Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дөлгөөн: Сайжруулсан түлшний шаталтын хэмжээг шинжлэх хэрэгтэй

2019-11-12
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ оноос эхлэн түүхий нүүрсийг халж, шахмал түлш хэрэглэж буй. Гэвч хэрэглэгчдийн гар хүрсэн цагаас эхлэн 600 орчим хүн угаартаж, 10 орчим хүн амиа алдсан асуудал гарсан. Үүссэн нөхцөл байдлын улмаас зарим иргэд шахмал түлш хэрэглэхээс айж, энэ өвлийг хэрхэн давах тухай санаа зовниж байна. Хамгийн гол нь иргэдэд түүхий нүүрстэй холбоотой цэгцэрсэн мэдээлэл шаардлагатай байгаа юм.  Учир нь нэг талаас мэргэжлийн байгууллагуудын зүгээс түүнд орсон найрлага зэрэг ямар ч асуудалгүй гэх ч зарим эрдэмтэд хортой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Түүнчлэн саяхан БНХАУ-д олон улсын уул уурхайн эрдэмтэн, мэргэдүүд чуулсан. Уг уулзалтад манай улсаас эдийн засагч Б.Дөлгөөн оролцсон юм. Ингээд энэ үеэр юу яригдсан болон бусад асуудлаар тодрууллаа.


-Форумын үеэр яригдсан гол асуудал юу байсан бэ. Шахмал түлшний талаар эрдэмтэд ямар санал хэлж байна?

-Нэн тэргүүнд шахмал түлшний талаар ярих болсон шалтгаанаа дурдах нь зөв. Учир нь наймдугаар сарын сүүлчээр шахмал түлшний шаталтан дээр хийсэн судалгаа байгаагүйг олж мэдсэн. Мөн түүний дараа иргэд олноороо угаартаж, амиа алдсан асуудал гарсан. Ингээд шахмал түлшний талаар болон бусад мэдээллүүдийг судалж эхэлсэн юм. Мөн хэд хоногийн өмнө БНХАУ-д нэгэн форум уулзалт болсон. Энэ үеэр гол яригдсан зүйл нь түлшний угаарын хий өндөр үед дотор агаарт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн гол мессежийг өгсөн. Хятад улсын хувьд агаарын бохирдлоо 40 орчим хувиар бууруулж чаджээ. Учир нь тус улсын агаарын бохирдлын дийлэнх хувийг аж үйлдвэржилтээс гарах бохирдол эзэлж байсныг шийдэж чадсантай холбоотой юм.

-Уг нь шахмал түлшийг хэд хэдэн лабораторийн шинжилгээгээр шинжлүүлж эерэг хариу гарсан. Ер нь манай улсад ч ялгаагүй сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувь багасна гэж үзэж байгаа шүү дээ?

-Манай улс pm2.5, pm10, СО, SO2, NO2  таван үзүүлэлтээр агаарынхаа бохирдлыг хэмжиж ирсэн. Эдгээрийн элэментийн эх үүсвэр бүр өөр өөр. Тухайлбал, pm2.5 тоосонцорын 80 хувь нь гэр хорооллын яндан, 10 хувь нь автомашин, зургаан хувь нь цахилгаан станц, дөрвөн хувь нь хөрсний бохирдлоос үүсдэг гэсэн судалгаа байдаг. Харин pm10 ширхэглэгт тоосонцорын 80 орчим хувь нь сул хөрснөөс бий болдог. Тавантолгой түлшээс дээж авч гаднын улсад шинжлүүлсэн лабораторийн дээж танилцуулагдаж байна. Ингэхдээ шахмал түлшний элемент болон техникийн найрлагад ямар бодис орсон талаарх шинжилгээ юм. Харин шахмал түлшийг зууханд шатаахад ямар бодис гарч байна вэ гэдэг хэмжилтүүд дутагдалтай байна.

-Зуух бүрийн шаталтын хэмжээг тогтоогоогүй энэ үед гэр доторх хүмүүс ямар эрсдэлтэй байна вэ?

-Гадна болон доторх агаарын чанарын хэмжилтүүдийг хийж болно. Тухайлбал, гэр дотор гал түлэхэд доторх агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг шинжилнэ гэсэн үг. Ингэснээр угаарын хий, тоосонцрын хэмжээ яаж өөрчлөгдөж байгааг хэмжилт хийж мэдэх боломжтой. Дотор агаарт хэмжилт хийж угаарын хийг хэмжих нь чухал. Учир нь одоогийн нөхцөл байдлаар  гэр доторх хүмүүс ямар эрсдэлтэй байгааг хэлж чадахгүй шүү дээ. Манай улс шахмал түлшээ шинжлүүлэхээр БНСУ болон ОХУ илгээсэн. Харин шаталтын хэмжээгээ шинжлүүлэхээр БНХАУ руу явуулсан гэж яриад байгаа. Тухайлбал, шаталтыг хэмжүүлэхдээ ямар зуухан дээр хийснээ зарлах хэрэгтэй шүү дээ.

-Манай улсад 18 төрлийн зуух байна гэж гарсан. Зуух зуухнаасаа бас хамаараад байх шиг байна?

-Тийм. Яг ямар зууханд хийсэн юм, гал нь дээшээ шатдаг уу, агаарын урсгал нь хаашаа юм зэрэг энэ бүр эргээд шаталтандаа нөлөөлөөд байгаа юм. Тэгэхээр зуухны төрлийг нь мэдэж байж дараа нь үр дүнгийг нь хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, шахмал түлшийг багануур, алагтолгой, налайх зэрэг нүүрстэй харьцуулж үзэх хэрэгтэй. Тэгж байж түүхий нүүрс, сайжруулсан түлш хоёрын ялгааг мэднэ. Түүнээс биш Тавантолгойн түлш стандарт хангаж байна гэдэг нь түүхий нүүрс муу гэсэн үг биш шүү дээ.

-Гэр доторх угаарын хий хэд хүрвэл хүний биед нөлөөлж эхлэх вэ?

-Угаарын хийн хэмжээ 35ppm буюу 0.035 хүрч, найм буюу түүнээс дээш цаг түүгээр амьсгалсан үед толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Харин 400 ppm хүрэхэд дөрвөн цагийн дотор ухаангүй болдог эрсдэлтэй. Тиймээс угаарын хийнд түлхүү анхаарч, хэмжилтүүдээ энэ чиглэлд хийх хэрэгтэй. Угаарын хий нь ямар зууханд, ямар түлш түлшнээс шууд хамааралтай байна. Ер нь зуух бүр дээр угаарын хий хэр зэрэг ялгаруулж байгаа хэмжилтийг хийснээр эцсийн байдлаар түлшнээс болсон эсэхийг гаргаж чадна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.44.105)
    Юу хүсээд байгаагий нь ойлгосонгүй. Нүүрс, шахмал түлшний найрлага нь тодорхой байгаа биз дээ. Тэгээд шаталтын тухай ойлголтыг арван жилийн сургуульд заагаад сурагчидаар янз бүрийн бодис шатаах томъёо зэргийг бичүүлднг байсан шиг санагдах юм. Угаартана гэдэг бол энгийн тодорхой биз Шатдаг болгоноос л угаарын хий ялгардаг гэж ойлгодог Аливаа бодис дутуу шатсанаас л CO үүсдэг болохоор...
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin (31.131.247.74)
    Энэ эргүү одоо юу яриад бгаан бэ. Нүүрс түлвэл хорт хий ялгарч л байна. Энэ нь түүхий нүүрсүү, шахмал түлшүү ямар ч ялгаа байхгүй. Ухаантай туулай болох гээд бүр ядчих юмаа
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 43 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 41 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 20 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 39 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 28 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК