Сагсан бөмбөг сонирхогч залуусын бүтэн жил хүлээсэн дээд лиг эхлэхэд ганцхан хоног үлдлээ. “Ниссан” дээд лигийн техникийн зөвлөгөөн өчигдөр Спортын төв ордны хурлын танхимд болж, шинэ улиралд мөрдөх журмаа баталж, оролцох багуудын нэрс тодорхой болов. Энэ улиралд “Хасын хүлэгүүд”, “23 Стармс” (Өмнө нь Этүгэн ирвэсүүд нэртэй байв), “Хан-Уул Хангарьд”, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Багануур”, “Танан гарьд” хэмээх зургаан баг өрсөлдөх юм байна. Мөн энэ лигт олон улсын сагсан бөмбөгийн холбоонд шинээр нэвтэрсэн челенж хийх заалтыг багууд санал нэгтэй дэмжлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)