ОХУ-ын Екатринбург хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн (зөвхөн эрэгтэй ангилалд) 20 дахь удаагийн ДАШТ энэ сарын 8-21-нд болж байна. Тэмцээнд 91 орны 488 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа. Манай тамирчдын тухайд гэвэл өнөөдөр 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг Энэтхэгийн боксчин М.Каушикт ялагдсан 57 кг-д Азийн наадмын аварга, "Рио-2016" олимпийн наадмын тавдугаар байрт шалгарсан Э.Цэндбаатар Унгарын Ролан Галошийг 0:5-аар ялсанаар шөвгийн наймд шалгарлаа.
Б.Жаргал