Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МоАХ-ны тэргүүнүүдээс хоёр Ерөнхийлөгч, нэг Баатар, нэжгээд гавьяат төржээ

2019-12-10
0
ЖИРГЭХ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг АН-ынхан “нижгэр” тэмдэглэлээ. Нижгэр гэхээсээ Төрийн дээд одон медаль гардуулж, хүндэтгэлийн концерт зохион байгуулсан нь ердөө нэг хоёр хоногийн өмнөх үйл явдал. Наадам бөхгүй бол үзэгчгүй гэдэг шиг хүчит бөхийн барилдааныг ч зохион байгуулж, түрүүлсэнд нь найм, үзүүрлэсэнд нь таван саяыг өглөө. За тэр ч яах вэ.

Угаас түүхэн тусгаар улсад томоохон үүрэг гүйцэтгэсэн үйл явдлын томоохон ойг ийн тэмдэглэн өнгөрүүлэх нь мэдээжийн хэрэг.

Гэхдээ Ардчилсан хувьсгал гэдэг өөрөө аль нэг намын өмчилдөг, бусдадаа өширхөж, гомдоллох сэдэв, шалтгаан биш нийт монголчуудын үүрэг оролцоо их. Өмчлөгч нь Ардчилсан нам, тодотгол нь Ардчилсан хувьсгал болохоос...

Гэхдээ Ардчилсан хувьсгалыг анх эхлүүлсэн, үргэлжүүлэн тэмцсэн, өлсгөлөн зарлах дээрээ тулсан гэх тэднээс хамгийн бяртай бас нөлөөтэй оролцож ирсэн нь МоАХ буюу Монголын Ардчилсан холбоо гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан холбоог байгуулж анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн өмнө хийсэн түүхтэй. Энэ үеэр МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг,“МоАХ-ны үйл хэрэг шударга ёсны төлөө учраас ялна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр биш юм гэхэд маргааш ард түмэн биднийг дэмжинэ” хэмээн хэлсэн нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Анхдугаар буюу уг Их хурлаар МоАХ-ны Удирдах дээд байгууллага болох Ерөнхий зохицуулах зөвлөлийг томилж дараах гишүүдийг сонгожээ. Энэ хүрээнд Ц.Элбэгдорж, А.Мурат, И.Жавхлант, Э.Бат-Үүл, Г.Бошигт, Б.Жаргалсайхан, П.Нэргүй, Х.Цэгмид, Б.Энхтүвшин, Д.Энхбаатар, Болд, Д.Цолмон, Д.Дорлигжав, Д.Батзориг, Н.Гантөмөр, Д.Сүхбаатар, Д.Баасан, С.Амарсанаа,  Б.Галсандорж, Б.Билэгт, Ч.Машбат, Д.Сосорбарам, А.Батсүх, С.Зориг, Д.Хадбаатар, Ц.Энхтүвшин, Ц.Батцэнгэл, Л.Нямсүрэн, О.Очиржав, В.Энхболд, А.Төмөр-Очир, З.Эрдэнэбат нарын хүмүүсийг сонгожээ.

Үүнээс хойш юу болж өнгөрөв. Шил шилээ дарсан сонгуулийн цикл, түүнээс улбаалсан үр дүнгийн нөлөөнд тус холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлөөс Ерөнхий сайд хоёронтоо төрж хожим эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон хоёр ч Ерөнхийлөгчийг монголчууд сонгожээ.

Ерөнхий сайд гэдэг нь Ц.Элбэгдорж. Улам олуулаа болоод ирэхээ илэрхийлж, Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байсан түүнийг Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр дахин ирэх тухай хэн ч төсөөлөөгүй л явсан. Тэр чадсан, цаашлаад “Хаан” явсан Н.Энхбаяртай өрсөлдөж Анхны Ардчилсан Ерөнхийлөгч болсон.

Араас нь дахин нэр дэвшин хоёр дахиа сонгогдсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Энэ хооронд МоАХ-ны Удирдах дээд байгууллагын гишүүн Э.Бат-Үүл Улсын баатар, нийслэлийн Засаг дарга болсон нь маргашгүй үнэн юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос МоАХ-ны тамга хүлээн авч байсан Х.Баттулга Төрийн тэргүүнээр ажиллаж буй нь тус холбооны залгамж халаа Монголд ямар нөлөөтэйг илтгэж байх шиг. Нэг үгээр Ардчилсан хувьсгалын үр дүнгээр хамгийн их “хожсон” нь МоАХ болж таарах гээд байгаа юм. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хэмээн цээжээ дэлддэг “одоогийн” АН-ын гишүүдээс МоАХ хэмээх ТББ нь хол илүү зохион байгуулалттай, цензуртай, залгамж халаатай ажиллаж байгааг энд дурдах гээд байгаа хэрэг.

Ядаж л аль Засгийн газар, парламентын үед хэн нь хамгийн хүчтэй, эрх мэдлийн оргилд хүрсэн байна, МоАХ-ныхон л байна.

Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1999-2000 онд МоАХ-ны даргаар ажиллаж байсан С.Билэгсайханд гавьяат цол олгосон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Ер нь фракцын тогтолцоог халсан хэмээн хөөрцөглөх болсон Ардчилсан намд хэн нь хамгийн их улс төрийн тоглолт хийж байна, МоАХ-ныхон л буйг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл болсон үйл явц ямар нэгэн нэмэлт хачиргүй илэрхийлэх шиг. Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байхгүй зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг зарчмаар яваад буйгаас биш бусдаар С.Зориг агсны эхлүүлсэн нийгмийн шинэчлэл өнөөдөр ямар төвшинд яваа нь өөрөө асуулт юм...!?

Түүхэн товчоо

МоАХ-ныг үүсгэн байгуулсан анхны 13 хүн нь хүний эрх, ардчиллын үнэ цэнийн төлөө тэмцэл зорилгоо нэгтгэн тангараг өргөсөн гэдэг.

  1. С.ЗОРИГ-МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч тэрбээр МУИС-ийн багш, докторант байсан. Сүүлд БНН-ыг үүсгэн байгуулж явсан ч буцаад МҮАН-д нэгдсэн. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байхдаа улстөрийн аллагад өртсөн.
  2. Ц.ЭЛБЭГДОРЖ-Тухайн үед Монгол ардын армийн “Улаан-Од” сонины сурвалжлагч байсан бол эдүгээ хоёр дахь удаагаа Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэр энэ 25 жилийн хугацаанд УИХ-д удаа дараа сонгогдож, АН-ынхаа дарга болон Ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан.
  3. Э.БАТ-ҮҮЛ-Тэр үед ажилгүй байв. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан, үүнээс өмнө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
  4. Д.БАТТУЛГА-НИТХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ыг удирдаж байсан. УИХ-д сонгогдож Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Казиногийн тухай хууль батлуулсан ч буцаан хүчингүй болгоход уг хэрэгт холбогдон шоронд суусан. НИТХ-ын даргаар сонгогдохын өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байсан.
  5. Д.БААСАН-МоАХ-ны анхдагч тэрбээр нэг хэсэг МАН-ыг байгуулж даргаар нь ажиллаж байсан. Мөн Гандангийн Бадма ёго дацанд лам байжээ. Учир битүүлгээр амь насаа алдсан аж.
  6. Д.СОСОРБАРАМ-1989 онд жүжигчин байсан. Өдгөө Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин.
  7. Т.БИЛЭГТ – Өнгөрсөн дөрвөн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан. Өмнө нь Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албыг хашжээ. Тэрбээр Бригадын генерал цолтой.
  8. Ц.ЭНХТҮВШИН-УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдын болон Монгол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга асан.
  9. Д.ЭНХБААТАР-Батлан хамгаалах яамны газрын дарга Бригадын генерал.
  10. Д.СҮХБААТАР-УБДС-ийн оюутан байсан, өнгөрсөн жилүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын орлогчоор ажиллаж байв.
  11. С.АМАРСАНАА-МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч асан. Соёлын гавьяат зүтгэлтэн. Хууль зүйн үндэсний төвд болон хэвлэлийн байгууллагад ажиллаж байсан “Ардчилал” сониныг анх үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажилласан хүмүүсийн нэг.
  12. М.ЭНХТҮВШИН-"Малыш" хочтой, 1989 онд Аюулаас хамгаалахад ажиллаж байсан ба МоАХ-ны анхны дэд зохицуулагч. Багш мэргэжилтэй.
  13. Д.НЯМСҮРЭН-Архитектор мэргэжилтэй тэрбээр Хотын ерөнхий архитектор асан. Гавьяат цолтой.

 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.184.215)
    Монгол улс өрөнд баригдсан, ард олон ядуу амьдралтай, уул уурхай олигархи болон гадныханд амьдрал баргар байхад ардчилалаар овоглож өөрсдөө гаъяа шагнал хүртэж засаг төрөөр сайн тоглосоныг нь ард түмэн мэдэх юм. Том цол хэргэм, одон медаль зүүхэд учир бий. Ичих булчирхайгүй болсон хэд юм даа.
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 47 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    8 цаг 53 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    9 цаг 15 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    9 цаг 49 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    10 цаг 0 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 30 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    10 цаг 45 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    10 цаг 49 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    12 цаг 11 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    12 цаг 18 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 3 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 6 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    14 цаг 47 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    15 цаг 3 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    15 цаг 7 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    15 цаг 27 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    15 цаг 34 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    15 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    15 цаг 51 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    15 цаг 53 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК