Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баатарсайхан: Төрийн албаны түр орлон гүйцэтгэгчийн судалгааг гаргаж өгөх  шаардлага хүргүүлсэн

2019-11-26
0
ЖИРГЭХ

Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт энэ сарын 16-21-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдсан. Шалгалттай холбоотой асуудлаар ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.


-Төрийн албаны шалгалт орон даяар зохион байгуулагдаж дууслаа. Ер нь жилд хэчнээн ажлын байрны захиалга ирдэг юм бэ?

-Өмнөх жилийн жишгээс үзэхэд төрийн албаны шалгалтын захиалга аймаг, орон нутгаас янз бүр байдаг. Багцлаад үзвэл 1500-1800 орчим ажлын байрны захиалга ирдэг юм. Өөрөөр хэлбэл, олон иргэн шалгалт өгч, хүсэл эрмэлзэл нь ийм байлаа ч гэсэн цаана нь байгаа ажлын байр нь цөөн байдаг юм. Хоёрдугаарт, энэ удаагийн шалгалт өмнөх шиг яамнаас ийм ажлын байранд гэдэг шалгалт биш. Зөвхөн төрийн албаны нөөц бэлдэх шалгалт гэсэн үг. Нөөцөд орсныхоо дараа тухайн албан тушаалд орохдоо тусгай шалгалт өгөх зохицуулалттай. Иргэдийн хувьд өмнөх оны шалгалтуудтай ойролцоо байх гэсэн ойлголтоороо явж байна. Тухайлбал, өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого зохицуулалтын нүүрсний асуудал хариуцсан мэргэжилтэн гээд ажлын байр зарладаг байсан юм. Энэ ажлын байранд 100 хүн шалгалт өглөө гэхэд нэг нь томилогдож, үлдсэн нь нөөцөнд гэж үлддэг байсан. Энэ удаагийн шалгалт нөөцийн шалгалт учраас ямар нэгэн байдлаар албан тушаалд очино гэсэн ойлголт байхгүй.

-Шалгалтад хамрагдаж буй төрийн албан хаагчид байсан гэсэн. Түр орлон гүйцэтгэгч хэчнээн төрийн албан хаагч байна вэ?

-Хүний нөөцийн аудитын хяналт шалгалтын хүрээнд түр орлон гүйцэтгэгч нарын тоог авч байна. Гол гардаг хүндрэл нь нэг байгууллагаас тоо авахад долоо хоногийн дараа гэхэд дахиад өөр болчихдог. Ийм савлагаатай байдаг. Мөн арванхоёрдугаар сард түр орлон гүйцэтгэгчийн судалгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа. Хууль журмын дагуу алба хаагч сул байгаа ажлын байран дээр түр орлон гүйцэтгэнэ гэсэн зохицуулалттай.

-Өмнө нь хийж байсан хяналт, шалгалт бий юу?

- Төрийн албаны зөвлөл 1995 онд байгуулагдсан. Төрийн албаны өмнөх хуульд төрийн байгууллагын хүний нөөцийн хяналт, шалгалт хийж шалган зааварлах арга хэмжээг явуулах чиглэлээр жил бүр тодорхой шалгалт хийж ирсэн. Хамгийн гол нь хэрэгжихгүй байгаатай л өнөөдрийн зарим бухимдал бий болж байна гэж ойлгож болно. 2014 онд Төрийн албаны зөвлөл УИХ-д тайлан тавихдаа хүний нөөцийн томилгоо, тогтворгүй байгаа байдал нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ. Тодорхой арга хэмжээ авч өгөхийг тайландаа тусгаж байсан. Одоогоор тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа ч дэвшилттэй зүйл нь эрх зүйн шинэ зохицуулалтад шилжсэн. Энэ зохицуулалтыг бид хэрэгжүүлэх ёстой. Өмнө нь хууль ингээд л явж байсан даа гээд яваад байвал шинэтгэлийн замд орж чадахгүй. Тиймээс бидний зүгээс наад зах нь гэхэд өглөө хугацаандаа ирээгүй иргэдийг шалгалтад оруулаагүй. Үүнээс л эхэлж байгаа юм. Мөн нэг оноо нэмээд өгөөч гэсэн өргөдөл их байсан. Үүн дээр бид хатуу байр суурьтай байгаа. Оноо нэмэх боломж байхгүй.

-Дарга нар солигдохтой зэрэгцэн доод албан тушаалтнууд дагаад солигддог асуудал байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчдын ажлын байрны баталгааг хэрхэн бий болгох вэ. Энэ талаар хийж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна вэ?

-Төрийн алба хаагчдын ажлын байрны баталгаа шийдэгдэх шатандаа орсон. Учир нь шинэ хуулийн зохицуулалтаар албан тушаалын зохицуулалтыг хийж өгснөөрөө онцлог юм. Өмнөх хуулиар томилдог эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь ямар мэргэжлийн, төрд хэдэн жил ажилласан хүнийг ажлын байранд авах эсэхийг өөрөө сонгодог байсныг шинэ хуулийн зохицуулалтаар шийдсэн. Тухайлбал, албан тушаалын тодорхойлолтын төсөл боловсруулж Төрийн албаны зөвлөл дээр ирүүлж, зөвшөөрөл авж байгаа. Авсан зөвшөөрлийнхөө үндсэн дээр баталж, тухайн захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс орон тоогоо нөхье гэдэг захиалга ирдэг болсон. Хоёрдугаарт, тусгай шаардлага гэдэг зүйлийг Төрийн албаны зөвлөл баталсан. Тусгай шаардлага дээр яамны төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалд өөрөөр хэлбэл, төрд 16 жил ажилласан, тэргүүн түшмэлийн дараагийн буюу эрхэлсэн түшмэлийн албанд наймаас доошгүй ажил ажилласан алба хаагчийг сонгон шалгаруулж авна гэх зэргээр шинэ хуулийн зохицуулалтаар төрийн албанд орох босго өндөрссөн гэж ойлгож болно. 

-Энэ жилийн шалгалтад түүх, монгол хэл, бичгийн шалгалтын асуулт шинээр оруулж өгсөн. Зарим иргэдийн дунд түүх, монгол бичгийн шалгалтыг оруулсны оронд архив, судалгааны чиглэлийн асуулт оруулсан бол гэх шүүжлэл байна?

-Ерөнхий мэдлэгийн түвшинг нь шалгаж байгаа учраас хүн бүр түүхээ мэдэхгүй бол болохгүй шүү дээ. Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд үздэг байсан түүхийн хичээлийн агуулгын хүрээнд л авч байгаа. Шалгалтыг дан ганц хуулиар авахаар эрх зүйч эсвэл тухайн номыг цээжилсэн иргэд тэндэг байсан. Одоо мэргэжлээс нь үл хамааран тухайн албан тушаалд хамгийн сайн тохирох хүнийг л сонгон шалгаруулахад ерөнхий шалгалтын зорилго оршиж байгаа гэж ойлгож болно.

-Шалгалттай холбоотойгоор 71 иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу өнгөрсөн баасан гарагт иргэний өөрийнх нь бөглөсөн тестийг зөв буруу гэдгийг тестийн сангаасаа харуулж шийдвэрлэсэн. Иргэд гомдол гаргасан асуудла тулган харж, хүлээн зөвшөөрсөн.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • z (150.129.140.57)
    Dungee hurdan gargaachee uursdiin zahialgataa zarim unasan nuhdiig oruulah geed zaswar hiigeed udaad baigaa shuu
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Kkk (64.119.22.98)
    Tiriin albanii zuvlul gej shal xudlaa gazar baaxan kompanii zaxiraluudiig turiin alband darga bolgoxod bichig tsaasiig ni taaruulj ugdug novshiin gazar
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
  • D (195.55.81.210)
    Toriin albanii zoblold ajillah bolomj olgoh heregtei
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
  • Ган (210.132.143.222)
    Энэ хүн ямрыг мэдэхгүйм. Төрийн албаны зөвлөлийн дарга нь гээд баатарзориг гэж миеэгийн бөгсний алчуур хэвээрээ байгаа юу? Толгой нь нэр хүндгүй болохоор төрийн албаны зөвлөл нэр хүндгүй болж байгаам даа. Төрийн албаны зөвлөлөөс 2-3 удаа энэ хүн шаардлага шалгуур хангахгүй байна гэж бияиг ирчихээд байхад л ажиллуулсаар байгаад ажилласан жилийг нь их болгож байгаад жинхэлчихдэг юм билээ. Хэнийг дэмжсэнээ хэнийг дэмжээгүйгээ төрийн албаны зөвлөл араас нь хяналт тавихгүйн бол тэгж бичиг өгч яадаг байнаа
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Bi (66.181.182.240)
    Onlain shalgalt daraa ni tentsuuleed bdag ymar hugiin ym be
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zaluu (66.181.182.240)
    Turiin albanii shalgaltaa huchingui bolgood dahij ab. Margaash ni tentsene gej yu bdgii
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Irgen (66.181.182.240)
    Ene butelgui nobsh shuu olon jil bolj bna odoo bur turiin albanii shalgalt shalgalt bish bolloo. Turiin albanii nomoor boznes hoideg bolloo ta mar namiin baiguullaga bish shuu
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • төрийн албаны царай (195.220.58.236)
    энэ нөхрийн царай манай төрийн албаны байгаа царай шиг л юм аа даа
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Хахаха нэрээ л тийм бна, яахаараа ийм агуйнаас гарч ирсэн шиг царай зүстэй байдаг бна аа
      2019 оны 11 сарын 26
  • Зочин (66.181.190.206)
    Төрийн байгууллагуудаар бгаа түр орлонгуудаа цэгцлээчээ
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    16 цаг 6 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    16 цаг 12 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    16 цаг 33 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    17 цаг 7 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    17 цаг 19 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 49 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    18 цаг 3 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    18 цаг 7 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    19 цаг 30 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    19 цаг 36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 22 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 24 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    22 цаг 6 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    22 цаг 22 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    22 цаг 26 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    22 цаг 45 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    22 цаг 53 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    23 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    23 цаг 10 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    23 цаг 12 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК