БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод "Алтан бүс"-ий аварга шалгаруулах өвөрмонгол бөхийн 256 хүчтэний барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошууны бөх Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа. Түрүү бөх Ш.Өлзийбаатар нь хоёр жилийн өмнөх тус барилдаанд их шөвөгт үлдэж байсан юм. Зургаа дахь удаагийн барилдааны анхныхад нь аварга Ч.Санжаадамба, дараа нь П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Цагаанзаан, О.Хангай нар түрүүлж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)