Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мятрашгүй Мааяа

2019-12-03
0
ЖИРГЭХ

Миний анд Хишигбат Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг 1980-аад оны сүүлээр төгсөж ирээд эхнэр авч, хоёр хүүхэдтэй болсны нэг нь  Болормаа охин билээ. Болормааг  багад нь хамаатан садныхан нь Мааяа гэж дуудах болсноор түүгээрээ нэршин үлдэж унаган нэр нь бараг мартагдах дөхсөнсөн. Энэ охины талаар товчхон бичиж, хийсэн бүтээснийг нь уншигчдад хүргэх юмсан гэх тэсгэлгүй хүсэлд автан өнөөдөр би бээр үзгээ шүүрэн авсан нь учиртай.

Мааяа маань хоёрхон настай байхдаа хүнд өвчин тусахад үрийнхээ төлөө байж ядан өд сөдөө зулгааж, ганганаж гунганах ангир мэт хөөрхий эцэг эх хоёр нь гал усанд орохоос ч үл буцаж, газрын холыг туулахаас үл бэрхшээж, алдрай бяцран үрдээ авралыг эрж, бядан   явсаар Лондон хотод очицгоосон бүлгээ. Мааяагийн өвчнийг тархины хавдар хэмээн оношилж, 1997 оны 6 дугаар сараас химийн эмчилгээ хийж эхэлжээ.

Харамсалтай нь түүнийг бүрэн илаарьшуулах ямар ч боломжгүй байлаа. 20 гаруй жилийн турш хими, цацраг  эмчилгээ, том, жижиг олон хагалгааг хийлгэхдээ өчүүхэн балчир нас, өөдөсхөн жаахан биедээ баймгүй асар их тэвчээр тэсвэр, аугаа уудам сэтгэлийн тэнхээ, амьдралд тэмүүлэх хүсэл эрмэлзлээрээ эргэн тойрныхныгоо бишрүүлж, эмч нарын эргэлзээг хүртэл эвдэж, эмчилгээ бүрийн дараа эртний грекийн домогт гардаг үнэснээс сэргэх Феникс мэт өндийн боссоор ирсэн нь гайхалтай.

Аюулт өвчний өмнө сөгдөлгүй, аав ээж, ах дүүгийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэн шиг аймшигт өвчнөө тэсвэрлэн амгалан бурхны дүрээр байнга л инээмсэглэн байдаг байсан Мааяагийн маань нүдний хараа нь хавдраасаа болж муудан муудсаар 15 насандаа бүрмөсөн  харанхуйлж, ахиад хэзээ ч гэрэлт ертөнцийг тольдох боломжгүй болсон нь түүнд ямар том цохилт болсныг төсөөлөхөд ч хэцүү.

Мааяагийн амьдрал, хийсэн бүтээсэн үйлсийн талаар Их Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Цэрэнбат хүү интернет хуудсаар бичсэн байгаагаас заримыг түүвэрлэн, заримаас сэдэвлэн уншигч авгай танд танилцуулъя. 

Тэрээр хүнд өвчинтэй ч ердийн хүүхдүүдтэй адил энгийн сургуульд суралцан, тэгэхдээ бүр үлгэрлэж гайхагдан шагшигдсаар сургуулиа төгсчээ.

Багш нар нь бага сургуульд байхаас нь түүний оюуны чадавхийг нь анзаарч, математикийн онцгой авьяастай хүүхдийн бүлэгт оруулсан байна. Тэрээр оюуны чадавхи, сурч мэдэхийн төлөө цуцалтгүй зүтгэл, авьяасаараа бусдаас онцгойрсон тул 2008 онд Жак Петчийн шагнал (Jack Petchey award) хүртсэн юм. Лондон, Эссэкс орчмийн 1600 орчим сургуульд сурч буй олон зуун мянган хүүхдээс онцгой хүүхдийг шалгаруулж энэ шагналыг өгдөг юм байна.

Мааяа дараа нь Вилльям Моррис коллежд элсэн орж, тэнд сурч байхдаа математикийн Кенгеру хэмээх олимпиадад оролцож, бүх давааг амжилттай давсаар төгсгөлийн шатанд шалгарч, 2000 орчим сургуулийн 90 000 сурагчидтай өрсөлдөн алтан шагналыг хүртжээ. Энэ шагналыг оролцогсдын зөвхөн 6 хувь нь хүртдэг гэнэ.

Мааяаг дээд сургуульд орохын өмнөх төгсөлтийн шалгалтуудаа амжилттай өгөхөд математикийн багш нь: “хараагүй мөртлөө жирийн сургуульд хараатай оюутнуудтай өрсөлдөж сураад A түвшний  математикийн шалгалтыг онц дүнтэй өгсөн тохиолдол би дуулаагүй” хэмээн үнэлж байжээ.

Мааяа зураг их сайхан зурж, ваар сав урлаж, янз бүрийн дүрс,  баримал хийдэг байжээ. Хараагүй болсон хойноо ч дүрслэх урлагийн авьяас чадвараа харуулж Aстон Мартин машин үйлдвэрлэгчээс зарласан загварын уралдаанд оролцсон бөгөөд эхний удаа 2 дугаар байрт орж, дараа жил нь тэргүүн байр эзэлжээ.

Маaяа 2014 онд  Лондонгийн алдарт Сити их сургуулийн хуулийн салбар сургуульд элсэн суралцсан ч сургууль нь хол байсны улмаас явдал суудлаа бие нь дийлэхгүй болж, ойр орших Лондонгийн их сургуулийн харъяа Биркбекийн хуулийн сургуульд шилжин оржээ. Тэнд  нэгдүгээр дамжаагаа амжилттай дүүргэсэн ч 2 дахь дамжааныхаа дунд үеэс дахин бие нь муудаж, 2017 оны 3 сард тархины томоохон хагалгаанд орон цааш сурч чадаагүй ажээ.

Мааяа олон төрлийн авьяастай байсны нэг нь түүний шүлгийн авьяас юм. Тэрээр англиар шүлгээ бичдэг байсан. Шүлгүүдийг нь уншиж, монгол хэлнээ хөрвүүлж суухдаа  түүний бүтээлүүдийг монголчууддаа хүргэх нь зүйтэй, тэр бүү хэл номыг нь гаргах хэрэгтэй гэж баттай итгэх болсон минь намайг ийнхүү үзэг барьж, үг сүлжихэд хүргэсэн билээ. Одоо түүний талаар элдвийг үл өгүүлэн зарим шүлгийг нь танилцуулъя.

Монголдоо өсөж ториноогүй ч монгол хүн гэдгээ Мааяа марталгүй, Монголоо санан дурсаж, Монголдоо ирэх дуртай байлаа. Монгол яриа, бичгийн хэлтэй болохыг зорьж,  хараагүй хүний монгол цагаан толгойн сурах бичиг  олж аваад цагаан толгойн үсгээ  тэмтчин байж сурч, уншдаг болсон байна.  

Эх нутгаа сэтгэлдээ төсөөлөн элгэн саднаа санагалзан байж Мааяа 12 насандаа үгийн сүлжээ хэлбэрээр нэгэн шүлэг бичжээ. Шүлгийн мөрний эхний үсгүүдийг англи дээр холбож уншвал Мongolia  болдог. Түүнд нь зохируулж Монгол Улс болгон хөрвүүлгийг хийв.

МОНГОЛ УЛС – МИНИЙ ГЭР

Миний гэр...

Орь ганцхан, онцгойхон...

Нүүдэлчин ардын эрх чөлөө ханхална.

Гэртээ л харих юм сан, та нарыгаа харах юм сан

Орсон ч л, гарсан ч

Л, хайранд өлгийдүүлээд л

 

Уруудсан ч л, өгссөн ч

Л, Би монгол хүн гэж бардамхан хэлж явах

Сайхан юм аа

2008 оны наймдугаар сар.

Мааяа мөн 12 настай байхдаа шинжилгээний хариу нь сайн гарсан өдрөө баяр хөөр болон бичиж байсан нэгэн шүлэг нь байна.

АЗ ЖАРГАЛ ИРЭХҮЙ...

Үл мэдэгхэн ялдам туяа эргэн тойрон жирвэлзэж

Өрөөгөөр дүүрэн зөөлхөн цутгах мэт аз жаргал ирдэг

Хамаг л шаналал, нулимсыг минь хатааж хэн нэгэн арчиж

Харанхуйд цахилгаан гэнэт цахих мэт аз жаргал ирдэг

Сэтгэлийг минь амрааж, итгэлийг надад төрүүлж, бас хайрыг  ундрааж

Хэн нэгэн нэгэн аз жаргалыг авчирна аа

Авчирч чадна...авчрах ч ёстой.

Аварга биетэй, атигар жоохон нь хамаагүй

Азай буурал, анхил залуу хэн ч болов

Хана хэрмийг эвдлэн нураагаад

Хайр энэрлийг  түгээж чадна

2008 оны долдугаар сарын 28. MRI scan-ы хариу сайн гарсан өдөр.

Эмч нар Мааяаг хараагүй болж магадгүй хэмээн эмээж байсан нь үнэн болж, юм харж чадахыг байлаа. Хүнд цохилтод орсон Мааяа өөрийгөө хавханд орлоо гэж бичив. Тэрээр дөнгөж 15 настай байлаа.

ХАВХАНД

Гарцаагүй би хавханд орлоо

Гарах газаргүй түгжигдлээ

Өмнө надад сануулсаар байтал

Өнөөдөр ийнхүү гацлаа

Яаж шаналж буйг минь хэн ч мэдэхгүй

Яаж мултрахыг хэн ч хэлэхгүй

Эргэн тойрныхон минь энэрлээр хучивч

Энд би цор ганцаар

 

Гэгээн амьдрал минь бүүдийгээд

Гэрэл сүүдэр л бүртэлзээд

Эрх чөлөө минь ч алдарч одлоо

Эргэж ирээ ч дээ, амьдрал минь

 

Үхлээс бусдыг ялж болно гэж

Өөдрөг бодож, зоригжиж явсан ч

Тэнхээ чадал минь алдарч байна

Тэвчсэн бүхэн минь нурж байна

 

Эрх чөлөөг минь эргүүлж хайрла

Итгэл найдварыг минь сэргээж хайрла

Надад бас тэнхээ хайрла

Нартыг тольдох заяа хайрла

Буцаад охин чинь... амьдармаар байна шүү дээ.

2010 оны хоёрдугаар сар.

Гэвч Мааяаг юу ч өвдөг сөгдүүлж чадаагүй юм. Өөртэйгөө адил хавдар өвчинд зовж шаналж буй хүүхдүүдэд зориулан Бяцхан дайчид хэмээх шүлэг бичсэн нь нь олон хүүхдэд сэтгэлийн тэнхээ өгч, өндийж босох зориг эрмэлзлийг төрүүлсэн хэмээн үнэлж, хавдартай хүүхдүүдэд хандив цуглуулж, халамжлан дэмжигч  Клик Саржэнт хэмээх буяны байгууллага тусгайлан талархал ирүүлж байжээ. Түүний сурч байсан Фулхамын сургууль, Вилльям Моррис коллеж гэсэн 2 сургууль Мааяагийн нэрэмжит шагналыг буй болгосныг мөн бахархан дурдмаар байна.

БЯЦХАН ДАЙЧИД

Аюулт тулалдаанаа хийж байна бид

Алхам бүрийг минь мөшгиж

Алдхан биед минь хоргодож

Амьдралд минь шигдсэн дайсанд

Ариун дайныг зарлаж байна

Өдөр өнжихгүй тулалддаг өсвөр бяцхан дайчид бид

Хөгжилдөн инээж, гэмгүй ариухнаар

Хөл нийлүүлэн, хараа дээгүүр алхалж

Хүнээс дутахгүй амьдрах гэж зүтгэдэг ч

Хөө хуягныхаа цаана  дайсан руугаа довтолж

Хүч шавхсан хүнд дайныг хийдэг

Өдөр өнжихгүй тулалддаг өсвөр бяцхан дайчид бид

Сөргөлдөн байлдаж, сөхөрч заримдаа гудайв ч

Тэмцэж босоод,  тэргүүнээ бардам өргөнө

Хүндэд түүртэж, хүч заримдаа мөхөсдөвч

Эргэж дайсан руугаа эрчтэй ширүүн довтолно

Хүсэл найдвараар жигүүрлэж, хөө хуяг минь бэхжинэ

Өдөр өнжихгүй тулалддаг өсвөр бяцхан дайчид бид

Хайртай ах дүүс минь байгаа болохоор хамтдаа бид ялах болно оо.

Энэхүү шүлгийг хорт хавдраар шаналж буй хүүхдүүд болон CLIC Sargent хэмээх хавдрын эсрэг буяны байгууллагын үйл хэрэгт зориулж бичив.

2010 оны 12 сарын 11.

Мааяа бурхны шашинд сүсэгтэй, өөрийн залбирдаг бурхантай байжээ. Тиймээс ч өвчин зовлонтой гэж гуниж гутрах бус ирээдүйн сайхны төлөө зүрх сэтгэлээрээ тэмүүлж, түүнээс эрч хүчээ авч байхын чухлыг  Хүлээлт шүлгэндээ илэрхийлсэн нь бий.

ХҮЛЭЭЛТ

Хичнээн удаан хүлээх юм бэ?

Насан туршдаа хүлээж чадах болов уу би?

Агшин, хором, мөч, цагаар уу?

Аль эсвэл өдөр, хоногоор... сар жилүүдээр үү?

Магадгүй үүрд... хүлээх юм уу?

Зарим хүн найдаж хүлээнэ

Зарим хүн айж хүлээнэ

Ирээдүйд итгэдэг хүний нүдэнд

Итгэлийн гал гийж байхад

Элэрсэн, баларсанаасаа салаагүй зарим нь

Элдэв айдаст дагжиж амьдарна

Хүн болгон сэмхэн мөрөөдөж

Хүлээж суудаг нандин бүхнээ

Хүрэн зүрхнийхээ чинадын чинадад

Хүрэхийн аргагүй цоожилсон байдаг

Яаж түүнийг нь тайлах билээ

Яс тэвчиж хүлээгээд л... хүлээгээд л байх уу?

Зүрх чинь чамд заагаад өгөх болно оо

Зүгээр л тайван хүлээ, бас түүндээ итгэ ээ.

2010 оны нэгдүгээр сар

Мааяагийн бичсэн олон шүлгүүд цаана нь бий. Түүний шүлгүүдийг орчуулж олон түмэндээ толилуулах юмсан хэмээн зорьж 20 орчмыг хөрвүүлснээс заримыг танилцуулахад ийм байна.

Мааяа маань энэ бүгдийг хийж, сайн сайхан дурсамжийг үлдээгээд, хүнд өвчинтэй хийсэн олон жилийн хүч тэнцвэргүй тулалдаанд аргагүй хүчин мөхөсдөж, 2018 оны 5 дугаар сард таалал төгссөн юм. Тэр үед Мааяа 23-хан настай байлаа.

 

Дипломатч, яруу найрагч Бархасын Дорж

2019.08.19

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.180.220.186)
    Эвийдээ ёстой л мятрашгүй Мааяа нэрийг онож өгсөн байнаа. Тэр хүнд хэцүү өвчин шаналалыг тэвчин байж, ямар их зүйлийг энэ богинохон хугацаанд амжуулаа вэ. Сайхан мэдээ бэлтгэж нийтэлсэн Дипломатч, яруу найрагч Б.Доржид баярлалаа. Залуучуудад их ухаарал, амьдралыг үзэх үзэл, тэсвэр тэвчээрт суралцах ухаан хайрласан сайхан нийтлэл байна.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.100)
    Агуу
    2019 оны 12 сарын 15 | Хариулах
  • 45 (124.158.95.5)
    ямар хэцүү хувь тавилан бэ. эвий дээ Бурхны оронд төрнөө дүү минь
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (64.119.16.120)
    Ум ма ни бад мэ хум .
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.16.120)
    Ум ма ни бад мэ
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    12 цаг 41 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    12 цаг 46 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    13 цаг 8 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    13 цаг 42 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    13 цаг 54 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 24 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    14 цаг 38 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    14 цаг 42 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    16 цаг 4 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    16 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 57 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 59 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    18 цаг 41 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    18 цаг 57 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    19 цаг 1 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    19 цаг 20 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    19 цаг 27 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    19 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    19 цаг 45 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    19 цаг 47 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК