Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-21
0
ЖИРГЭХ

http://polit.mn/wp-content/uploads/2019/11/11-20-1a1.jpg

Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болох гэж байгаатай холбогдуулан Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхч, эрдэмтэн З.Лонжидтой ярилцлаа. 


-УИХ Үндсэн хуулийг өөрчлөн баталлаа. Мөн удахгүй улс тунхагласан өдөр тохиох гэж байна.  Та Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нэлээд судалжээ.  Ер нь улс орон Үндсэн хуультай байх тулгуур эрх ашгийн тухай яриагаа эхлэх үү?

-Үндсэн хууль гэдэг нь тухайн улсын өнгөрсөн түүхийн толь байхын зэрэгцээ цаашид яаж хөгжих вэ гэдгийг тодорхойлох баримт бичиг юм.  Үндсэн хуулийг салбарлаж бусад хуулиуд гардаг. Дэлхий дахины анхны Үндсэн хууль 1215 онд Англи улсад гарсан.  Эрх чөлөөний их хууль буюу харти гэж нэрлэсэн байдаг.  Английн хөрөнгөтнүүдээс хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлыг ингэж анх гаргаж ирсэн. Үүнээс хойш дэлхийн улс орнууд Английн жишгээр хуульд хүний эрхийн асуудлыг  тунхаглаж ирсэн. Ер нь 1718-1771 он бол дэлхийн дахинд эрх чөлөөний эрин үе байлаа. Энэ үед хүний эрх, эрх чөлөөний асуудлыг улс орон бүр өөрийнхөөрөө тайлбарлаж, хүлээн авч байсан.  1778 онд АНУ өөрийн Үндсэн хуулийг баталсан. Үүний дараа 1791 онд Польш, Франц улсууд бичмэл Үндсэн хуультай болж, хүний эрхийг дэлхий дахинаа тунхаглах үйл ажиллагаа Үндсэн хуулиар дамжин, өргөжин хөгжиж байлаа.

-Манай Үндсэн хуулийг Азийн анхны Үндсэн хууль гэж ярьдаг.  Энэ  хэр үнэний ортой вэ?

-Үүнтэй би санал нийлдэггүй. 1889 онд Ази тивийн анхны Үндсэн хуулийг Япон улс баталсан. Японы Үндсэн хууль нь Германынхнтай их ойролцоо болсон. Гэхдээ үндэстний онцлогоо шингээсэн заалтуудтай. Хятад Улсын хувьд 1908 онд Чингийн төр эзэн хааныхаа зарлигаар Үндсэн хуультай болох төсөл боловсруулж дууссан байдаг. Ингээд 1912 онд  цагаагчин гахай жилийн хувьсгал гэж Манжид гарсан.  Энэ хувьсгалаар Манжийн төр унаж, Бүгд найрамдах засаглалтай болсон. Ингээд 1912 оны арванхоёрдугаар сард манай урд хөрш Үндсэн хуулиа баталж, Азийн хоёр дахь улс болж байлаа.  Түүний дараа Хятад 1914 онд хоёр дахь, 1923 онд гурав дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчлөн батлаад байв.  Манай улс 1911 оноос өмнө Манжийн эрхшээлд байсан учраас бие даасан эрх байсангүй.  Гэхдээ Үндсэн хуулиа батлахын өмнөх он жилүүд буюу 1911-1919 оны хооронд төрийн бодлогын талаар онцгой анхаарч эдийн засгийн бодлогод ач холбогдол өгч эхэлсэн. Хамгийн түрүүнд газрын хэвлийн баялгаа ашиглаж, өөрсдийнхөө сан хөмрөг буюу төсвөө бүрдүүлэх ажлыг хийсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газрын бодлогод өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглах, гадаадын зээл авах арга дээр тулгуурлаж байсан байгаа юм. Гэхдээ аль болох дотоодынхоо нөөцийг ашиглах арга дээр түлхүү анхаарч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.  Харин 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан.  Тэгэхээр Монголын Үндсэн хууль бол Азийн анхны биш гурав дахь Үндсэн хууль юм.

-Анхны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарладаг.  Таны судалгаа, шинжилгээний үр дүн ямар үзэл баримтлалыг илүү тодруулж, гаргаж ирсэн бэ?

-1924 оны Үндсэн хууль Монголын төр, нийгмийн хувьд цоо шинэ зүйл байсан. Хүний эрх, эрх чөлөө, төрийн бодлогыг анх удаагаа хуульчлан тунхагласнаараа ач холбогдолтой.  Их зохиолч Д.Нацагдорж “Үндсэн  хууль баталсан нь урьд үзэгдээгүй гайхамшигт зүйл боллоо” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газар, цэргийн яаманд нарын бичгийн даргаар ажиллаж байсан хүн шүү дээ.   Тэгэхээр яах аргагүй ХХ зууны монголын түүхэн дэх гайхамшигтай үзэгдэл нь анхдугаар Үндсэн хуулиа баталсан явдал байв.

-Та дээр Японы Үндсэн хууль Германынхтай их төстэй болсон гэж ярьсан.  Тэгвэл манай анхдугаар Үндсэн хууль ямар байсан бэ?

-Зөвлөлт Орос улс 1918 онд Үндсэн хуулиа баталсан.  Манайх түүнтэй их ойролцоо болсон шүү. Ер нь олон заалтыг нь дуурайсан байдаг.  Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг нь “хуулж”, Монголынхоо хөрсөн дээр буулгасан.   Мөн  анхдугаар Үндсэн хуульд ард түмнээ жинхэнэ ба жинхэнэ бус гэж  хоёр ангилж үзэж байв.  Жинхэнэ ардад үнэнч шударга хөдөлмөрлөсөн, угсаа сурвалжгүй, эд хөрөнгө багатай, дунд чинээний, ядуу ийм хүмүүсээ оруулсан. Жинхэнэ бус ардад хуучны угсаа сурвалжтай, ноёд, тайж нар, тэдний гэр бүлийнхнийг багтаасан.  Мөн хувийн худалдаа, үйлдвэр эрхлэгч, лам хуврагуудыг оруулж ангилсан байдаг.   Ингэхдээ жинхэнэ бус ардуудын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан ийм хууль болсон. Мөн дараагийн нэг чухал асуудал нь анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа 1921 оноос өмнө манай улсын гадаадтай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байв.  Ер нь бол Хаант Орос улс, Хятад улстай л харьцаж ирсэн байдаг юм. Тэр бүхнийг хүчингүй болгосноор манай гадаадад төлөх, өр зээлийн асуудал цуцлагдсан байна.  Энэ утгаараа ч Монголын ард түмэнд хэрэгтэй үйл явдал болсон доо.

-Төрийн бодлогыг анх удаагаа хуульчлан баталсан байдаг.  Тэнд ямар онцлог заалтууд орж байв?

-Төрийн яамдын тоог тодорхойлж өгсөн байдаг.  1911-1919 онд манай улс таван яамтай байлаа.  Түүн дээр анхны Үндсэн хуулиар Аж үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам гэж хоёр бүтэц нэмж өгсөн.  Ингээд долоон яамтай Засгийн газар үйл ажиллагаа явуулах болсон.  Мөн Засгийн газрын гишүүний тоонд Бүх цэргийн зөвлөлийн дарга, Эдийн зөвлөлийн дарга нарыг оруулаад есөн  хүнтэй байхаар хуульчилсан.  Тэгээд Ерөнхий сайд,  Ерөнхий сайдын жинхэнэ орлогч гэсэн бүтэц бүхий Засгийн газартай болсон юм.

http://polit.mn/wp-content/uploads/2019/11/11-20-1-1.jpg

-Ерөнхий сайдын жинхэнэ орлогч гэхээр одоогийнхоор Шадар сайд байх нь?

-Тийм ээ.  1922-1925 он хүртэл ийм нэртэй байсан.  Сүүлдээ жинхэнэ орлогч гэдэг нэрээ өөрчилсөн байдаг шүү.  Мөн тухайн үеийн Бүх цэргийн зөвлөл, Эдийн зөвлөл гэдэг нь одоогийнхоор Засгийн газрын агентлагууд юм.  Ийм бүтэцтэй  Засгийн газар анхдугаар Үндсэн хуулиар баталгаажсан байх юм. Улсын бага хурлын тухайд 30 гишүүнтэй  байхаар хуульчилсан.  Гэхдээ ямар улсын иргэн байхыг хуульд заагаагүй.  Тийм ч учраас 1924 онд байгуулагдсан Улсын бага хуралд гадаадын хоёр ч хүн гишүүн болж, суусан байдаг. ОХУ-ын гаралтай Элбэгдоржренчино,  Буриадын Амгаев нар Улсын бага хурлын гишүүнээр  ажиллаж байжээ. Амгаев эдийн засгийн зөвлөлийн дарга, харин Элбэгдоржренчино Бүх цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан.   Ер нь 1940 он хүртэл Улсын бага хурлын гишүүнээр  заавал Монгол Улсын иргэн байна гэдгийг Үндсэн хуульдаа тунхаглаж өгөөгүй байлаа.

-Анхдугаар Үндсэн хуулийг эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж өгснөөрөө онцлог болсон тухай ярьдаг.    Үүнтэй та санал нийлдэг үү?

– Би Үндсэн хуулийн судалгааны хоёр асуудалд санал нийлдэггүй.  Нэг нь дээр ярьсан Азийн анхдугаар Үндсэн хууль биш юм.  Хоёрдугаар  эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгосон анхны хууль болсон гэдэг нь мөн л буруу.  Яагаад гэхээр 1889 онд Шинэ Зеланд, 1902 онд Австрали Улс эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө олгосон байдаг юм.

-Түүний дараа 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа өөрчилсөн.   Тухайн үеийн гол өөрчлөлтүүд юу байв?

– 1940 онд нэлээд өөрчлөлтүүд орсон.  Төрийн яамд, улсын гадаад харилцааны бодлогын тухай нэлээд дэлгэрэнгүй хуульчилсан.  Гэхдээ хуулийн өөрчлөлтийн нэг онцлог нь хүний эрх, эрх чөлөөний асуудал 1924 оныхоосоо дордож орж ирсэн гэхэд болно.  Яагаад гэхээр өмнө нь  сонгуулийн эрхгүй хүмүүсийг гурван ангиллаар хуульчлаад байв.  Харин 1940 оны өөрчлөлтөөр дөрөв дэх ангиллыг оруулж ирсэн. Гамин ба цагаантны цэрэгт явж байсан бөө, удган хүмүүс сонгууль өгч, оролцож болохгүй гэдэг заалт орж ирсэн. Ингээд 1944 оны намар гэхэд сонгуулийн эрхгүй хүмүүс нийт хүн амын 0.07 хувийг эзэлж байв.  Тиймээс тухайн үед бүх хүнийг тэгш эрхтэй болгож хуульчилсан байдаг юм.  Ер нь энэ асуудал хуулийн хүрээнд  маргаантай явж ирсэн.  1924 оны анхдугаар Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний тухай тунхаглахдаа Монголын ард түмэн бүгд адил тэгш эрхтэй байна гэж заасан.   Гэтэл  Үндсэн хуулийн 34,35 дугаар зүйлд жинхэнэ бус ардын сонгох сонгогдох эрхийг хязгаарласан байдаг.  Энэ заалт явсаар 1944 оны намар хүчингүй болж  байсан.

-1960 оны өөрчлөлтөд гадны бодлого нөлөөлсөн гэдэг.  Энэ үнэн юм уу?

-1960 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол ерөнхийдөө өмнөхөө бататгах агуулгатай байв.  Нэг том өөрчлөлт нь  Үндсэн хуульд МАХН бол  эрх баригч нам гэж тунхагласан. Уг нь аливаа улс орныг ямар нэгэн нам бус төр засаг удирддаг.  Гэвч социалист орнуудын нөлөөгөөр Үндсэн хуульд нэг намын тунхаглал орж ирсэн.  Тэгэхээр 1990 оноос өмнө Монгол Улс хэдийгээр бие даасан тусгаар улс гэж нэрлэгдэж байсан боловч бүх зүйл ганцхан улсаас хараат байлаа.  Энэ нь ОХУ 1921-1990 он хүртэл ерөнхийдөө манай улсын бүх бодлогыг заадаг, зааварладаг.  Тэдний зөвшөөрлөөр бүх зүйл хэрэгжиж байсан учраас Зөвлөлтийн удирдагчдын өгсөн саналын дагуу энэ Үндсэн хуулийн өөрчлөлт явагдсан гэдэгт үнэн.

-Улмаар 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсан.  Ардчилсан Үндсэн хууль дээр та ямар бодолтой байдаг вэ.  Сая өөрчлөлт хийхийн өмнөхөн энэ хуулийг сайн муугаар нэлээд ярилаа?

-Ер нь их сайн хууль болсон юм шүү дээ. Батлагдаад нэлээд хугацаа өнгөрсөн ч цаг үеийн шаардлагаар энэ хуульд засч залруулах зүйл бий. Гэхдээ ард түмний санал асуулгыг хэр хайхарч үзсэн бэ гэдгийг сайн мэдэхгүй байна.  Ер нь манайх Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэлээд ойрхон явуулах гээд байдаг. Үүнд цаг үеийн шаардлага бий гэдгийг ойлгоно.   АНУ гэхэд 1887 онд батлагдсан  Үндсэн хуульдаа тоотой хэдхэн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.  Энэ удаагийн өөрчлөлтөд ахмад эрдэмтэн хүний хувьд нэг санал хүргүүлж л суулаа.  Ерөнхийлөгчийн боловсролын тухай асуудалд санал  хүргүүлсэн.   Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 30-70 настай, монгол хэлээр сайн ярьдаг, бичдэг  хүнийг сонгох асуудлыг хуульчилах нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсын иргэн харьяат атлаа монгол хэлээр ойлгодоггүй, монгол хэлээ ч мэддэггүй, хүн олон байна.  Ялангуяа 1996 оноос хойш энэ асуудал маш их болсон.  Би энэ тухай тусгай судалгаа хийгээгүй ч гэлээ их сургуульд олон жил багшилсан хүний хувьд ийм дүгнэлтэд хүрсэн.  Тэр залуус маань ирээдүйд Төрийн тэргүүн болвол, төр удирдвал яана дээ гэж суудаг.   Ард түмэнд ч, өөрт нь ч хэцүү гэсэн үүднээс ийм санал өгсөн.  Насны хувьд  50 нас гэдэг хэвийсэн нас.  Гэхдээ зөнөсөн нас гэж байгаа юм биш л дээ.  Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч насны босгийг жаахан залуу байвал зүгээр гэж боддог.

 

2019.11.20  ЛХАГВА  №231  (6198)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.Батсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
    9 цаг 41 мин
  • Esports World Cup 2026: The MongolZ vs Falcons 
    9 цаг 43 мин
  • Дэлхийн хүнсний форумын Монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
    14 цаг 56 мин
  • Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ
    16 цаг 1 мин
  • Д.Трампын Ким Жон Унтай харилцаагаа муутгахгүй байх арга
    16 цаг 21 мин
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
    16 цаг 40 мин
  • 24 ФОТО: COP17 бага хурлын хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэн нээгдлээ
    16 цаг 50 мин
  • 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    17 цаг 27 мин
  • А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ
    17 цаг 39 мин
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
    17 цаг 50 мин
  • Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ
    17 цаг 50 мин
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна
    17 цаг 55 мин
  • ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Лев Шлосберг дайныг эсэргүүцсэнийхээ төлөө 11 жилийн хорих ял сонслоо
    18 цаг 20 мин
  • Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч хямд байгаа учир дата төв байгуулах боломж бүрдээд байна
    19 цаг 3 мин
  • Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
    19 цаг 33 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулах шийдвэрээ түр хойшлуулжээ
    19 цаг 47 мин
  • COP17: ХХААХҮ-ийн салбарын хэлэлцүүлэг эхэллээ
    19 цаг 57 мин
  • COP17: НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
    20 цаг 30 мин
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    21 цаг 18 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    21 цаг 25 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК