Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гарамгайбаатар: Өмнө нь ч гэсэн надтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм шүү

2019-12-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг хаагдсан. Хэргийг нэхэн сануулбал, Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.

Харин гишүүн асан Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгасан. Түүнд холбогдох хэрэг  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн ч шүүх хурал удаа дараа хойшлогдсоор эцэстээ хэрэг ийн хаагдсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Өдрийн сонинд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Тухайн асуудлыг шалгаж байгаа бол хуулийн хугацаа гээч зүйл байна. Хуулийн хугацаандаа багтааж шалгаж чадаагүй, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг ном байна. Тэр ном нь энэ хөөн хэлэлцэх хугацаа юм байна.

Нэг ёсондоо төр өөрөө уучлалт гуйгаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог заалт байна.

Шүүх, прокурорыг авлигадаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ шийдүүлдэг гэдэг зүйл яриад байна. Тийм зүйл байдаггүй юм байна. Би зургаан жил шалгууллаа.  Шалгах ёстой шалгалтаар нь орсон.  Тиймдээ ч айгаад, эмзэглээд байх юм алга. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хамгийн сүүлд АТГ мэдээлэл өгсөн. 

АТГ-ын мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр прокурорт зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлсэн. Хэргийг шалгасны үндсэн дээр “Энэ хавтаст хэргээс яллагдагч Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг нийслэлийн Прокурорын газарт өгөв” гэсэн хүсэлтийг өгсөн.

Үүнээс өмнө ч надтай холбоотой гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ.

Ширэндэв гэдэг прокурорын дарга шийдвэр гаргасан. Тэрбээр шийдвэртээ “Б.Гарамгайбаатар дараах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн.

2002 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байдаг. 2015 оны Эрүүгийн шинэ хуулиар ч мөн таван жил байгаа юм. Аль ч хуулиар нь явсан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Энэ хоёр хуулийг удирдлага болгоод прокурор хэргийг долдугаар 8-нд хэрэгсэхгүй болгосон.

Би замын компани байгуулсан нь, “Монроуд” гэдгээр овоглосон нь үнэн.

Үүнийг хэн ч балруулдаж чадахгүй. Гэхдээ энэ компаниас би 2007 онд гарчихсан, өнөөдөр нэг ч хувь эзэмшдэггүй.

“Монроуд” гэдгээр далимдуулж шалгах болсон нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахтай холбоотой. Түүнийг огцруулахын тулд АТГ-аас зохион байгуулалттай хэрэг зарлахдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярыг хамтатган буруутгахын тулд Халзан бүргэдэй-Солонготын даваа гэдэг газар хэрэгжүүлж байсан төслийн мөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан 100 хувь дансандаа авчихсан байна гэж зар гаргаснаас үүдэлтэй юм.

Тийм зүйл байхгүй гэдэг бодит нөхцөл байдлыг нь шинжээчид нотолсон. Дараа нь намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж Засгийн газраар дээрх шийдвэрийг гаргууллаа гэсэн.

УИХ-ын байгууллагыг шүүх гэж оролдсон юм. УИХ тусдаа хуультай, байнгын хороодын эрх, үүрэг нь хуулийн хүрээнд зохицуулалттай. Энэ бүх заалтуудыг мэдэхгүй, сүүлд нь өөрсдөө тэрэндээ ороогдоод хэрэгсэхгүй болгосон. Нэг ёсондоо З.Энхболдын толгойлж байсан УИХ-ыг буруутгах гэж үзсэн юм. Тэр нь нотлогдохгүй нь шүү дээ. Би шүүх дээр бодитоор нь тайлбарласан. Хөгжлийн банк өмнө нь байсан банк. Эдийн засаг, хөгжлийн яам бол 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан. Бонд босгох асуудлыг энэ яам хийж байсан нь үнэн. Монголбанкнаас Н.Золжаргал, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, сайн яривал МАН-ын Ч.Улаан нар биечлэн хөөцөлдөж, үүнийг авчирсан юм.

Түүнийг баталсан хүмүүс нь олонхыг бүрдүүлээд байгаа МАН-ын гишүүд. Үүнийг үрэн таран хийсэн гэж ярих юм бол арай өөр юм ярина. Бодвол материалууд нь шүүх цагдаагаар яваад, дуусаад эзэд нь тодорч байгаа биз. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны ямар ч оролцоо байхгүй.

Н.Алтанхуяг сайдаар ахлуулсан Бондын зөвлөлийг Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулсан юм. Тэр зөвлөлд Зам тээвэр, Эдийн засаг, хөгжил, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, ЗГХЭГ, ЕТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын даргын зөвлөх П.Одхүү, ЭЗБХ-оос би, Төсвийн байнгын хорооноос Ц.Даваасүрэн нарын улсууд томилогдсон. Тэр хүмүүс санхүүжүүлэхээр шалгарсан Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцдэг байсан.

У.Хүрэлсүх бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага. Хоёр талаас нь хавччихсан, магадгүй сөрөг хүчин хамт хавчиж байгаа байх" гэжээ.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.9.46.105)
    манай хэнтиид их юм хиисэн хүн шүү дулааны шугамыг хииснии хүчээр төвиин шугамтай орон сууц босох нөхцлииг бүрдүүлсэн шүү хүнии хииснииг дхрхх хнрэггүй
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.207)
    Шалгах гээд 461 хориход үхэх гээд эмнэлэг бараадаж байсанаа санахгүй байна хулгай луйвар хийхдээ эрүүл эрхэм гишүүд шүү дээ
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.39)
    Хэнтиид харин ч гарамгай л хиисэн днэ бусдыг нь мэдэхгүй хэнтиид өөр хэн юу хиисэн. Дэмжинэ хэнтииднэр нүүртэй л. Баына лээ
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Гарамгайфортуна (103.229.121.144)
    Гарамгайхулгайч,ГайтФОРТУНА хоёрын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин сунгаад шалгачихад л энэ 2 хулгайч дээлээ нөмөрч, дээсэнд дүүжлэгдэнэ.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.172)
    Мөрдөн байцаалтын эд мөрийн баримтаа ил болго Бид хэнд итгэх вэ
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Хэнтийн нөхөр байна (122.201.22.152)
    Гарамгайбаатарыг дэвшүүлэх хэрэгтэй. Хэнтийн сайдууд юундаа чацга царайлаад хуулийн хулгай шаагаад байгаа юм бн. Нэг жүжигчин пацаан их хуралд давгүй жүжиглэж байна аа. Тэр төсвийн мөнгийг яаж үрэн таран хийж байгаа шүү. Хажууд нь Гарамгайбаатар харин ч шударга, ариун цагаан хөдөлмөрөөрөө явж ирсэн байдаг. Хэнтийд Гарамгайбаатарыгаа дэвшвэл дэмжнээ.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.24.104)
    ЭНЭ НОВШ ОДОО БОЛТОЛ БАЙЖ Л БАЙГАА ЮМ УУ
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Мунансүх (103.29.144.170)
    Гарамгайхулгайч бас дэвших гэнэ үү
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Mongol (217.30.64.210)
    Munguur l bukhniig shiidej baina duu. 100 sayiig AN daa uguud gishuun bolood ikh khuralaar durtai shiidver ee garguulj bolno...
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    Энэ Гарамгайбаатар луйварчинг буудах юмсан
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.94.125)
    Гарамгай бас Хэнтийд дэвшинэ гээд л тэндхийн намыг үймүүлж Оюунбаатараа доош хийгээд л явж байна гэсэн.Шоронгүй салбал их юм байх шүү!!!!
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Хөх чоно (202.72.245.122)
    Харахаас нүд хорсмоор муусайн луйварчид. Нүгэл, үйлийн үр чинь нүдээрээ гарна даа
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.186.35)
    Одоо , дахин дэвшиж гишүүн болохыг бод. Хамгаалалт болно. Дэмжих биз. Ийм бага идсэн хүнийг...
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.108)
    Энэ нөхрийг заавал шийтгэх ёстой байсан юм. Энэ хүн нөлөөлөхгүй байна гэж хэзээ ч байхгүй
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 29 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    3 цаг 35 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    3 цаг 57 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    4 цаг 31 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    4 цаг 42 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 12 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 27 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    5 цаг 30 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    6 цаг 53 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    6 цаг 59 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 45 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 48 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    9 цаг 29 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    9 цаг 45 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    9 цаг 49 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    10 цаг 9 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    10 цаг 16 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    10 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    10 цаг 33 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    10 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК