УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 12.00 цагаас товлогдсон байсан ч ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. Тус дэд хороо нь өнгөрсөн зургадугаар сараас хойш дээрх шалтгааны улмаас удаа дараа хойшилсон юм. Өнөөдрийн хуралдаан эхлэх товоос өмнө УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Энхболд, С.Бямбацогт гэсэн дөрвөн гишүүн ирсэн юм.