Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Сонгогчийн нэр, регистр, гэрийн хаягийг задруулах вий

2019-12-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр сонгогчийн регистрийн дугаар, гэрийн хаяг, эцэг эхийн нэр, өөрийн нэрийг сонгуульд оролцох улс төрийн намд 20-оос доошгүй хоногийн өмнө өгдөг байх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Чуулганы үеэр УИХ-ын гишүүд санал хэлсэн. Тухайлбал,

С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг нухацтай хэлэлцэх ёстой. Тоглоомын дүрмээ зөв тогтоож, шударга өрсөлдөх ёстой. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр зарим нэг суудал гарсан. Тухайлбал, эвсэлд оролцох намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслээс гарсанд тооцно гэж байна. Эвслээс нэг нам гарахад л эвсэлд оролцсон бүгд сонгуульд оролцох боломжгүй болж байгаа юм. Томьёолол өөр явагдсан учраас байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх шаардлага бий. Мөн Зөрчлийн тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх хуулиудыг ярих ёстой. Бид богино хугацаанд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн 70 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа. Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаар өргөн барьсан 50:26 тогтолцоог өөрчлөж, олон мандаттай томсгосон тойрог болгож байгаатай холбогдуулан маш их өөрчлөлт оруулж байгаа.

С.Жавхлан: Зарчмын зөрүүтэй санал дээр урлагийг нээх санал оруулсан байдаг. Гэвч өчигдөр хүлээж аваагүй байнгын хорооны гишүүдэд эмгэнэл илэрхийлье. Бүүвэйн дуу сонсож өсөөгүй юм шиг байна. Монгол түмэн найр наадмаа дуу хуургүйгээр хийдэггүй юм. Дууч ард түмэн шүү дээ. Энэ дээр эсрэг саналтай гишүүдийг зарлана. Бүх бичлэгийг нь гаргаж тавьсан. Ирэх оны сонгууль дан нэгнийгээ хараадаг хараал өргөдөг сонгууль болох гэж байна.  

С.Бямбацогт: Өчигдөр найм дахь саналаар санал хураахад энэ санал дэмжигдээгүй. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам эвслийн эрх бүхий этгээдэд сонгогчдын эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа хаягийг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө нэг удаа олгоно гэж заасан. Энд нэлээд ярилцсан. Улсын бүртгэлийн хуулиар олгох нь тодорхой хуулиар зохицуулна гэсэн заалттай. Сонгогчид миний хувийн мэдээллийг яагаад олон нийтэд өгч байгаа юм гэж ихээхэн бухимддаг. Энэ мэдээллийг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн ч АН-аас “Та нар сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар явуулах гэж байна” гэсэн учраас эргэж харахаар болж байнгын хороогоор хэлэлцсэн. Гэтэл чуулган дээр дэмжлэг аваагүй учраас сонгуульд оролцсон бүх намуудад иргэдийн мэдээллийг өгдөг байя гэж байгаа юм.

С.Эрдэнэ: Өмнөх сонгуулиудад сонгогчийн нэрсийн жагсаалт бүх зүйлийг өгдөг байсан. Хоёр ч сонгуульд хэвийн яваад ирсэн асуудал. Өнөөдөр гэнэт болиулах гээд байгаад гайхаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалт ил тод байснаар буруутах юм байхгүй. Аль аль талдаа хардах зүйлгүйгээр нээлттэй явуулах боломжийг хангах нь Сонгуулийн хуулийн чухал зохицуулалт гэж үзэж байна.  

Ц.Нямдорж: Зарчмын хувьд нэрсийн жагсаалтыг нь өгөхөд болох байх. Болгоомжлох зүйл байна. Авсан газар нь тухайн сонгогчийн регистрийн дугаар зэргийг задруулахгүй байх үүрэг хүлээх тал дээр давхар түгжээ хий. Хүний регистрийн дугаар, гэрийн хаяг хоёрыг тараагаад байж болохгүй шүү дээ. Хэрэв дэмжигдвэл энэ талаарх давхар заалтыг оруулж ирээрэй.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочид (202.21.97.90)
    ямар ч судлагаагүй баталсан хууль амьдралд далд эдийн засаг хөгжүүлээд байгаа шүү орон байрны дээврийн засварыг сөх хариуцна гэсэн хуультай ч сөх дарга нь өөртөө орон сууц газар хашаа байшин худалдаад авчихаад төр засгаар дээврийн засвар лифт засах солих мөнгийг гаргуулчихдаг хэн сөх-д хариуцлага тооцох вэ?мөх-г дарга нарыг шүүхэд өгөх хэрэгтэй
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Нямкагийн өндөр үнэтэй хаус нь ил тод болох гээд бна
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • ЛУТ (139.5.216.101)
    НЭР ХАЯГИЙГ ИЛ БОЛГОВОЛ НЯМДОРЖИЙН ЛУЙВАР ИЛРЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ ӨМДӨНДӨӨ ШЭЭС АЛДАЖ БАЙНА.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
    • pkxny
      НЭР ХАЯГ нууц байх ёстой хулгай дээрэм аллага г,м -ээс болгоомжлох ёстой
      2019 оны 12 сарын 20
  • Зочин (202.21.127.165)
    танай нам дандаа л сонгогчдын гэрийн хаягийг бүх нэр дэвшигч нартаа өгдөг л биздээ
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 18 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2 цаг 23 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2 цаг 45 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    3 цаг 19 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    3 цаг 31 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 0 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    4 цаг 15 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    4 цаг 19 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    5 цаг 41 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    5 цаг 48 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 34 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 36 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    8 цаг 18 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    8 цаг 34 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    8 цаг 38 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    8 цаг 57 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    9 цаг 4 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    9 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    9 цаг 22 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    9 цаг 24 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК