Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд аа, Хөдөө аж ахуйн бирж шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлж байна. Болно гэж үү?

2019-10-04
0
ЖИРГЭХ

Зургийг MMINFO.MN

Манай 24tsag.mn сайтад нэр бүхий иргэд хандсаны дагуу “Гааль”-ийн гэх тодотголоор олонд танигдсан Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатарын толгойлж буй компанид холбогдох хэргийг цувралаар хүргэж буй билээ. Бид өмнө нь тус байгууллагын зүгээс зарласан хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй тендерийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “тодорхойгүй” хугацаагаар зогсоох шийдвэр гарсан байтал дахин тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн талаар  мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр тус компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж, шүүхийн өмнө шалтаг тоочсоныг сийрүүлье.

 

Хөдөө аж ахуйн биржээс хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй тендер зарласан бөгөөд сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөн байдлаар явагдсан тул “Екап” ХХК болон “Аствишн” ХХК-ийн түншлэлийн зүгээс шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүхэд ирүүлсэн гомдлыг хянаж үзээд хэргийг эцэслэн шийдэх хүртэл Хөдөө аж ахуйн биржийг тендер сонгон шалгаруулалтыг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Гаалийн Х.Баатар тэргүүтэй тус биржээс шүүхийн шийдвэрийг үл огоорч харин ч дахин тендер зарлажээ. Эл үйлдэл нь мэдээж хууль бус. Тиймээс өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хурлаар энэ хууль бус үйлдлээ яагаад дахин давтаж буйг шүүх хурлын даргалагч шүүгч Батсүрэн тодруулсан байдаг.

Гэтэл Хөдөө аж ахуйн биржийн төлөөллийн зүгээс ийм тайлбар хүргүүлжээ.

Тайлбарт “Хөдөө аж ахуйн биржийн зүгээс “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем” нэвтрүүлэх тендерийг Сангийн яамны шийдвэрийн дагуу 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны долдугаар сарын 8-нд дахин зарлаж, хуулийн дагуу зохион байгуулсан. Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны долдугаар сарын 8-ны өдрийн 0002/29 дугаар зөвлөмжөөр тендерт Ай түүлс ХХК сонгон шалгарсан. Эрх олгосон шийдвэрийг үндэслэн 2019 оны долдугаар сарын 19-ны өдөр “Ай Түүлс” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч 2019 оны долдугаар сарын 19-ний өдрөөс ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Ингээд наймдугаар сарын 7-ны өдрийн мэдэгдлээр гэрээний нийт ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэн. Нийт 701,295,148 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тайлангаа ирүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар иж бүрэн системийг хүлээж авахаар ажиллаж байна....

 

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэж буй ажил зогсох, ажил зогсохтой холбоотой гүйэтгэсэн ажлыг хүлээн авах болон төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй байдал үүсэх, төлбөрт оногдох хоног тутмын алданги хуримтлах бөгөөд энэ байдал 14 хоного үргэлжлэхэд гүйцэтгэгчээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжтой болох юм....” гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг тайлбарыг хүлээж авсан шүүх бүрэлдэхүүн “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын иргэн бүр биелүүлэх үүрэгтэй” хэмээж тендер сонгон шалгаруулалтыг хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл хойшлуулахыг дахин сануулж, шийдвэрлэжээ.

Хөдөө аж ахуйн биржийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбарыг уншиж үзвээс нээрээ л төрийн байгууллага өр төлбөрт орох юм байна.

Гэрээ цуцлагдах эрсдэлтэй юм байна гэж эрхгүй бодохоор. Гэтэл нөгөө талаас нь харвал асуудал арай өөрөөр харагдана. Энэ нь ямар нэг аргаар гэрээ байгуулчихвал шүүхийн шийдвэр байсан ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, нүдээ аниад ажлаа эхлүүлсэн байхад алданги хүлээнэ, өр төлбөрт орно гэсэн шалтаг тоочсон байхад учрыг нь олно гэсэн башир арга хэрэглэсэн мэт харагдана. Ерөөсөө хууль бус сонгон шалгаруулалтын ард иймэрхүү башир арга нуугдаж байдгыг хууль хяналтын байгууллагаас шалгаад батлагдаад нотлогдсон нь цөөнгүй.

Хэрвээ үнэрээр л байгууллага алданги хүлээж, өр зээлд орох эрсдэлтэй байсан юм бол сонгон шалгаруулалтыг анхнаасаа “хууль дүрмийнхээ дагуу зохион байгуулсан” бол ийм асуудал үүсэх байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэр дундаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, хэргийг эцэслэн шийдүүлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан хэнд ч ойлгомжтой. Гэтэл “Ниргэсэн хойно нь хашгирна” гэгчээр аяглах нь шалтаг мэт сонсогдох нь аргагүй. Уг нь тус биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар нь олон жил төрийн байгууллагыг удирдсан, нам дагасан хүн. Яахав, улсад дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонссон болохоос биш. Түүнээс биш шүүхийн шийдвэрийг иргэн бүр, хуулийн этгээд бүр биелүүлэх учиртай мэддэг, гадарладаг баймаар юм. 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан Хөдөө аж ахуйн биржийн эл үйлдлээс харахад бол Монголд шүүх гэж байгаад ч яах юм билээ. Бүр төр гэж байхын ч хэрэг алга.

Учир нь хөдөө аж ахуйн чиглэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч ажиллаж буй. Энэ ч утгаараа Хөдөө аж ахуйн биржид багагүй анхаарал тавьж байгаа нь үнэн. Гэтэл энэ мэт хууль бус үйлдлээр Засгийн газрын шийдвэрт сөргөөр нөлөөлж эхэлбэл хөдөө аж ахуйн салбарт ахиц аврах нь юу л бол. Энэ ч үүднээс Ерөнхий сайд аа, гүйцэтгэх засаглалын оноонд Хөдөө аж ахуйн хууль бус энэ үйлдэл нөлөөлөх юм биш биз гэдгийг цохон тэмдэглэе.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.179.27.243)
    Ерөнхий сайд шинэчлэгдсэн боловч, МАН шинэчлэгдсэнгүй, МАНАН арилсангүй, шинэ ерөнхийлөгчтэй болсон ч Монгол ялсангүй. Дээрээ тэнгэр хол, доороо газар хатуу гэж үүнийг хэлдэг байж.
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.11)
    Эхнэр нь Баярт билүү бас? Энэ нээрээ ингэж болохгүй шд. Муу хар Төрөөс төрсөн олигарх
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.11)
    Ийм балайр ажил хийх чадваргүй юмнуудыг зайлуулах хэрэгтэй, хулгайч хулгайчаараа л дуусдаг
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • medrel (66.181.170.130)
    zahialgaar bicheed bai bicheed bai,
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.188.38)
    Чононд хонио хадгалуулсан засаг төрийн хохь. Амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчээр энэ нөхрийн шунахай сэтгэл дуусна гэж байхгүй дээ
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
    • ah duugeeree setgegdel oruuluulaad l tiim medee tavigdsan baigaa yum oruulaarai , share leeree geed l suuj baina uu kkk, gazar avsan ni haana bainaa, zailuul naad arga chini buruudaad baina.
      2019 оны 10 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 46 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 45 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 13 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 33 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 17 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 4 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 19 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 24 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 27 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК