Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Бид яриад, болоод байгаа мэт боловч амьдрал дээр үзүүлэлт нь муу байна

2019-12-04
0
ЖИРГЭХ

Эстони улс төрийн бүх үйлчилгээгээ цахимжуулснаар авлигал, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсон зэргээр үр дүн гарсан гэдгийг  “И-засаглал” академийн дэд захирал Ханнес Асток “Дижитал Монгол” хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн.

Тэрбээр 

 

“Дижитал Монгол” үр дүнтэй, шуурхай “дижитал” үр дүн гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар асуудлыг өргөн харж, эрчимтэй арга хэмжээ авах зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн цаг үед Та бид амьдарч байна. Нэг ёсондоо дижиталгүй орчин үед хүссэн, хүсээгүй амьдарч эхэлжээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ. Тайлангийн үзүүлэлтүүдийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэн харьцуулсан юм байна.

Энэ индексээс харвал, Азийн орнуудаас Хонгконг, Өмнөд Солонгос улсууд эхний аравт багтаж, Хятад улс 22-т жагссан байх жишээтэй. Харин бид Венесуэл улсын өмнө бичигдсэн байна. Энэ улс дайн самуунтай, улс төрийн нөхцөл байдал нь хүнд байгаа. Ийм улстай дээр, доороо ороод явж байна.

Тооны хувьд Монгол Улс мэдээллийн технологи, холбоо харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр чамлахааргүй үзүүлэлтэд хүрч, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо хүн амынхаа тооноос давжээ гэж бид ярилцдаг. 2019 оны наймдугаар сарын байдлаар ухаалаг утас хэрэглэгчийн тоо  3 сая 403 мянгад хүрсэн. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүн амын тоо 3 сая 200 мянга байх жишээтэй.  Гэвч энэ тоо чанарыг илтгэх эсэх асуудлаар тооцоо хийх хэрэгтэй.

Хүмүүсийн амьдрал, эрхэлж байгаа ажил, боловсрол, төрийн үйлчилгээ, бизнес болон  худалдаа наймаандаа дижитал үйлчилгээг, мэдээллийн технологийг ашиглах, амьдралдаа эрс өөрчлөлт авчрах суурь үндэс Монгол Улсад бүрдсэн гэж хэлж болно.

Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна. Наад захын жишээ гэхэд л өвчний оношийг эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, хамтран хэлэлцэх, их хэмжээний тоон өгөгдөлтэй эмнэлгүүдийн мэдээллийн баазтай харьцуулах замаар зөв тодорхойлох боломжийг ашиглахгүй байгаа. Гэтэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар Монгол шиг цөөн хүн амтай улсууд их өгөгдөл ашиглах замаар өвчтөний оношийг алдаагүй тогтоох боломж хэдийн бүрдчихсэн байна.

Тиймээс дижиталчлалыг зөвхөн үүрэн холбоогоор төсөөлөх биш интернэт, цахим орчин, хиймэл оюун, их өгөгдөл зэргийг яаж өөр өөрсдийнхөө ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэгт шийдэл гаргах тал дээр шургуу ярилцах болов уу гэж бодож байна. Дугуйг шинээр зохиох гэж чармайх хэрэггүйтэй адил хүн төрөлхтний бий болгосон бэлэн мэдлэг, туршлага, боломж нээлттэй байна.

Дижитал шилжилт нэр дор Улаанбаатар хотын захиргаа зөвхөн нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвтөө тусгасан нь НИТХ дахь цөөнхийн бүлгийн шүүмжлэлд өртөж байгааг Та бүхэн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан харсан байх. Цахим хуудаст 2,6 тэрбум зарцуулахын оронд “ТҮЦ” машин 100-г аваад тараан байрлуулбал иргэдэд тустай байх шүүмжлэл мөн гарсан. Энэ асуудлыг хаа, хаанаа ярилцах хэрэгтэй.

Дахин нэг энгийн жишээ хэлэхэд, жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахим болгосон гэж бид удаан ярьсан. Гэтэл 400 мянга гаруй жолоочоос цахимаар татвараа төлсөн нь 24 мянга гаруйхан байна. Бид яриад, болоод байгаа мэт боловч амьдрал дээр үзүүлэлт нь муу байна. Эндээс харахад дижитал шилжилт хийсэн гэх нь яриа хэр бодитой вэ, сэтгэлгээний, хэрэглээний эрс шинэчлэл, хуулийн зохицуулалт хоцрогдож байна хэмээн хэлмээр байна. Энд сууж байгаа УИХ-ын гишүүдэд хэлэхэд холбогдох хуулийг сайжруулах хэрэгтэй.

Засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааны дүнгээс харахад мэдээллийн технологийг бүх салбарт үр дүнтэй ашигласнаар хөгжлийг эрс хурдасгах боломж бүрдсэн байна. Нэгэнт Засгийн газар энэ их сургуультай хамтран судалгаа гаргасан юм бол ажлаа хурдасгах хэрэгтэй.

Бодитоор “Дижитал Монгол” болохын төлөө зөвхөн төр, төрийн байгууллагууд дангаараа чармайх нь учир дутагдалтай. Энэ ажилд мэдээж хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургууль, судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо нэн чухал ач холбогдолтой байгаа юм. Эцсийн дүндээ Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд “Дижитал Монгол” чиглэж, бизнес эрхлэлтийг дэмжих, шинэ технологийн боломжийг шуурхай ашиглах, зах зээл бий болгох чухал юм.

Эстоны улсаас ирсэн зочдод талархал илэрхийлж байна. Хэлэлцүүлгээс үр дүн гарах байх гэдэгт итгэж байна. Эстони улс бүх үйлчилгээгээ цахимжуулснаар авлигал, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсон зэргээр үр дүн гарсан” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    11 цаг 18 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    11 цаг 24 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    11 цаг 46 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    12 цаг 20 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    12 цаг 31 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 1 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    13 цаг 16 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    13 цаг 20 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    14 цаг 42 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    14 цаг 49 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 34 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 37 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    17 цаг 18 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    17 цаг 34 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    17 цаг 39 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    17 цаг 58 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    18 цаг 5 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    18 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    18 цаг 22 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    18 цаг 24 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК