Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагчдад хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн учир ХӨСҮТ-д хандсан байна. Нийт 16 хүүхэд эмнэлгийн тусламж авснаар хоёрынх нь дотор муухайрч бөөлжсөн бол бусад хүүхдүүдийн толгой эргэж, дотор муухайрах шинж тэмдэгтэй илэрчээ. Одоогийн байдлаар тус эмнэлэгт нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад хүүхдүүд шаардлагатай шинжилгээ хийлгэж, гэрээр эмчилгээ хийлгэхээр болжээ.
Хүүхдүүд тандалт судалгаанд хамрагдахдаа сургуулийнхаа цайны газраас мантуун бууз авч идсэн гэж өгүүлсэн байна. Яг одоогийн байдлаар хүүхдүүд чухам юунаас хордсон эсэхийг тогтоохоор 47 дугаар сургууль дээр ажиллаж байгаа аж. Мөн хүүхдүүдийн идсэн хоолны дээж болон, сорьцыг лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.
Сэтгэгдэл (2)