Дархан-Уул аймагт үндэсний бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-24-нд боллоо. Спортын нэрт мастер Ц.Гонгорын нэрэмжит энэхүү тэмцээнд 124 бөх зодоглоход нэгдүгээр байрт “Бугат Хайрхан” дэвжээний бөх М.Гантулга орсон бол ҮБТДС-ийн бөх А.Тодмагнай дэд байр эзэлжээ.
Харин удаах байрт “Аварга” дээд сургуулийн Г.Бандибаатар, Увс аймгийн харьяат А.Баянмөнх, ҮБТДС-ийн Г.Мөнхбаяр нар эхний таван байрт орсон байна.
Б.Жаргал