Энэ сарын 15-ны 17.00 цагийн орчимд "Нийслэлийн 50 дугаар сургуулийн орчмоос эмэгтэй хүүхэд алга боллоо. Хайж байна” гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсан билээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн хайсны эцэст тухайн охиныг найзынх нь гэрээс олжээ.
Хэргийг тодруулбал, зургаан настай охин хичээлээ тарсны дараа ээж, эмээ рүүгээ өөрийнхөө утсаар холбогдож, "Ангийнхаа хүүхдийн гэрт байна. Ирж аваарай" гэж хэлэх үед утасны цэнэг дуусаж, унтарсан байан. Ээж нь яг хаана байдаг айл болохыг тодруулан ахин залгах гэтэл утас нь унтарсан, холбогдохгүй байсан тул сандран цагдаагийн байгууллагад хандсан аж.