Олон улсын Охидын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” уриалга бүхий чихмэл тоглоомыг гишүүдийн ширээн дээр байршуулжээ.
Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл байдаг аж. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хохирогчийн эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд, бие даасан байдалд ноцтой хор хөнөөл учруулдаг хэдий ч хүчирхийлэл үйлдэгчид гэм зэмгүй өнгөрөх тохиолдол нийгэмд байсаар байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)