Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй

2019-12-03
0
ЖИРГЭХ

Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.


-Нийгмийн даатгалын сан хоосорсон, хуримтлал байхгүй гэж ярих боллоо. Үнэхээр байдал иймд хүрсэн үү? Яг одоогийн байдлаар Нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгө бий юу?

-Нийгмийн даатгалын сан /НДС/-д энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар 1.1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө байна. Тухайлбал, НДС-г бүрдүүлж буй Тэтгэврийн даатгалын санд 282 тэрбум, Тэтгэмжийн даатгалын санд 51.6 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 681.5 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын санд 103 тэрбум төгрөг тус тус байна.

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа шиг НДС хоосорсон биш харин ч эсрэгээрээ сангийн хөрөнгө өсөж байгаа. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сард НДС анх удаагаа 1.1 их наяд төгрөгтэй болсон.  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан тусдаа агентлаг болоход тус  сангийн 444.4 орчим тэрбум төгрөгийг шилжүүлээд НДС-д 650 гаруй тэрбум төгрөг үлдэж байсан бол өнөөдөр дөрвөн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгт хүрч, сар бүр 175 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоод явж байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.0 их наяд төгрөгийн зардал олгох төлөвлөгөөтэй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 111.8 хувиар биелүүлсэн. Зарлагын тухайд 1.7 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, зардал олгохоос одоогийн байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл 99.1 хувьтай байна.

-Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн яг хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсныг тодруулж болох уу. Дампуурах гэж байгаа банкинд зориудаар мөнгө байршуулсан гэх зүйл гадуур яригдаад байна л даа?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар, Капитал банктай 12 жилийн өмнө буюу 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг юм.

Би Нийгмийн даатгалын сангийн жилийн эцсийн тайлангаас мөнгөн дүнгүүдийг хэлье л дээ. 2012 онд 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105, 2014 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 190, 2015 онд 238 тэрбум, үүнээс хадгаламж нь 185, 2016 онд 224.1 тэрбум,үүнээс хадгаламж нь 180,  2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20,  2018 онд 105.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 2,4 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 2013 оноос Капитал банкин дахь мөнгөн хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь анзаарагдаж байгаа байх.

Харин 2016 оны наймдугаар сараас хойш буюу би энэ газрын даргаар ирснээс хойш тус банкинд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө огт байршуулаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ асуудлаар холбогдох хууль, гэрээг зөрчиж байна, Нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж ажилласан боловч сайжраагүй хэвээр үргэлжилсээр 2019 оны дөрөвдүгээр сард албадан татан буугдсан.

-Банкны нөхцөл байдал хүндэрснийг мэдсэнээс хойш дампуурахаас нь өмнө мөнгөө татаж авч болоогүй юм уу?

-Бид Капитал банкин дахь мөнгийг буцааж татахын тулд олон арга хэмжээ авсан. Дээр дурдсанчлан уулзалт, албан бичгүүдийг хүргүүлэхээс гадна зарлагын гүйлгээ хийлгэхээр олон удаа хандсан. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр  125 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 4.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр  44 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 0.86 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. Байдал ийм болоод байгаа тухай  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр танилцуулж байсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон манай газраас Монголбанкинд хандан дэмжлэг хүссэн болон мэдээлэл авах албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.

-Та 2016 оноос хойш Капитал банкинд нэмж мөнгө байршуулаагүй гэсэн. Гэтэл таны гарын үсэгтэй гэрээ олон нийтийн сүлжээгээр яваад байсан?

-Өмнөх онуудад байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусаад харилцах дансанд шилжсэн байсан. Үүнийг бусад банк руу шилжүүлэх төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч Капитал банк хийгээгүй. Ингээд 5.5 хувийн хүүтэй харилцах дансанд байсан мөнгийг дахин гэрээ байгуулан, 15-аас дээш хувийн хүүтэйгээр сунгасан. Түүнээс шинээр мөнгө нэмж байршуулж, гэрээ хийсэн зүйл биш. Дахин сунгах шийдвэрийг ч миний бие болон манай байгууллага дангаараа гаргаагүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах ажлын хэсэг байгуулагдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд үүрэг даалгавар өгсөн.  Байнгын хорооноос өгсөн “Банкуудад хадгаламжийг нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх” чиглэлийн дагуу Капитал банкинд байршиж буй мөнгийг Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан хүүг нэмэгдүүлэн авах үүргийг  НДЕГ-т өгсөн. Үүний дагуу мөнгөн хөрөнгийг тухайн банк дотор, данс хооронд шилжүүлэн байршуулсан. Би дахиад хэлье. 2016 оны наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Капитал банкинд ямар ч мөнгө нэмж байршуулаагүй.

-Капитал банк дампуурсантай холбоотой Нийгмийн даатгалын сангаас дутсан мөнгийг нөхөх гэж шимтгэлийг нэмж байна гэж иргэд бухимдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, 2017 онд УИХ-аас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Капитал банктай холбоотой асуудал үүсэхээс өмнө батлагдсан хууль хэрэгжээд явж байна гэж ойлгож  болно. Хоёрдугаарт, Капитал банкинд Тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө байгаагүй. Тодруулбал, ажилгүйдэл, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн хөрөнгө байсан. Шимтгэлийн нэмэгдэл зөвхөн Тэтгэврийн даатгалын санд хамаарна. Гэтэл Капитал банкинд бусад сангийн мөнгө байсан. Хуулийн дагуу Тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгийг бусад сан руу шилжүүлэн зарцуулах боломжгүй. Тэгэхээр Капитал банкинд алдсан мөнгөө  олохын тулд шимтгэл нэмж байна гэдэг нь буруу ойлголт. Тэтгэврийн даатгалын шимтгэл нэмж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм.

-Мөнгөн хадгаламжаас гадна тус банкнаас тэтгэвэр авагч иргэд байсан байх. Тэдэнд ямар нэг хохирол учирсан уу?

-Капитал банкнаас анх 38 мянга гаруй иргэн тэтгэврээ авдаг байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох боломжийг бүрдүүлснээр банк татан буугдах үед 8000 орчим тэтгэвэр авагч үлдсэн байсан. Банкны эрх хүлээн авагчтай хамтран тэднийг  ХААН банк руу шилжүүлж, ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийг нь хэвийн олгож байна.

-Капитал банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Иргэд хохирол барагдуулахыг шаардаж байна шүү дээ?

-НДЕГ хуулийн хүрээнд Капитал банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна. НДҮЗ-ийн 2019 оны “Хөрөнгө нэхэмжлэх тухай”  тогтоолоор татан буугдсан Капитал банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. Банкны эрх хүлээн авагчтай нийт 124 харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг тооцоо нийлэн 104.15 тэрбум төгрөгөөр нэхэмжлэн авах дүнгээ баталгаажуулсан байгаа.

Гэхдээ нэг асуудал үүссэн. Энэ юу вэ гэхээр манай талаас тус банкинд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь  нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус  мөнгөн хөрөнгө нь даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр, ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулахаар шийдвэр ирүүлсэн. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамаарах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж манай байгууллага үзэж байгаа.

-Хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөд менежмент хийх ямар боломжууд байдаг вэ?

-Одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулах замаар өсгөн нэмэгдүүлэх л зохицуулалт байгаа.

Гэвч Монголбанкны үнэт цаасны арилжаанд одоохондоо орох боломжгүй байна. Засгийн газрын үнэт цаас сүүлийн жилүүдэд гараагүй. Тиймээс одоогоор сангийн хөрөнгийг банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Монголбанк, НДҮЗ хамтран тогтоодог. 

-Арилжааны банкуудад байршуулснаар хэр их ашиг олдог талаар мэдээлэл өгөөч?

-“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг өнгөрсөн онд НДҮЗ-өөр шинэчлэн баталсан. Ингэхдээ банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээтэй уялдуулахаар шинэчилснээр хадгаламжийн хүү нэмэгдэх боломж бүрдсэн юм. 2016 оны наймдугаар сард Монголбанкны бодлогын хүү 15 хувь байхад Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүү 9,0 хувь байсан. Үүнийг 15 хувиас доошгүй байхаар өөрчилж, бүх мөнгөн хадгаламжийн гэрээний хүүг 15-15.5 хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамааруулан 2018 оны наймдугаар сард 13.0-аас доошгүй, арванхоёрдугаар сард 14.0-өөс доошгүй байхаар өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар жилийн хүүгийн хэмжээ 14.0 хувиас доошгүй байхаар тогтоон мөрдөн ажиллаж байна. Эдгээр нь тухайн үеийн Монголбанкны бодлогын болон банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүнээс байнга өндрөөр тогтоогдож байсан. Одоо ч тийм байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Зөвхөн мөнгөн хадгаламжийн хүүнээс 2016 онд 51.4 тэрбум төгрөгийн орлого Нийгмийн даатгалын санд орж байсан бол хүү нэмэгдсэнээр 2017 онд 90.1 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн хүүгийн орлого ороогүйгээр 2018 онд 56.6 тэрбум, 2019 оны аравдугаар сарын байдлаар 58.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орсон байна.

-Танай салбарынхан банктай хуйвалдаад хүүгийн орлогыг нь шамшигдуулдаг юм биш үү. Олны дунд тийм яриа байх юм. Ер нь үүнд хэн хяналт тавьдаг юм бэ?

-Тийм зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламж нь хүүгээ сар бүр авах урьдчилсан хүүт нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, хүүгээ сар бүр аваад дараа сард нь банкнаас хүүгээс хүү тооцуулаад явдаг гэсэн үг. Өнөөдөр л гэхэд манай хадгаламжийн хүү 14.0-өөс доошгүй хувьтай байхад ХААН банкны байгууллагын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 12.8, Төрийн банкны урьдчилсан хүүт хадгаламжийн хүү 12.5 хувь байна. Банкны өөрийн стандарт хүүгээс өндөр хүүгээр хадгалуулж байхад банк  хэн нэгэнд нэмж мөнгө төлнө гэж байх уу. Манайд хүү төлж байгаа нь банкны хувьд зардал гарч байгаа хэрэг шүү дээ. Хяналт шалгалтын газар, дотоод аудит мониторингийн газрууд маань аудит хийж, дүгнэлт гарган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд, зөвлөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд  тогтмол тайлагнадаг. Мөн жил бүр Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон Сангийн яамны аудит хийгдэж байна. Энэ олон давхар шалгалтаар хууль, журам зөрчсөн, мөнгө, төгрөг шамшигдуулсан зөрчил илэрч байгаагүй.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд зүй зохистой менежмент хийж өсгөх хэрэгтэй тухай эдийн засагчид их ярьдаг. Эрсдэлийн үнэлгээ хийх, үр ашиг тооцох мэргэжлийн байгууллага сангийн менежмент хийх хэрэгтэй юм биш үү. Гадаадын улс орнуудад хувьцааны зах зээлд гаргах, хөрөнгө оруулах гэх мэт туршлагууд байдаг юм билээ.

-Хууль эрх зүйн хүрээнд сангийн мөнгөн хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх боломжийн талаар би өмнө дурдсан. Нийгмийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн Япон, Сингапур, Солонгос зэрэг орнуудын хувьд хуримтлалын сангийн хөрөнгөд менежмент хийх ажлыг тэтгэврийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллагууд өндөр хяналт дор эрхэлдэг. Тухайлбал, сангийн хөрөнгийг аж үйлдвэрийн салбар буюу цахилгаан холбоо, төмөр зам, хурдны зам, эмнэлэг, орон сууц гэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх, арилжааны банкинд байршуулах, эрсдэлгүй ашигтай бизнест оруулах, дотоод, гадаадын бонд, хувьцаа худалдан авах зэргээр санхүүгийн хэрэгсэлд оруулан өсгөн нэмэгдүүлдэг туршлага байдаг. Мөн сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор давхар даатгалд даатгуулах нь ч бий. Гэвч манайд одоогоор эрх зүйн зохицуулалт ямар байгааг би дээр хэлсэн.

Тиймээс Нийгмийн даатгалын хуулиудыг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гүйцэтгэж байна. Үүнд хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллага эрхлэн явуулдаг байх хувилбар яригдаж байгаа.

-Цаашид НДС-гийн чөлөөт үлдэгдэл, мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй байлгах талаар бодлого барьж байгаа вэ?

-Арилжааны банкуудад хугацаатай хадгалуулахаас гадна 2020 оноос Монголбанкны үнэт цаасны арилжаанд орохоор техникийн нөхцөлүүдийг судлан, бэлтгэл ажлаа хангаж байна. Монголбанкны ерөнхийлөгчид санал хүргүүлж, дэмжигдсэн. Ингэснээр сангийн хөрөнгийг эрсдэлгүйгээр, үр өгөөжтэй өсгөх боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.246)
    Ажлаа мэддэг бишээ. Сайдыгаа хамгаалсан улаан хамгаалагч бөгс долоогч
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.31.48)
    ajlaa meddeg hun baina
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    12 цаг 41 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    12 цаг 46 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    13 цаг 8 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    13 цаг 42 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    13 цаг 54 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 24 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    14 цаг 38 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    14 цаг 42 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    16 цаг 4 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    16 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 57 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 59 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    18 цаг 41 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    18 цаг 57 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    19 цаг 1 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    19 цаг 20 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    19 цаг 27 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    19 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    19 цаг 45 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    19 цаг 47 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК