Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын улстөрчид 654 хурдан морь эзэмшдэг...

2019-12-18
0
ЖИРГЭХ

Монголын улстөрчид 654 хурдан морь эзэмшдэг гэсэн тоог та сонсож байсан уу. Магадгүй сонссон байх. 654 гэсэн тоо бол аль 2017 оных. Үүнээс хойш хэд болж өсснийг таашгүй. Эндээс харвал, хурдан морийг тойрсон томоохон бизнес, салахын аргагүй таашаал дагалддаг бололтой. Гэвч аливаа юм бүхэн араасаа саар бүхнийг дагуулдагын жишгээр хурдан морь унаач хүүхдүүд олноороо гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах нь олширсон. Эндээс л хүүхдийн эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллагууд хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар хөлөө чилтэл явсан гэхэд болно. Үүнийх нь ачаар хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тэр дундаа өвлийн морин уралдааныг хориглох тухай холбогдох албаныхны тогтоол, шийдвэр хүртэл гарч байв. Гэвч монголчууд тэр дундаа улстөрчид ардын хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хайрлахаас илүүтэй морь уралдуулж найрлах дуртайгаа өнгөрсөн жил баталж, морин уралдааныг нууцхан зохион байгуулсан.

Үүнд нь мэдээж олон нийт уурлаж бухидсан. Гэхдээ л тэгс ингэс гээд мартсан. Тэгвэл 14 наснаас дээш хүүхдээр хурдан морь уралдуулахыг хуулиар зөвшөөрсөн хуулийн заалттай болгох санаачилгыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар гаргаад байна. Уяачдад цензур тогтоож, хурдан морины стандартыг шинэчлэх агууллага бүхий заалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж, тусгахаар болсон нь энэ. Ингэхдээ 14 наснаас дээш хүүхдээр хурдан морь унуулж болно. Ингэхдээ өвлийн уралдааныг хуулиар зөвшөөрнө гэж тэдний санаачилсан хуулийн төсөлд тусгажээ. 

Тэгвэл хүүхэд гэж хэн бэ, хэнийг хэлэх бэ?

 

Иргэнхий хуулиар 7-гоос 14 хүртэлх насны этгээдийг иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Харин насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээдийг иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж үзнэ гэж заажээ. Түүнчлэн 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ. Харин насанд хүрээгүй иргэн буюу 14-18 насны хүний хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заажээ. Гэхдээ ажил хөдөлмөр эрхлэх тал дээр хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахааргүй байх ёстойг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан байдаг. Тэгвэл хурдан морь унах тэр дундаа өвлийн уралдаан нь хэр эрсдэлтэй наадгай бэ.

2017 онд хурдан морины уралдааны явцад нийт 629 хүүхэд мориноос унаж, үүнээс гэмтэл авсан 169 байгаагаас гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан. 

2019 он дөнгөж гараад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан, мөн нэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон уралдаанд хүүхэд мориноос унан ноцтой бэртэж гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирснийг та бүхэн мартаагүй байх. Түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас эртний энэ спортыг хүүхдэд аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үзсэн байдаг. Сүүлийн таван жилийн гэмтлийн эмнэлгийн мэдээллээр 1500 унаач хүүхэд гэмтэж, 10 хүүхэд уралдааны үеэр нас барсан байна.

Мөн 2017 оны жилийн эхэнд Al Jazeera Монголын улстөрчид 654 хурдан морь эзэмшиж байгааг олж тогтоожээ. 

Өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийг судалж үзвээс хурдант морины тэргүүн байрын шагналыг хэн нэгэн улстөрч эсвэл бизнесмэнүүдийн сойсон гэх хүлгүүд хүртсэн байдаг. Жагсаалтын 80 хүртэл хурдан хүлгийн эзэмшигчид нь нөлөө бүхий улстөрчид эсвэл бизнесмэнүүд, олны танил эрхмүүд. Харин ардын гээд хэлчих энгийн адуучин нэгний өөрийн эзэмшлийн хүлэг энэ жагсаалтад нэгээхэн үгүй. Эндээс л үзвэл, ардын хүүхдүүд АРД нэртэй томчуудыг баясгахаар өвөлдөө нусаа хөлдөөх нь шахуу, зундаа нулимсаа барж сууна. Гэтэл үүнийг нь хуулиар хүлээн зөвшөөрүүлэхээр тэр бүү хэл, өнөө хамгийн эрсдэлтэй гээд байгаа өвлийн уралдааныг нь хүлээн зөвшөөрүүлэхээр улстөрчид ийн сэтгэл санаагаа чилээж сууна. Монголд болж бүтэхгүй зүйл олон бий. Засч залруулах зүйл түм бумаараа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулоь хаяанд тулчихаад байхад зарим нэг улстөрчид энэ мэтчилэн зунгаа цэнгэлийнхээ замыг засахаар тордож сууна. Монголын улстөрчид 654 хурдан морь эзэмшиж байгааг олж тогтоосон гэдгийг дээр өгүүлсэн. Тэдний дунд ч гэсэн дээрх хууль санаачлагчдын хувь цохиж яваа гэх. 

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хөх чоно (202.72.245.122)
    Монголчууд дэндүү номой хүлцэнгүй юмаа. Монголчуудын омголон жавхаалаг зан төрхийг шарын шашнаар дамжуулан дарсан манжийн хорт бодлогын нөлөө одоо ч мэдрэгдсээр л байна
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (49.0.140.4)
    Морь уяах сонирхолтой нөхдүүд өөрснөө морио унаж уралддаг болмоор юм. Бусдын үр хүүхдийг золиосолж байхаар .Өөрсдийн зугаа цэнгэлээ өөрсөдөөрөө хангаж байх хэрэгтэй хууль санаачлагчид аа
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.20.38)
    No.1 нь эрхэм Миеэ Энхболд! Тэгээд Улаан г.м. сайд дарга нарын цуваа үргэлжилнэ. Ардын дунд яриа байдаг: том авилгачид хууль бус аргаар олсон мөнгөө "угаахын" тулд их хэмжээний бэлэн мөнгөөр хурдан морь худалдаж авдаг, зүчээ байгуулдаг, малчид цалинжуулдаг гэж!?
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 29 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    3 цаг 35 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    3 цаг 57 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    4 цаг 31 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    4 цаг 42 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 12 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 27 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    5 цаг 30 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    6 цаг 53 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    6 цаг 59 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 45 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 48 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    9 цаг 29 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    9 цаг 45 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    9 цаг 49 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    10 цаг 9 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    10 цаг 16 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    10 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    10 цаг 33 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    10 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК