Монгол Улсын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг ардын багш О.Балжиннямаас хүлээн авсан гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар багаа бүрдүүлжээ. Тэрбээр "Алдар" спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагвыг дасгалжуулагчдын багт ирүүлсэн байна. Мөн Монголын жүдогийн шилдгүүдийн нэг болох Ч.Болдбаатар, Хонгконгийн шигшээ багийн дасгалжуулагчдаар ажиллаж байсан М.Бундмаа, Б.Батгэрэл нар гэрээгээ цуцлан ирж байгаа юм байна.
Сануулахад жүдогийн шигшээ багийнхны үзүүлсэн амжилттай холбогдуулан ахлах дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй дасгалжуулагчид бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)