Бага насны хүүхэд тоглож байгаад машинд мөргүүлэх, машин доогуур орох гэх мэт хэргүүд нэмэгддэг. Хүүхдийн тоглож байгаа орчин нь замын хажууд байдаг. Тиймээс жолооч тээврийн хэрэгслээ асаагаад зорчих хөдөлгөөн хийж эхэлсэн л бол анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хороолол доторх замд бол явган зорчигч давуу эрхтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс, анхаарал болгоомжоо сулруулсанаар хороолол дотор гэмтэх асуудал их гарч байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн барилга байгууламжийн 60 орчим хувь нь 2000 оноос өмнөх үеийн зогсоол муутай барилгууд. Иргэд тээврийн хэрэгслээ яг гэрийнхээ гадна, зорчих хэсгийн 1-р эгнээ юм уу замын бродюр давуулаад тавьчихдаг. Үүнтэй холбоотойгоор хороолол дунд хүүхэд гэмтэх, мөргүүлэх хэрэг гарч байна.

Тиймээс эцэг эхчүүд болон жолооч нарт хандаж хэлэхэд хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн бол болгоомжтой зорчих хэрэгтэйг хэлмээр байна.

Үүнээс гадна зам дээр жолооч нар эгнээ байраа буруу эзэлдэг, тэгснээс үүдэн зогс шугам давж зогсох, явган хүний гарцан дээр зогсох, бусад тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг зөрчлийг гаргадаг.  Мөн өглөө оройдоо иргэд гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлж замын  хөдөлгөөнд оролцдог. Зогсоогоод асуухаар хурдан шалгачих, хурдан торгочих би яараад  байна гэсэн хандлага их ажиглагддаг. Гэтэл бидний хувьд гарч болох сөрөг үр дагаврыг бууруулах зорилготойгоор л ажиллаж байгаа гэдгийг ухамсарладаггүй. Жолооч нарт хандаж хэлэхэд цагийн зохицуулалтыг маш сайн хийж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцвол бүх төрлийн осол буурах боломжтой гэдгийг хэлмээр байна.

-Замын ачаалал ихэссэн эдгээр өдрүүдэд иргэдэд анхааруулж хэлэх зүйл.

-Энэ жилийн хувьд нийслэл хотын хэмжээнд 35 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн. Үүнийгээ дагаад замын ачаалал эрс нэмэгдсэн. Иргэд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Өдөр ирэх тусам л авто машин нэмэгдэж байна. Гэтэл авто зам, төлөвлөлт байдгаараа л байгаад байна. Сүүлдээ ачааллыг бууруулах чиглэлээр улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь зорчуулж байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ баримтлах, үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ аюулгүй зорчуулах тал дээр бид анхаарч ажиллаж байгаа учир нийт жолооч, иргэд маанд бидний ажлыг дэмжиж, ойлгож замын хөдөлгөөндөө оролцооч ээ гэж хэлмээр байна. Хүн бүр дор дороо хичээгээд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд явбал түгжрэл гацаа үүсэхгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    3 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    31 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    35 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    45 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    47 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    55 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    55 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    1 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    1 цаг 9 мин
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа
    1 цаг 26 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    1 цаг 44 мин
  • "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд "WORLD AWARDS 2026" зохион байгуулагдна
    1 цаг 46 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    1 цаг 53 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 5 мин
  • Улаанбаатарт 28 градус дулаан байна
    2 цаг 26 мин
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    17 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    17 цаг 45 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    18 цаг 1 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК