Жүдо бөхийн олимпийн аварга, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, домогт бөх Илиас Илиадис өнөөдрөөс Узбекистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд очиж байна.
Грек эр олимп хаяанд ирсэн энэ цаг үед Узбекийг сонгосон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татах нь тодорхой. Илиас Илиадис гэрээнд гарын үсэг зурсаныхаа дараа "Би өнөөдөр албан ёсоор шигшээ багийн дасгалжуулагч болж байна. Миний хувьд энэ бол том үүрэг хариуцлага.
Яагаад гэвэл 2020 оны олимпийн наадмын өмнө дэлхийн шилдэг багийн нэг болох Узбекистаны шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо. Би чаддаг бүхнээ хийх болно, сэтгэл зүрхээ зориулна.
Үүнээс гадна багийн дасгалжуулагчид, эмч, тамирчид болон багийн бүх хүмүүст талархаж байна" гэсэн юм.
Б.Жаргал