Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Монголын ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе

2019-10-11
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа. Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-аас дэлхий даяар 14 газарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх ажиллагаанд нь оролцож байна.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна.

Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад Төрийн дээд болон салбарын одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, энхийн сахиулагчдын ар гэрийнхэн оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн Цэргийн төв эмнэлгийн яаралтай мэс заслын тасгийн эрхлэгч, дэд хурандаа Ишжамцийн Баярхүүг,

Цэргийн гавьяаны одонгоор Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын ахлах ажилтан,  дэд хурандаа Жадамбын Алтанхундага,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ар талын даргын орлогч, дэд хурандаа Дугаржанцангийн Бямбаа,

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач, хошууч Эрдэнэбаатарын Гансүх,

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, хурандаа Дондогдоржийн Жавхланбаяр,

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны багш, сургагч ахлагч
Пүрэвжавын Наранпүрэв,

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын шатахууны төлөвлөлт хангалтын офицер, ахмад Сэрдсүрэнгийн Уртнаст,

Агаарын цэргийн командлал ар талын хэлтсийн хангалтын ахлах офицер, хурандаа Дүйнхэрсүрэнгийн Цог-Эрдэнэ,

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бодит шалгалтын бүлгийн техникч, ахмад Пүрэвийн Энхзаяа,

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тусгай тасгийн захирагч, хошууч Очирхуягийн Эрдэнэбат нарыг шагналаа.

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Няланборын Баяржаргал,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч Сэр-Одын Болорцэцэг,

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засварчин, ахлах ахлагч Даваасүрэнгийн Ганбат,

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн жагсаалын дарга, ахлах ахлагч Энхтогтохын Гантулга,

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн засварын инженер, хошууч Нямдоржийн Ганхуяг,

Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын агаарын довтолгооноос хамгаалахын даргын туслах, хошууч Наранцэцэгийн Мөнгөн,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч Чулууны Нарантуяа,

Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн чиглэл хариуцсан ахлах офицер, ахлах дэслэгч Лувсангийн Одсүрэн,

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн инженерийн офицер, хошууч Батчулууны Цэдэн,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн авто хангалтын офицер, хошууч Нямжавын Эрдэнэ-Очир нарыг тус тус шагналаа.

Тэрбээр "Монгол цэргийн төрөлх дайчин чадварыг үйл хэргээрээ нотлон харуулж, ажиллагаанд оролцсон газар нутгийн иргэдийн талархлыг хүлээж, тэдний НҮБ-ын энхийг сахиулах хүчинд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэнд монголын ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэх, улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд энхийг сахиулагч Та бүхний үйл хэрэг, хичээл зүтгэлийн хувь нэмэр их билээ.

НҮБ-аас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж буй, тухайн улсад төдийгүй бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцож, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан тухай мэдээг хүлээн авахдаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд ямагт таатай байдгаа энд онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мото буудлагын батальон нь НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд рүү хандсан бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж, монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг гадаадын цэргийн алба хаагчдад илтгэн харуулсан нь бахархалтай.

Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд, охидоороо бахархаж, зүтгэл гавъяаг нь үнэлж төрийн одон медалиар шагнах гэж байна.

Энхийг  сахиулагчдад Төр засгаас даалгасан хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгдөг дайчдын гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд  талархал дэвшүүлж, бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эквадор ус "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    2 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    6 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    6 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    9 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    2 цаг 34 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    2 цаг 45 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    2 цаг 47 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    2 цаг 54 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    3 цаг 12 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    3 цаг 14 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    3 цаг 21 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    3 цаг 31 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    3 цаг 39 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    3 цаг 44 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    4 цаг 1 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    4 цаг 16 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    4 цаг 30 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 32 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    4 цаг 36 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    4 цаг 55 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК